Жижиг банкууд 2019 онд 50.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Жижиг банкууд 2019 онд 50.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Жижиг банкууд 2019 онд 50.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын өрсөлдөөний тоймыг гаргажээ. Банкны салбарт нийт 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголбанкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, ХХБ, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн
зургаан банк тооцогдож байна. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй юм.

2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 13 арилжааны банкны:

  • Нийт актив 32,7 их наяд төгрөг
  • Зээлийн үлдэгдэл 17,2 их наяд төгрөг байгаа бөгөөд сүүлийн нэг жилд 6,5% өсчээ.
  • Харилцах ба хадгаламжийн хэмжээ 22,2 их наяд төгрөг байгаа бөгөөд 11,6%-иар өсчээ.

Тус тайланд оросон 13 арилжааны банкуудын  2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар санхүүгийн тайлангийн нийлбэр дүнг харицуулсан бөгөөд тухайн үзүүлэлтээр нь арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь Том-3 банк, Дунд-3 банк, бусад банкууд гэж ангилжээ. Банкууд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 386 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс том-3 банкны ашиг 15 хувиар буюу 44 тэрбум төгрөгөөр өсч, 337 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Мөн Дунд-3 банкны ашиг өмнөх онтой харьцуулахад 140 хувиар өсч, 29 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Харин жижиг банкуудын хувьд 50.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Банкны салбарын нийт актив 2019 оны дөрөвдүгээр улиралд 35,8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд (+0.1%) төгрөгөөр өсчээ. Банкуудын өөрийн хөрөнгө 2019 оны дөрөвдүгээр
улирлын байдлаар 3.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0,23 их наяд төгрөгөөр буурчээ. Харин банкны салбарын ашиг дөрөвдүгээр улирлын байдлаар 31,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Их хэмжээний алдагдал нь Капитал банкны дампуурлаас хамааралтай холбоотой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж