“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина” | News.MN

“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”

“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”

“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”

Ургамал судлалын эрдэмтэн, иргэдийн төлөөлөл өнөөдөр /2020.04.07/ Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Өнгөрөгч баасан гаригт Хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүлсэн. Гэвч биднийг “Аж ахуй нэгжийн зохион байгуулалтад орчихоод ийм зүйл яриад байна. Ард нь улс төрийн сонирхол байна” зэргээр эргүүлээд гүтгэсэн. Хүсэлтээ хүргүүлэхдээ дөрвөн шаардлагыг тавьсан. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт хийх жагсаалтад орж, НИТХ-аар огт хэлэлцээгүй. Бүтээн байгуулалтын жагсаалтаас хасч, Тохижилт үйлчилгээний газрын урсгал зардал дээр нэмж оруулсан. Энэ нь зарим хууль дүрмийг зөрчиж байна. Мөн хөл хорио тогтоосныг далимдуулан тендергүйгээр шууд худалдан авалтаар маш олон ажил үйлчилгээ худалдан авч байна. Энэ асуудалд хариулт өгөөч гэдэг шаардлагыг хүргүүлсэн” гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байв.

“15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР БОСГОСОН ЦЭЦЭРЛЭГЭЭ СҮЙТГЭХ ГЭЖ БАЙНА”

Ургамал судлаач, доктор, профессор Д.Бор “Дэлхий дахинаа цар тахалтай тэмцэж буй ийм цаг үед 80 жилийн түүхтэй 15 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон Төв талбайн цэцэрлэгээ бүтээн байгуулалт нэрээр сүйтгэх гэж байна. Энэ цэцэрлэгт 16 зүйлийн 8995 ширхэг мод, бут, сөөг бий. Ерөөсөө л нэг га гаруй талбай шүү дээ. Бүтээн байгуулалт хийхдээ мод, бутыг нь шилжүүлж, суулгана гээд сайхан зүйл ярьж байна. Үнэндээ 80 жил ургаж байгаа модыг шилжүүлж, суулгана гэж байхгүй. Харин ч тэр чинээгээрээ үхэж, үрэгдэнэ гэсэн үг.

Хамгийн гол нь иргэд цэвэр агаар үйлдвэрлэж буй амьд байгалиа сүйтгэх гэж байгааг эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, энэ ажлыг хийх цаг нь ч биш. Харин ч бүтээн байгуулахаасаа илүү нурааж, сүйтгэх ажил болж байна. Мод, бут нэг жил тарьж ургуулаад, өвөл нь хөлдчихдөг цэцэг биш шүү дээ. Мод доод тал нь 100 жил, дээд тал нь 1000 жилийн настай амьд ургамал. Төв талбайдаа хүмүүс цэвэр агаараар амьсгалж, түүх дурсгалаа үзэх гэж очдог болохоор машинаа байрлуулж, угаараар амьсгалах гэж очдоггүй. Цэцэрлэгт ургаж буй 20 метрийн өндөртэй нэг мод өөрөөсөө 10 дахин урт зайнд микро орчин үүсгэдэг юм.

“МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР ӨНДӨР БАРИЛГА БАРИНА ГЭЖ ХАРДАЖ БАЙНА”

Утааны эсрэг ээж, аав төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү “ Манай байгууллага 2016 оноос агаарын бохирдлын асуудлаар иргэдийн дуу хоолой болж явсан.  Агаарын бохирдлыг бууруулах хамгийн том хүчин зүйлсийн нэг нь ногоон байгууламж байдаг. Улаанбаатар хотын Төв талбайн цэцэрлэгийн ногоон байгууламжийг буулгах гэж байгаад их шүүмжлэлтэй байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд эхлээд 2000 орчим мод сүйднэ гэж хотын удирдлага хэлж байсан. Дараагаар нь тоогоо өөрчлөөд 130 ширхэг модыг хөндөөд, бусад ногоон байгууламжийг хэвээр нь үлдээе гэж ярьсан. Гэтэл судлаач, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар усан оргилуурын томоохон шугам хоолой баригдвал эргэн тойрны ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөх юм байна гэдгийг хэлсэн.

Бидний хардаж байгаагаар цаашдаа Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барьж, урд талын талбайг нь өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр засч, дэд бүтцийг нь тавьж өгөх гээд байгаа юм биш биз дээ гэж хардаж байна. Хоёрдугаарт, шинэ коронавирусийн нөхцөл байдлын үед хөрөнгө мөнгөө нэн шаардлагатай бус зүйлд зарцуулж байгаад бухимдаж байна” гэдгийг хэлж байв.

“МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР БИЕ ЗАСАХ ГАЗРАА БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИНЭ”

Хуульч Б.Батсүх “Төв талбайн цэцэрлэгт олон улсын стандартад нийцсэн бие засах газар барина гэж хэлж байгаа. Энэ ажлаа хийхдээ нэг ч мод бутыг устгахгүйгээр машины зогсоол дээрээ хий. Эмэгтэйчүүд амрах өрөөгөө бас хийж болно. Гэхдээ төлөвлөөд байгаа төсөв, зураг төслөө харуулаач ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Бид мэргэжлийн хүмүүстэй ярилцахад цэцэрлэгт хоёр бие засах газар барихад ямар нэгэн инженерийн шугам шаардлага байхгүй гэдгийг хэлж байгаа. Гэтэл өнөөдөр барилгажилтын ямар ч зураг төсөл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Хотын Засаг дарга өчигдөр өөрөө сошиалаар дамжуулан “Төв талбайн бие засах газар муухай байна” гэсэн. Гэтэл тэр газрыг нь арчилж явах үүрэгтэй Хот тохижилтын газрын 700 ажилтан нь өмнөх жилүүдэд яагаад арчилгаагаа сайн хийгээгүй юм бэ.  Тэр муухай бие засах газраа нэг өдрийн дотор зөөврийн аргаар хэрэглэж болдог орчин үеийн технологиуд олон байгаа” гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2020-04-07 202.21.103.86

uluu doloon um xuzxaa bolizgoo ganz xurz shoroo xedelgej uzeegui baij naad ajlaa ubuul xegiin adgiin shaaruudaa amaa tat boloo daraagiin songuulid neg alban tushaal gorilson umuud xuzalgui xonshongoo zeb arcnij sur

Avatar

Иргэн 2020-04-07 202.126.88.181

80 жил болсон 15 тэрбум бна уу 150 тэрбум бна уу тэр үеиын ханш одоо цаг өөр…үргэлж нэг хэвийн үзэгдэлтэй бна гэж юу бхав хот өөрөө ажлаа мэдэг бүү худал сенсацли боль бодь

Avatar

Нийслэлийн иргэн 2020-04-07 64.119.26.228

Төв талбайнхаа урд бие засах газар хэрэггүй. Ойрхон өөр газар төв шуудангийн баруун талд ч юм уу
. Замын урд талд ленин клуб хавьцаа барьж болно оо доо

Avatar

Зочин 2020-04-07 103.229.121.246

Өндөр барилна бариулахгүй байхыг нь төр мэддэг бгаа юм бздээ. Хүүхэд чихрээр хуурч бгаа юм шиг шал худлаа ярих юм. Самраа Амарсайхан

Avatar

монгол хүн 2020-04-07 202.72.247.19

Төв талбай маань улсын өмч биш болсон бололтой. Монгол улс төв талбайгүй улс болж байх шиг байна даа. Энэ Амарсайхан хор хутгаад л байна даа.

Avatar

Зочин 2020-04-07 202.126.89.108

Bolioch dee, b**s ergeh zaigui, tuluvlult gej yu ch ugui jorlonbaatar hot bolloo, ali boloh talbai, mod l heregtei bna hotod, MAN Enhbold Ulaanbaataryg busniulsan, odoo bolioch ee, hog s***r, shunalyn tulamnuudaa

Avatar

Зочин 2020-04-07 66.181.183.215

Энгийн үзэмжтэй хотоороо

Avatar

Зочин 2020-04-07 66.181.183.215

миниталист

Avatar

Зочин 2020-04-07 192.82.72.208

Ямар сүржин улс вэ Арай ч 80 жил ч болоогүй байгуулагдсанаас хойш гурав дөрөв дахин зам мод хашаа г нь янзалсан юмаа тэхдээ нэг л аятайхан болж чадаагүй л өдий хүрсэн юм . эрх биш одоо арй гайгүй болгох байх гэж бодож байна харин машины зогсоол хэрэгүй новширч харөагдаад байдаг юм юу гэж өндөр барилга барих вэ дээ монгол хүн гэрийнхээ үүдэнд шон ч босгоддогүй биз дээ усан ориглуур хэрэгтэй дулааны үед сайхан сэрүү татаад Харин цэцэрлэгийн байнгын үйлчлэгч хэрэгтэй явган сандалууд тавь ,

Avatar

Зочин 2020-04-07 66.181.186.105

Сүхбаатарын талбай дээр машины зогсоол байх нь утгагүй бөгөөд өндөр байшин барихыг ардтүмэн хүлээн зөвшөөрөхгүй дээ. Ямар хачин жигтэй юм бэ

Avatar

ДОРЖ 2020-04-07 64.119.26.14

НОЁН СОЛИОТ АМАРСАЙХАН ЫГ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ. ХҮРЭЛСҮХ ЭЭ. ЭСВЭЛ ӨӨРӨӨ ХАМТДАА ЗАЙЛАА ЧЭЭ. ХОТОД ӨЧНӨӨН ХИЙХ АЖИЛ БАЙХАД ЗҮГЭЭР УРГААД ЭНЭ ЖИЛЭЭС ЖИГДРЭХ БАЙСАН НОГООН МОДДОО ЗҮГЭЭР ОРХИ. УЛААНБААТАР ХОТЫН БҮХ ЗҮЙЛ ИРГЭД ЭЗЭД НЬ ТА НАР БОЛ ЗҮГЭЭР Л МӨНГӨ БОСГОХООС ӨӨР ЮМ ХАРДАГГҮЙ ЯВУУЛЫН НЭГ ХОНОЦУУД ГЭДГЭЭ МЭД. ТА НАР НЭГ Л ӨДӨР ЗАЙЛААД АЛГА БОЛНО. АРД ТҮМЭН ҮЛДЭНЭ.

Avatar

Мийгаа 2020-04-07 66.181.161.46

Ургамал судлалаар ямар ажил хийсэн,юу бүтээснээ ярихгүй юу? Нийслэлийн ажилд битгий хошуу дүр.

Avatar

Зочин 2020-04-07 64.119.18.190

Улс төржөөд яахав,барьсан хойно нь л та нарыг үнэн байж гэхээс өөр арга алга ,бусдад хорсоод,атаархаад яахав дээ

Avatar

зочин 2020-04-07 59.153.112.50

ЮУН ӨНДӨР БАЙШИН, ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР МАШИНЫ ЗОГСООЛ Ч БАЙХ ЁСГҮЙ
ОДОО УБ ХОТ ДОТОР БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОГТ ОЛГОХГҮЙ БАЙХ,
ОЛГОСОН БОЛ ТЭР ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
БАРИЛГА БАРЬЧМААР ГАЗАР ХАРАГДААД БАЙВАЛ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ
ХЭРЭГТЭЙ.

Avatar

ddd 2020-04-07 49.0.144.72

Пиздаа хар залуугаар улс төржсөн муу амтай ёрын хүүхэн бэ. Хотын даргын ажлыг нь хийлгэ лалруудаа

Avatar

Иргэн 2020-04-07 103.26.195.138

Иргэн та олон нийтийн мэдээллийн орчинд зохистой хэллэгээр оролцоно уу.

Avatar

Зочин 2020-04-07 66.181.185.170

Битгий тоож хар хийснээрээ хий хотын дарга аа. Сайн юманд садаа мундахгүй юм.

Avatar

зочин 2020-04-07 202.9.46.41

Одоо хотын товд ямарч байгууламж барих орон зай бхгуй ээ? Хотын 2 хаяа руугаа тэлэлт хийж шинэ чамин зуйлээ байгуулаач ээ.Хотын тов руу гээ шаваад байвал тугжрэл боглорол улам л нэмэгдэнэ ш дээ.Энэ Амарсайхан ч явахгуй нь дээ.Бат уул дарга маань бхдаа гэр хорооллын барилгажилт гээд олон сайхан зуйл толовлож бсан.Энэ сонин хун буулгах нураах ажил хийгээд явах уим.Ер нь тогссон сургууль соел мэдлэг боловсрол бна уу? огцорвол таарна.

Avatar

зочин 2020-04-07 202.9.46.41

ноен солиот хотын даргаа МАН татаж авна уу? Энэ гаж хун дуужин тээвэр гээд аль ч хотод бхгуй зуйл сэдээд бсан.Одоо олон жил оршин тогтноод болоод бсан цэцэрлэгт хурээлэнг устгаж усан оргилуур барина ч гэх шиг.Зайсан толгойд барилга барьж хэн ч орохгуй балгас болоод бна.Аль л туухэн дурсгалт зуйлууд руу дайраад х***а нарын гар хол болоод тэдний даажин тохуу болоод гуйгээд бгаа энэ солиот огцор. Балай хог, хятадын амьгуй албат.

Avatar

Zochin 2020-04-07 202.4.248.67

Арай үгүй байлгүйдээ.

Avatar

хүннү 2020-04-07 192.82.64.168

Одоо байгаагаа өөд нь тат шинээр 00 барь, усан оргилуур хэрэггүй. Гаднах хайс хашлагыг нь ав зөвхөн нов ногоон зүлэг суулга. Хүмүүс дээгүүр нь хөл нүцгэн яваг, амраг.100 х 300 метр хүрэхгүй зайнд дугуйн зам ч хэрэггүй. Алтан Дорнодын Т. Ганболд минь хурдхан шиг 00-г нь шийдэж өгөхгүй бол "хажууханд нь байдаг" давсаг султангууд ирээд шээж мэднэ. Түрийчийн "шээрэн" яасан? Авилга авсан мөнгөөрөө ганц грушик пиво зальгилчаад түүнийгээ шингээж чадахгүй сарьж л байдаг дүүрсэн хог.

Avatar

Зочин 2020-04-07 180.149.65.2

барилга барьж яагаад болдоггүй юм юу барих барихгүйг наад хотын захиргаа архитектур төлөвлөлт мэднэ шүү дээ та бүхэн шийддэг гэж юу байхав наад сонгогдсон улс чинь мэдэж хийнэ та бүгд ч ард түмнийг төлөөлөх гэж юу байхав онцгой гойд сайхан санаа байвал түүнийгээ хэлж болно биз дээ ер нь

Avatar

Ард түмэн 2020-04-07 202.131.238.166

Тийм шүү, ер нь төсөв байвал сайхан барилга бариад түүний доор машины зогсоол, бие засах газрыг очин үеийн шийдэлтэйгээ бий болгож мөн усар оргилуурыг ч бий болгоход юу болохгүй гэж. БНСАУлсад метроны буудал бүрт бие засах газрыг үнэхээр янз бүрийн тохижлттойгоор бие засах газрыг сайхан тохижуулаад, орон бууц барилгын дор автомашины зогсоолыг хийхэд болно шү дээ. Бид дээлхий нийтийн жишигт хөл нийлүүлэн алхаж яагаад болохгүй гэж. Энэ цаг үед эсэргүүцэж байгаа нь зөв хэдий боловч хөгжил хэрэгтэй

Avatar

123456 2020-04-07 103.26.195.192

Hotiin soel standartaa hiichih daraa n

Avatar

Зочин 2020-04-07 121.168.50.25

байшин бариад сүүдэр тусаад өвөл нь наад талбай чинь хальт арч унах хачин юм болно. барих газар мундсан биш. наад талбай чинь байгаагаараа байвал гоё

Avatar

Зочин 2020-04-07 202.9.46.113

ЮУГАА ДЭМИЙРЭЭД УНАВ ХИЙХ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ

Avatar

zochin 2020-04-07 66.181.178.109

yamar AMITNY zakhialgaar dongosoj baygaa ZARAALUUD yum bol doo . khuurkhii , utaany owogtoy khuukhen chini utaaguy bolchikhson chini khiikh ajilguy bolood amitny ZARAALAAR yawj baygaa yum bayna daa

Avatar

Зочин 2020-04-07 66.181.168.8

тэр машины зогсоол дээрээ усан оргилуур барина гэж нэг компаниас хурааж аваа биз дээ одоо яана гээд зогсоол чигээр нь үлдээж байгаан сэжигтэй л байна даа, тэгээд бас урд талбайн уралдаан зарлаад байсан зураг дээр нь бас энэ зогсоол бүтнээрээ орсон байсан шүү.. одоо үзүүлээд байгаа зурагнууд хэд дахин өөрчлөгдөөд байна, модгүй болгох гэж байна гэхээр зурган дээрээ хэдэн мод нэмцэн ч байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж