"Б.Цогтбаяр хурандаа нэг тэрбумыг манай компаниас авсан" | News.MN

"Б.Цогтбаяр хурандаа нэг тэрбумыг манай компаниас авсан"

"Б.Цогтбаяр хурандаа нэг тэрбумыг манай компаниас авсан"

Цагдаагийн хурандаа “Бавгар” ХХК-аас их хэмжээний авлига авч, дарамталсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсон. "Бавгар" компанийн захирал Х.Оюун өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө “Бавгар” ХХК нь 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон бөгөөд барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн байсан юм.

ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Б.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Тэр хүн ашиглалтад орсон байгаа пентхаусаас хоёрыг өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг гэж дарамталсан.

Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд явна, миний үгээр байхгүй бол явуулна” гэдэг болсон. Гэрээний дагуу мөнгөө өгсөн бол энэ төсөл хоёр жилийн өмнө дуусах ёстой байсан. Би болон миний ээж хурандаа нарт ямар ч өргүй" гэдгийг онцолсон.

ЦЕГ: Б.ЦОГТБАЯР ХУРАНДААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

ЦЕГ: “Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, шалгаж байна” | News.MN

Уг мэдэгдлийн дараа ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдан уг асуудлыг шалгаж эхэлсэн юм. ЦЕГ-ын дэд дарга хурандаа Ж.Болд дээрх хэрэгт нэр холбогдсон хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсны дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс "Бавгар" компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулах ажлыг эхлүүлсэн. Нэгдүгээр корпус ашиглалтад орсон байгаа. Хоёр корпус барилгын суурийн ажил дуусах шатандаа үргэлжилж байгаа юм. “Бавгар” компанийн зүгээс Авлигатай тэмцэх газарт мэдээлэл, баримт материалаа өгчихсөн байгаа гэсэн. Бидний зүгээс шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь Авлигатай тэмцэх газар шилжүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна 376 цагдаагийн алба хаагч орон сууцтай болохын тулд өнөөдрийг хүртэл тав дахь жилдээ хүлээж байна. Цаг хугацааны хувьд хугацаа хожимдсон, цагдаагийн алба хаагчид бүрэн мөнгөө төлөөгүй асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингийн асуудал нэг хоног ч гэсэн алдвал өртөг гарч байдаг учраас аль нэг тал нь хохирохгүйгээр байхаар ЦЕГ-аас асуудалд хандаж байна. Цаашид барилгын ажлыг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явуулна. Харин цагдаагийн алба хаагч хууль бус шан харамж нэхсэн асуудлыг хуулийн дагуу шалгана” гэж мэдээлсэн. Уг хэрэг өдгөө Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа ч удаашралтай байгаа талаар эх сурвалжууд ярьж байна.

Б.ЦОГТБАЯР ХУРАНДАА НЭГ ТЭРБУМЫГ МАНАЙ КОМПАНИАС АВСАН НЬ ҮНЭН

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюунтай ярилцлаа.

-ЦЕГ-ын хурандаагийн авлигын асуудлыг та олон нийтэд дэлгэсэн. Ер нь "Хууль сахиулагч" хотхоныг барилгын ажлыг гүйцэтгэлийг танай компани хэзээнээс хариуцах болов. Танайх хэзээ байгуулагдсан, хэр туршлагатай компани вэ?

-“Бавгар” компани 2009 онд байгуулагдсан, нийтдээ арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. "Хууль сахиулагч" хотхоныг тендер шалгаруулах журмаар манай компанид өгсөн. Хоёр тал 2015 онд гэрээнд гарын үсэг зураад, 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн. 2015 онд гэрээ хийхдээ 30 хувийн урьдчилгаа өгөөд манай компани барилгын ажлыг  70 хувьд хүргэж үлдэгдэл мөнгө авахаар заасан байсан.

Гэтэл гэрээнд санхүүжилтийн график зурагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид санхүүжилтээ 250 хүнээс нэгбүрчлэн нэхдэг ийм санхүүжилттэй. Бидний хувьд зээл аваад гэрээнийхээ дагуу барилгын ажлаа 70 хувьд хүргэсэн. Гэтэл орон сууцанд орох алба хаагчид 2016 оноос гэрээний дагуу мөнгөө хийгээгүй зөрчөөд эхэлсэн. Нийт дүн нь ойролцоогоор А блок хоёр тэрбум, Б блок 3.2 тэрбум буюу тав орчим тэрбумын санхүүгийн асуудалд орсон байсан. "Бавгар" компанийн захирлаар би 2017 онд ажиллаж эхэлсэн. Ээж маань тэр үед ослоор нас барсан, компанийн ажил доголдоод хэцүү байлаа. Тэгээд 49 хоног нь дуусаагүй байхад би компаниа хариуцаад, энэ ажлыг дуусгахаар шийдсэн.

Ээжийг амьд сэрүүн байхад “ХААН” банкнаас зээл олгох шийдвэр гарсан юм билээ. Нас барсны дараа тус зээлийг олгохгүй гэсэн. Ингээд 2018 оны зургаа, долдугаар сар хүртэл алба хаагчдаас олигтой санхүүжилт орж ирэхгүй, сардаа 50 орчим сая төгрөг орж ирж байсан. Гэтэл доод тал нь 10 гаруй тэрбумын өртөгтэй ажил хийх ёстой байтал зуу хүрэхгүй сая төгрөгөөр барилга барих боломжгүй. Дараа нь “ХААН” банкнаас зээл хүсэхэд нэгдүгээр блокийн 68 айлын нийт 48 хүнд 1.3 хувийн хүүтэй зээл олгоё. Гэхдээ үүнийг компанид олгохгүй. Эхлээд алба хаагчид гэрээнд гарын үсэг зурсны дараа танай компанид мөнгө орно гээд найман хүн зээл авсан байдаг.

Санхүүжилтээ авахын тулд алба хаагчдын хүүг нь би өөрөө төлөөд хүн нэг бүртэй биечлэн уулзаад ажлаа явуулж эхэлсэн. А блокийн барилга 90 хувьтай болох үед 50 хувийн санхүүжилт орж ирсэн. Тэгээд “Ариг” банкнаас 2018 онд гурван тэрбумын зээл авсан. Зээл авахад Б.Цогтбаяр хурандаа "Би хөрөнгийг зарцуулна. Миний зөвшөөрлөөр компанид мөнгө олгодог баймаар байна" гэсэн саналыг “Ариг” банкинд тавьсан. Гэтэл миний хувьд энэ нь боломжгүй болохыг хэлсэн. Тиймээс банкнаас зээл гаргахад хурандаа саад хийж эхэлсэн. Надад хэлснээр Б.Цогтбаяр хурандаа бас нэг хурандаад 45 сая төгрөгийн өртэй, үүнийгээ миний авсан зээлнээс  төлүүлэх хүсэлтэй байсан.

“Ариг” банкнаас зээл гарах долоо хоногт нэг хүн банкны үүдийг байнга сахиж байсан. Ямар учиртайг нь асуухаар Б.Цогтбаярын зээлийг чамаас авна гэсэн. "Боломжгүй" гэснээс болоод Б.Цогтбаяр хурандаатай муудалцаж, зээл авах асуудалд саад учруулсан. Барилгын компаниудын хувьд наймдугаар сар бол маш чухал үе байдаг. Гэтэл Б.Цогтбаяр хурандаагаас болоод зээл сараар хойшлогдсон. Хуулийн дагуу алба хаагчид мөнгөө бүрэн өгч байж би ажлаа явуулах ёстой. Ингээд А блок 2019 оны гуравдугаар сард арай гэж ашиглалтад орсон.

-Гэрээнийхээ дагуу шаардлага тавихаар ажлын хэсгийнхэн хүлээж авдаггүй байсан гэв үү?

-Дөрвөн блок барилга зэрэг явах ёстой байтал А блокийг ашиглалтад оруулахын тулд хамаг хөрөнгөө шавхчихаар бусад блок удааширна. Алба хаагчдыг нь гэрээний дагуу мөнгөө төлөөч гэхээр ажлын хэсгийнхэн уурладаг. Түүнээс болоод нөгөө хоёр пентхаус, 30 байрны асуудал яригдах болсон. Метр квадратыг нь найман зуун мянган төгрөгөөр барьж байгаа орон сууц бидэнд ямар ашиг байх вэ дээ.

Намайг ажил авахад ажлын хэсгийнхэн нэг тэрбум төгрөг аваад идчихсэн байсан. Хоёрдугаарт, зуун хувь мөнгөө төлсөн хүмүүсийн эрх ашгийг төлөөгүй хүмүүс зөрчөөд явж байсан. Гуравдугаарт, манай компанийн менежментийн буруугаас ажлаа удаашруулсан гээд тал талдаа буруутай болсон. Бид хуулийн дагуу эрх ашгаа яривал манай компани хохирчихоод байдаг. Цаашаа цаг хугацаагаа яривал алба хаагчид хохироод байдаг. Миний хувьд алба хаагчдаа найман зуун мянгаар байрандаа оруулахын тулд чармайсан. Даанч, элдэв янзын дарамт, санхүүжилтээс болоод барилгын материалын үнэ маш их өссөн, маш их алдагдал хүлээсэн. Одоо бид 200 сая төгрөг дээр гацаад удаж байна. Тиймээс мөнгөө төлөөгүй хүмүүсийн гэрээг цуцалсан.

-Барилгын гүйцэтгэл өнөөдөр ямар шатандаа байна вэ?

-А блокийг зуун хувь хүлээлгэн өгсөн. Б блок 95 хувьтай явж байна. Одоо сангийн тоноглол дутуу байгаа. Бидний зүгээс хэвлэлийн бага хурал хийж Б.Цогтбаяр хурандааг шалгуулахаар АТГ-д хандсан. АТГ бидэнд шалгаж байна гэсэн мэдээллийг өгч байгаа. Баримтаа өгсөн учраас нааштай хариу гарах байх гэж хүлээж байна. ЦЕГ-аас өнгөрөгч нэгдүгээр сард шинэ ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ туслан гүйцэтгэгч компани болон гэрээ байгуулсан алба хаагчдыг дуудаж уулзаад гэрээг шалгаж эхэлсэн байна лээ. Гэхдээ энгийнээр тайлбарлавал бид орж ирсэн мөнгөнөөс давсан ажил хийж гүйцэтгэсэн.

-Уг төсөл хэзээ дуусах ёстой байсан юм бэ?

-Уг төсөл 2017 онд хэрэгжиж дуусах ёстой байсан. Тухайн үед 2015 онд гэрээ хийсэн мөртлөө 2016 оны найман сараас ажил эхэлсэн.

-Б.Цогтбаяр хурандаа танаас хоёр пентхаус, 30 байр нэхсэн гэсэн асуудал яригдаж байна. Энэ үнэн үү. Та хэн нэгнийг гүтгээгүй байгаа л гэж асууж байна?

 -Бодитой. Ер нь бол гэрээг байгуулахдаа цагдаагийн албанд ажиллахдаа орон сууцгүй, цагдаагийн байгууллагаас орон сууц авч үзээгүй байх шаардлага тавьж энэ гэрээг хийсэн. А блокт анхны зурагт орсноор хоёр пентхаус барьсан. Ажил хийхийн тулд бидэнд эргэлдүүлэх үндсэн хөрөнгө хэрэг болсон. Гэтэл Б.Цогтбаяр хурандаа “Удсан шалтгаан чиний буруу. Энийг чинь би шийддэг юм. Хэрвээ байр өгөхгүй гэвэл гэрээг  цуцаллаа. Өөр компаниар хийлгэнэ” гэсэн. Ингээд алдагдлаа нөхмөөр байгаагаа хэлэхээр нэг бол гэрээг чинь цуцална, үгүй бол мөнгө өг гэж байсан. Тэгээд цагдаатай харьцаж байгаа чамд бидэн шиг өмөг түшиг хэрэгтэй. Тэгэхээр хоёр пентхаус, 30 байр өг гэж нэхсэн. Гэтэл эхний байрыг би өрөндөө өгсөөр дахиад маргаан дэгдсэн. Хурандаа Б.Цогтбаяр бол ажлын хэсгийн дарга. Намайг ажил авахад цагдаагийн эрх ашиг хамгаалдаг ажлын хэсгийн даргаар томилогдсон. Манайхыг хянах, шалгах үүрэгтэй байтал энэ хүн хувийн тоглолт хийгээд явчихсан.

-Таны хувьд Б.Цогтбаяр хурандааг ямар үндэслэлээр АТГ-д шалгуулах болсон юм. Их хэмжээний мөнгө авсан гэдэг үндэслэлээр үү?

-Хоёр шалтгаанаар АТГ-д өгсөн. Нэгдүгээрт, нэг тэрбум төгрөг авсан нь үнэн. Тухайн үед миний ээж нас барахдаа өөрийнхөө гараар бичсэн баримтыг ослын газраас цүнхнээс нь олсон. Би бодохдоо ээжийг маш их дарамтад байсан гэж дүгнэсэн. Яагаад гэхээр ямар хүн баримт нь алга болчихно гэж айгаад өгсөн мөнгөний дүнг бичээд цүнхэндээ оёх юм бэ. Өмнө ч гэсэн энэ асуудлыг ярьдаг байсан.

Б.Цогтбаяр хурандаатай холбоотой хэрэг 2017 онд АТГ дээр шалгагдаад хаагдсан юм билээ. Энэ хэрэгт манай ээжийг давхар шалгасан. Тэгээд 2017 онд Б.Цогтбаяр АТГ шалгагдсанаас сарын дараа манай ээж өнгөрчихсөн. Би Б.Цогтбаяр хурандаад мөнгө авсан гэдгийг өөрт нь хэлж үзсэн.

Хоёр дахь шалтгаан нь надаас байр нэхсэн. Энэ асуудлыг АТГ шалгаад хариу дүгнэлт хийх байх гэж харж байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагч, олон хүний эрх ашгийг улс төртэй холихгүй гэсэн үүднээс чимээгүй болсон. Хэвлэлийн бага хурлын дараа энэ хэргийг улстөржүүлээд байна уу гэсэн “хар” яваад байсан. Гэхдээ энэ асуудал маш удаашралтай байна. Миний хувьд ч гэсэн хэцүү байна. Банкны хүү, барилгын материалын үнэ өсөөд хэцүү байна. Нэг ёсондоо цагдаагаас хамааралгүй хийе гэсэн ч асуудал хойшлогдчихлоо. Улсын комиссоор ороход сарын хугацаа байна.

-Цаашдаа яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Эхний блокоо ашиглалтад оруулчихсан. Б блокоо ашиглалтад оруулбал нийт 170 орчим  алба хаагч байрандаа орчихно. Урд талын барилга хоёр давхарт явж байна. Энэ дээр ЦЕГ-тай хамтарч ажиллаад аль аль талдаа хүндрүүлэхгүйгээр гэрээ хийхээр ажиллаж байна. Энийг бариулахгүй гэх юм бол би хохирлоо барагдуулна шүү дээ. Хүүнд гэхэд 900 сая, нийт 4.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ мөнгийг би бэлэн авъя гэж хэлээгүй. Захиалгын гэрээгээ шинэчилье гэдэг асуудлыг ярьж байна.

-Өмгөөлөгч Х.Бат-Ялалтыг “Бавгар” компанийн асуудлаас болж хорьсон гэж зарим иргэд хардаж  байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Өмгөөлөгч Х.Бат-Ялалт өмгөөлөх эрхгүй хүн байсан учраас асуудлыг улстөржүүлэхгүй гэсэн байр сууринаас бид гэрээгээ цуцалсан. Одоогийн хоригдсон шалтгаан нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй холбоотой болохоос биш “Бавгар” ХХК-ийн асуудалтай холбоогүй.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
БурууБуруу
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

93 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-07 103.26.195.70

Пизта минь байрандаа ормоор байна

Avatar

Zochin 2020-04-07 211.27.41.202

Ene hyrandaa aldig alba bish bolgoj chadsan hundee baahan barilahchin bologson hundee bid narig

Avatar

Зочин 2020-04-07 66.181.179.33

Хулгайч,луйварчлын нийгэмд амьдарч байж юундаа ч сүр бадруулахав!! Хаана ч,хэнийг ч ухахад юм гараад л ирнэ! Их үү,бага уу,албан тушаалаа ашиглав уу,авилга авав уу,хүн дарамталав уу,хүн амины хэрэг хийв үү гм гэхээс биш ялзарсан нийгэмд,амьдарч байгаагаа мэдрээгүй явж байдаг юм уу?? Ардчилал нэрийн дор анархизм рүү орчихсон ийм л байна! Одоо энэ сонгуульд орох гэж байгаа нам нэртэй луйварчдын хэлж ярьж хийж байгааг хар л даа!!

Avatar

Иргэн 2020-04-07 192.82.72.157

Аливаа зүйл 2 талтай шүү ! Энэ хүүхний үгээр төрийн албан хаагчийг шууд буруутгаж болкүй . Ажил нь урагшгүй , бүтэл муутай болохоор буруугаа бусдад тохож хариуцлагаас бултаж бга юм шиг санагдлаа . Энэ ярилцлагаас

Avatar

Unen 2020-04-07 202.9.46.97

Tsogtbayar mash muu hun ih ch nugel uildsen uiliin uree edelj bn da.

Avatar

з 2020-04-07 202.9.40.189

Хурандаа нараа шалгаа. Олны уг ортой

Avatar

ЗОЧИН 2020-04-07 202.21.120.242

ГҮНЖИЙН АМАНД БАЙГАА ХУРАНДАА НАР ДАРГА НАРЫН ТОМ ТОМ ХАУЗНУУДЫГ НЭГ ШАЛГУУЛАХ ЮМСАН

Avatar

ЗОЧИН 2020-04-07 202.21.120.242

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН СЭЛБЭ ПИОНЕРИЙН ЗУСЛАНГИЙН ЦААНА БАЙДАГ ГҮНЖИЙН АМАНД ОЧИЖ БОДИТ БАЙДЛЫГ ҮЗЭЖ ӨГӨӨЧ. ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОРЫН ДАРГА НАР ТЭНД ТОМ ТОМ ХАУЗНУУД БАРЬСАН БАЙГАА. ТЭД ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛДАГ ГЭЖ ӨӨРСДӨӨС НЬ СОНССОН. БИ Ч МӨН МӨНГӨӨ АЛДАЖ ХОХИРСОН ХҮН ШҮҮ

Avatar

ЗОЧИН 2020-04-07 202.21.120.242

СЭЛБЭД ГҮНЖИЙН АМ ГЭЖ САЙХАН АМЫГ ЦАГДААГИЙХАН ХАШИЖ ХЭДЭН ЗУУГААР НЬ ЗАРЖ, ИРГЭДЭЭС МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛЖ АВЧ ГАЗАР ЭСВЭЛ МӨНГӨӨ АВЬЯ ГЭХЭЭР ӨГДӨГГҮЙ БИ ЦАГДАА ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛДАГ. БИД ЦАГДАА БАЙСАН ХЭМЭЭН ИРГЭДИЙГ ДАРАМТАЛЖ МАФИ ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛАЖ ГАРШСАН НӨХДИЙГ ШАЛГУУЛМААР БАЙНА. ГҮНЖИЙН АМЫГ ЭЗЭМШДЭГ ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙСАН ХЭСЭГ ЛУЙВАРЧИН НӨХДӨД 2013 ОНООС ХОЙШ ЗАЛИЛУУЛААД ЯВЖ БАЙГАА ИРГЭД ОЛОН БАЙНА. МӨНХБАЯР, ЭЛДЭВ ОЧИР ГЭХ МЭТ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ӨГӨХ ГАЗАР БАЙНА УУ.

Avatar

Иргэн 2020-04-07 66.181.178.236

Өмхий хурандаа нарынхаа хөрөнгийг хураагаад шоронд нь явуулаач ээ шударга шүүх проккурор монголд байна уу ард түмнийг дарамталж дээрэмдэж амьдардагаа хэзээ таслан зогсоох вэ ардьчилсан нэртэй авилгач төр засагаа

Avatar

Бачр 2020-04-07 60.153.254.87

Цагдааг хамгаалах гэсэн дээ биш. 2 пент хаус 30 байр нэхсэн гэхээр арай дэгс үм шиг санагдаад байгаа үм даа. З0 байр. Нэг байр 40 сая гэж тооцвол нийт 1 тэрбум 200 сая түүн дээр 2 пентхаус нэмэгдвэл бараг 2 тэрбум төгрөг нэхсэн болно. Ийм их мөнгө нэхдэг нэхүүлдэг гэж байхгүй байхаа. Наад хүүхэн чинь улаан хувьсгалч Батялалтын ховсонд орчихсон үм биш үү. Одоо тэр Эрдэнэчимэгийг нээнтэглэсэн үү эсвэл бас л эргэлзээтэй. Батялалт явсан гхзао балагтай болоод л байгах бус уу

Avatar

Эрдэнээ 2020-04-07 202.21.109.113

Цагдаагийн задарсан хурандаа нарын бөгсийг долоогч чи өмхий амаа хамхи

Avatar

unenhuu 2020-04-07 122.201.24.241

um 2 taltai shuu , ali alind n uchir bii

Avatar

Зочин 2020-04-07 73.231.128.120

Бавгарт баавардуулнаа. Баавардах гээд бавгардуулжээ.

Avatar

Зочин 2020-04-07 209.145.79.82

Tsadaa tsagdaadaa hairtai, tsagdaa naraa umiursun kommet bicheed baigaarai, bichvvleed baigaarai !!!!!

Avatar

Зочин 2020-04-07 64.119.26.103

Ийм бодит зүйл яриад байхад хуулийнхан арга хэмжээ авахгүй, эсвэл зориудаар удааж байгаад нь дургүй хүрч байна. Аль ч тохиолдолд үнэн зөвийг нь олох чиг үүрэгтэй хүмүүс хаа бн? Бид яах гэж татвар төлдөг билээ? Хууль шүүх нь ажиллахгүй ийм байж болохгүй байх!

Avatar

Зочин 2020-04-07 207.6.112.23

Mongoliig avilga deerem luivraas salgah tiim hezuu baina gej uu? Eronhiilogch, eronhii said aa!. Ih bodohod 200, 300 han hun l ene bugdiig hiij bgaa. Bugdiig ni bariad uchriig ni olj chadahgui iim huuli zaaztai , tortei uls gej estoi gutarmaar archaagui um. Battulga-iig garaad ene bugdiig shiidchih baih gej humuus itgesen dee uul ni. Haa baina??? Yagaad iim udaan baina?? Oorsdoo bas abrizaatai bolood ter uu??

Avatar

455 2020-04-07 103.10.22.73

Энэ хурандаа одоо ,амиа хорлож үхэх байх тиймээ.Офицерийн нэр төр гэж бна даа

Avatar

Шударга цагдаа 2020-04-07 202.126.88.197

Бараг амиа хорлосон нь дээр ш дээ. Хятадад бол ингээд л өчиг авахгүй цааз ш дээ.

Avatar

Зураач Лондон 2020-04-07 90.207.29.205

Энэ авилгачдыг зайлуудахгүй бол болохоо байлаа.

Avatar

Зочин 2020-04-07 122.201.31.49

энэ Цогтбаяр нь ичээсээ удахгүй асуудалгүй гээд хэргээс мултарнадаа

Avatar

Зочин багш 2020-04-07 103.229.120.64

Ичээч ээжийхээ үхлээр далимдуулж жирийн нэгэн хуульчийг 1 тэрбум авсан гэхээсээ ичээч!!!!!!
Цогтбаяр бол жирийн цагдаатай харьцуулшгүй иргэний боловсролтой хуульч хүньХамаатан ч биш танил ч биш гэхдээ тэр бол жинхэнэ хүн гэдгийг гадарлана. Үйлийн үр гэж байдаг юм шүү л гэж хэлэх байна даа.

Avatar

Зочин 2020-04-07 66.181.176.122

Хулгайчийг өмөөрч юу гээд хуцаад байгаа лаларуудыг вэ чи

Avatar

Зочин 2020-04-07 202.126.89.182

Цагдаад ёстой хэрэггүй хүн хайран хурандаа цол

Avatar

Зочин 2020-04-07 202.170.67.221

танил нь биш гэснээ Цогтбаяр бол сайн хүн ч гэх ичээчээ чи хаха

Avatar

МӨНГӨ 2020-04-07 202.9.40.102

Нойтон л хүүхэн санагдлаа.Цэвэр хүн лав биш

Avatar

Зочин 2020-04-07 107.77.213.199

huuliin hun bj luivar hulgai deerm hiideg ovoo muu gar yum aa

Avatar

Зочин.3 2020-04-07 202.126.89.140

Tsagdaa shuuhiinhen iim ajildaa garguun baidag yum bishu.

Avatar

МӨНГӨ 2020-04-07 202.9.40.102

ЭНЭ ХҮҮХэн бол зүгээр гэмгүй амьтан биш л санагдлаа.За тэгээд амь тулахаар мөнгөнөөс болж янз янзын л юм үүснэ шүү дээ.

Avatar

Zahialagch 2020-04-07 202.21.109.59

Bid uursdiin hudulmuruur unencheer olson mungu ugsun Bairaa hugatsaand n awmaar bn.

Avatar

555 2020-04-07 202.126.88.197

Дарга нар чинь саад хиийгээд байна даа

Avatar

Zahialagch 2020-04-07 202.21.109.59

2016,3 sard 30%g ugsun. Ajiliin ywts itgel unemshild hurgehgui bsn uchir munguu ughgui bj bgd 2019.8 sard uldsen 70% ugsuun. 2019 onoos umnu BAVGAR HHK bairand ochij hed heden udaa mungu ugii gej ochij bhd ajilchid n ymar ch setgelgui gereenii daguu tanaihiig tsutsalna gehees uur ymgui ajliin ywts n oilomjgu sonin company bid ulan mungu uguh gd ochihod iim bdlaar ugtdag tgd ajilaa ch oligtoi hiideggui. Ter ajliin hesegt ch ene BAVGAR t ch ali alin d buruu bga. Bid zgr L

Avatar

Зочин 2020-04-07 209.145.79.82

Tsagdaa ali hediinee l iim deeremchid bolson sh dee.
Temvvjin chuham vvntei l temtseed ogtsorson.
Tsagdaagiin hurandaa nar odoo ch fvvnees aij baigaa ni il baidag daa!

Avatar

zochin 2020-04-07 103.212.119.40

zamiin tsagdaagiin darga baisan enhjargal hurandaagiin saaliin unee ni baisan gedeg shuu, tiimdee ch gerliin hurdaar, barag aynga tsahilgaan met deeshilj tsol, hurungu ni ch nemegdsen geseen, iimerhuu maygaar amidraad surchihsan buruu etgeed baijee, gants neg iim muu nuhduudees bolood niit tsagdaag gutaah hereggui shuu

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-04-07 66.181.182.134

Цогтбаяр гэж но той цагдаагийн нэр хүндийг гутаасан муу л***р ш дэ.ихээхэн но той гар даа.

Avatar

Зочин 2020-04-07 202.126.89.182

Цогтбаяр гэж ёстой асуудалтайнөхөр шүү

Avatar

Зориг 2020-04-07 202.126.89.182

Яг үнэн

Avatar

ZOCHIN 2020-04-07 58.173.29.149

BARAG TERBUM TUGRUG N II TCAANA HUN AMINII HEREG BGAADAA.HUURHIIG DARAMTALJ BGAAD TERBUMIIG N,OHINIIG BAS DARAMTLAAD…UMHII HUUR.

Avatar

Zochin 2020-04-07 64.119.16.111

eejiinh ni uhel ch sejigteil yum bna da.

Avatar

Зочин 2020-04-07 221.163.81.203

Жирийн цагдааг тайван орхицгоое! Бүх таван хошуутай нөхдүүдийг бүгдийг нь шалгавал таарна. Хөөрхий цагдаа нар зарим нь зээл тавьж байж авсан байгаа даа. Бас Л гэр бүл үр хүүхдээ тэжээх шээд л явж байгаа шдэ. Тэд л байрандаа эрт орж чадахгүй хэцүү байна.

Avatar

Зочин 2020-04-07 202.126.89.182

Хурандаа, дэд хурандаа нар хэцүү дээ

Avatar

зочин 2020-04-07 139.5.216.186

Энэ авилгал , хулгай дээрэм хэзээ багасах болоо .албан тушаалаа ашигласан гэсэн үг тиймүү 1 тэрбум яаая

Avatar

Зочин 2020-04-07 66.181.161.91

САЙД НЬ ЯМАР БИЛЭЭ . ЦЭРГҮҮД НЬ АДИЛХАН.

Avatar

Зочин 2020-04-07 139.5.218.21

5.xurandaan xen xen bdii bol

Avatar

Төмөр 2020-04-07 202.126.89.182

Тэр тав яагаад чимээгүй байна гаргаж тавиаё

Avatar

Irged hurunguu tsagdaagaas yaj hamgaalah ve? 2020-04-07 202.21.108.240

Tsagdaa irgenees deeremdsen mungiig butsaaj uguuleh uu ? Esvel shalgasan shalguulsan nertei dundaa huvaaj avaad darah uu? Ene deerem hedii boltol urgeljleh ve. Irged hurunguu tsagdaagiin baiguulagaas yaj hamgaalah ve?

Avatar

Зочин 2020-04-07 192.82.74.90

Авилга биш дээрэм байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-07 66.181.161.49

АТГ зарим хэргийг маш удаан шалгах юмаа!! Тэгэж байгаад өнөөх айхтар "хөөн хэлэлцэх хугацаа" дууссан гэдгээр хэргийг хаадаг биз дээ?? Одоо цагийн Цагдаагийн хурандаа нар гэж арьсандаа багтахаа больсон түнтгэр юмнууд юу ч хийж мэднэ дээ!!!

Avatar

Зочин 2020-04-07 66.181.161.25

Улстөржүүлэхгүй гэнүү юугаа балайраад байгаа юм, ганц хэлдэг үгтэй болждээ.

Avatar

зочин 2020-04-07 203.91.119.42

Цогтбаяр чинь маш хурдан, гэрлийн хурдаар дээшлиж, дарга болсон хүн дээ. Төв аймгийн Заамарт мөрдөн байцаагч байсан хүн. Тэмүүжингийн ойрын хамаарал бүхий хүн

Avatar

дарамтлуулсан хохирогч 2020-04-07 192.82.74.70

энэ цагдаа нар гэж яасан муухай луйварчид вэ?замын цагдаагийн хошууч мөнхзул гэж улаан луйварчин байдаг энэ мэтийн юмнуудыг газрын гав руу дахиж өндийхгүй болтол өшиглөвөл таарна

Avatar

ИРГЭН 2020-04-07 202.21.127.168

Монголын цагдаа аль эрт биш болсоон. Баяжсан хурандаа нарын хэргийг Тэмүүжин сөхөж хариуцлага тооцох гээд алуулах нь халаг салсан биз дээ. Энэ муу охин хүчин мөхөсдөх байх даа даанч

Avatar

Зочин 2020-04-07 221.163.81.203

Ардуудаараа босоцгоох хэрэгтэй !!! Алийн болгон толгой гудайж энэ муухай хэргүүдийг хүлээцтэй харж амьдрах юм бэ, ингэж хахууль, бас дарамтан дор амьдарч байхаар үндсээр нь устгахын төлөө үхэх сэхэхээ үзсэн нь дээр шдээ!!!

Avatar

Зочин 2020-04-07 103.14.36.98

ЦАГДАА Ч ОРНУУ ОФИЦЕР Ч ОРНО УУ БҮГД Л ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ, ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУС БҮГД Л ОРОН БАЙРГҮЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, БҮГД БАЯН БИШ, МАШ ИХ АЧААЛАЛТАЙ, ХЭЛ АМТАЙ ЦАГ УРТТАЙ, ХҮНД ХЭЦҮҮ ХАМАГ АЖЛЫГ ХИЙДЭГ, ХАМГИЙН АМАР АЖЛЫГ ШҮҮХ, ПРОКУРОР ХИЙГЭЭД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН АВДАГ Ш ДЭЭ, ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ

Avatar

Зочин 2020-04-07 103.14.36.98

БАВГАР КОМПАНИ НЬ БАРИЛГАА БАРИХ МӨНГӨГҮЙ БОЛЧИХООД Л ОДОО ХУДЛАА БААХАН ЮМ ЯРЬЖ БАЙГАА ЮМ, МЭДЭЭЖ АЖИЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ 2 ТАЛ АЖИЛ ЯВУУЛАХАД АСУУДАЛ ИХ ГАРНА, ЭНЭ ХҮҮХЭД, ЭЭЖ НЬ БААХАН МӨНГӨ АВААД БӨӨН ХОЛИОН БАНТАН ХИЙЧИХЭЭД ОДОО ЭРГЭЭД НОВШИРЧ БАЙГАА ЮМ, ЭЛДЭВ ХЭРҮҮЛ ШИГ ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ, ЕР НЬ ИРГЭДЭЭС БАРИЛГА ОРОН СУУЦАНД ОРУУЛЖ ӨГНӨ ГЭЭД БААХАН МӨНГӨ АВЧИХААД ДУТУУ БАРИЛГА, ИРГЭД ХОХИРЧ КОМПАНИ ТЭГСГЭЭД ЖААХАН ЯРИА БОЛООД ӨНГӨРДӨГ

Avatar

ЗОЧИН 2020-04-07 202.179.30.242

ЭНЭ ОХИН Ч ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХЭЭР ЦАРАЙТАЙ ХҮН БАЙНА ДАА ХААНА ХААНАА БАЙГАА БАЙХ

Avatar

Alba haagch 2020-04-07 192.119.164.144

Ter turuulj ashiglaltand orson bairand odoo tsagdaagiin tom harandaa zahirgaanii darga Bat-ulzii giin bair baih jisheenii ter hun l bairgui bolood tend zahialsan bgaarai!!! ene bol zvgeer l gunig!!! uur olon darga nariin bair bgaa daa ter aihtar soyombotoi bairand!!! ene heden dor ajillaj bui tsogtbayar metiin gariud ni darga naraasaa onoo awah gej heden kwot zohitsuulj ugsun bol doo huurhii!!!

Avatar

Alba haagch 2020-04-07 192.119.164.144

bgaa ajilaa aldah wii gesen bodoltoi bor tsagdaa nar ni yum helj chadahgvi teren deer ni ene amin huwia bodson darga nertei harandaa nar dund ni zawshij bn daa. ugaasaa alba haagchidaa bairtai bolgoy gesen bolohoos harandaa darga nariig hyamd bairtai bolgoh ayan yawaagvi biz dee!!! hamgiiin hogiin uruwdultei ni harandaa nariin bair ni hamgiin ehend ashiglaltand orj ntr!!!! eniig medseer baij duugai bgaa heden bor tsagdaa nar chin commenthon bicheed suuna daa Baatarjaw generalaa!!!!

Avatar

Зочин 2020-04-07 66.181.161.90

Энэ цагдаагийхнийх шалгах атг ажилчид урод бугд цагдаа бсан улсууд эруугийн толоолгч мордон байцаагчид тэгээд шалгах уу энэ нямдорж гэж хун ч сайд болхоороо цагдаа нар ч их давраадаг хун дээ нямдоржийн уед л хоронгжсон хурандаа нар их харсан бусдын бизнессийг дэрээмддэг алдаг хорьдог шоронд хийдэг болсоныг тэмуужин цэцглэж эхэлтэл эргээд нямдорж болоод бас л эхлэж ба дап

Avatar

alba haagch 2020-04-07 192.119.164.144

20 say tugrug uguud 6dahi jilee uzej bn. Ene alba haagchdaa boddoggvi archaagvi darga nar, shunalandaa hutlugdsun heden hunees bolj heden bor tsagdaa nar chin jiliin 30% huutei zeel awtsgaagaad bvgd l gereenii zaaltan dahi 30% tulburuu tulsun. Getel 20 say bish 30 sayiin zeel tulj duusaad bairch ugui mungu ch ugui baijiine daa!!!! jinhene alba haagchdaa boddog darga neg ch bhgvi!!! uursdiinh ni sandal shiree uurchligduhwii gehees amiaa tawij bgaa nuhud duu, haayaa bodohoor oi gutaj gomdoh yum da

Avatar

Зочин 2020-04-07 27.123.214.2

Мундаг эмэгтэй байна. Миний дүү битгий шантараарай, ээжийнхээ эхлүүлсэн ажлыг зогсоож болохгүй шүү. Шударга үнэн заавал ялна. Цогтбаатар мэтийн хүмүүс энэ Монгол орныг ч алж байна даа. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-04-07 202.9.46.150

Захирал эмэгтэйг дэмжиж байна. Муу луйварчинд битгий бууж өгөөрэй.

Avatar

Зочин 2020-04-07 202.131.228.62

Ymar tach uruultai huuhen be?

Avatar

Зочин 2020-04-07 182.160.35.148

Цогтбаяр дээрэмдсэн мөнгөнөөсөө БААТАРЖАВТ ӨГСӨН байгаа шдээ. БААТАРЖАВЫГ БАС ШАЛГА

Avatar

Зочин 2020-04-07 64.119.22.74

Цагаандаа гарсан хулгайчууд, гэдэс цатгалан ч нүүргүй муусайн луйварчин шаарнууд

Avatar

Зочин 2020-04-07 66.181.161.109

Цагдаа бол нийгмийн хог шаарнууд.

Avatar

Зочин 2020-04-07 202.126.89.182

Цагдаад ийм амьтад маш олон бий, энэ цогтбаяр төв аймгийн цагдаагийн барилга дээр бас луйвар хийж нэр гарч байсан гаршсан хулгардаа, цаг ирэх шиг боллоо.Хүний муу их үзэж байсан хүндээ,хамтрагч бий ,Отгонбаатар, энэ тэр гээд

Avatar

? 2020-04-07 139.5.219.74

Хууль зүйн салбар биз дээ

Avatar

Юу ч гэхэв дээ 2020-04-07 139.5.219.74

Мөнгөтэй юм аа… Хэлэх ч үг алга

Avatar

Ч-н 2020-04-07 66.181.184.65

Баримт үзээгүй учир дүгнэлт хийхэд хэцүү. Нөгөө талаа барилгыг ашиглалтад өгөх хугацаа хойшилсон, хурандааг ажлаас нь халсан, олон жирийн цагдаа нар хохирч байгаад эсэргүйцэл илэрхийлмээр байна. Зах зээлд ороод 30 жилийн дотор төрөөс олон тэрбумтан төрсөн. Факт. АТГ, ЦЕГ, Тагнуул, Шүүхийнудирдлага улс төрчдийн гарт орсон учир асуудлууд цуварсаар л. Цэргийн хүнийг цэргийн хуулиар л шийтгэх хэрэгтэй.

Avatar

хохирогч 2020-04-07 172.83.43.133

сонгинохайрханы соронзонболд ч алдартай шаантааж п**а лдаа

Avatar

об 2020-04-07 203.91.119.42

ямар с…даа байдын?

Avatar

Зочин 2020-04-07 185.242.4.205

MONGOLIN TSAGDAA NART IIM HUVLAZNUUD IH BAIGAA SHUU SONGINOHAIRHAN DUUREN ZAMIIN TSAGDAA SORONZOBOLD BUSADAAS AVILGA AVCH SURSAN AALZ BAINAA HUVIN DANS GER BULIN DANS NI SHALGADG BOLOHGUI BOL ENE ZAMIIN TSAGDAA NAR UUSAN HUN BOLON BAGA ZEREG ZORCHIMTOI HUMUUSIIG NEENTGLEJ MONGO HUVIN DANSNDAA AVCH ARGLDAG BOLOOD UDAJ BNA ZAISAN DEER SUUDAG ERGUULIN TSAGDAA NUDEN DEER 400 IIG AVCH UUSAN HUNIIG ZUGEER YAVUULSAN GEH MET TSAGDA NERTEI HUVALZUUD IH BN SHUU

Avatar

даш 2020-04-07 66.181.191.194

"шудрага" НЯМДОРЖИЙН ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЖЭЭ. СУРСАН ЗАНГААРАА ӨӨР ХҮНД ХЭРГИЙГ НЬ ЧИХЧИХЭЭД, "АМБАР"-АА ГЭЭД Л СУУЖ БАЙХ БАЙХ ДАА.

Avatar

хүннү 2020-04-07 192.82.64.168

Өнөөдөр монголд хэн баян вэ? гэвэл цагдаагийн дарга нар баян. Томчууд нь компаниудыг дарамталдаг, доодчууд нь иргэдийг дарамталдаг юм байна л даа. Би нэг өглөө ажилдаа явах замдаа Баруун 4 замд-2 Комьпютерландын урд-1, Цэцэг төвд-2, ТШ уулварт-3,/нэг машинтай/ ГХЯ-ны уулзварт-2 эргээд талбайн баруун талд-2, МУИС-н ЭЗ-ийн сургуулийн урд-3, /нэг машинтай/ нийлээд хэд болвоо? 6-хан км замд шүү. Гадны хүмүүс бол шууд "монголчууд ч цагдаагүй бол хэцүүдсэн улс байна" гэж харна.

Avatar

Зочин 2020-04-07 203.91.119.42

чам шиг ОРК-ыг хянаж байхгүй бол хүн дайрч мэдэхээр л нөхөр болохыг мэдээд зогсож байгаа юм. Чам шиг малууд хотоор нэг байна. Цагдаа их байна гээд байгаа бол хөдөө гарч амьдар. Цагдаа нь харагдах ч үгүй байх.

Avatar

Зочин 2020-04-07 59.153.114.152

Аль аль нь луйварчид шүү дээ. Хохирогч нь жирийн цагдаа нар болон ардууд л болох байх даа.

Avatar

Зочин 2020-04-07 103.229.123.82

Оюун гээд сэжгийн хүүхэн олон хүний амьдралыг шийдэх барилга бариулж байж эхнээс нь хуулиа мөрдөхгүй яасын. Одоо нээх шудрага амьтан болж гэнэ. Яс юман дээрээ хувааж идэх гд

Avatar

зочин 2020-04-07 91.20.62.96

Тийм юм бол авилга өгөхөөсаа өмнө олон нийтэд энэ асуудлаа дэлгэхгүй мөнгөө өгчихөөд ийм юм яариад суух чинь дэмий л хэрэг. Нэг ёсны өөрөө зарчимгүй байсан байна.

Avatar

Зочин 2020-04-07 67.247.110.105

Ene huuhen chini harin hydlaa tsag alaad, zardal usguud baigaam bish uu. Huuliaraa AVSAN ni ch, UGSUN ni ch hariytslag tootsyylah estoi. Ene segsger huuhniig bas eejtei ni horij baigaad shalgah heregtei. Turiin alba haagchdiig shantaajilj baigaam bish uu. uuruu sanal bolgoson doo. Odoonii ene huuhnuudiin arga ch bas l aimaar shuu. Buten Amidral kinon deer zah zyhaas ni garaad baigaa biz dee.

Avatar

asdf 2020-04-07 192.82.66.42

zailuul ene bol zugeer nuguuduuliin hajuud jijig gariin hulgaich biz. deer doorgui bugd l neg ulun zelmuun, zolbin, yum uzeegui, bodoj setgej bgaa n uuruusuu tsaash davahgui iim l haramsaltai ued amidarj bndaa bid. saihan tsagiig bol ene ueiihen uzeheesee ungursun. 2 3 ueiin daraa l odoogiin korea china nuudiin uhamsriin hemjeend duhuj ochih uu gu yu l bhda

Avatar

Зочин 2020-04-07 103.14.39.2

Төр гэдэг ийм ашиг хайсан хогийн юмнуудаар дүүрчихсэн

Avatar

Зочин 2020-04-07 202.55.188.33

ганбаатар энэ бол хурандаа нарын өчүүхэн баригдсан хэрэг тэд хувиа бодсонбусадыгаа үл ойшоосон зарирал эмэгтэйг дэмжэж байна атг бодитой ажилаасаа

Avatar

Зочин 2020-04-07 139.5.216.250

ЗОЧИН МИНИЙ ДҮҮ БҮҮ шантраарай үнэн ялдаг юм шүү

Avatar

Зочин 2020-04-07 202.21.108.240

Ene hereg yu bolov? Tsagdaa oroltsson buh gemt hereg sarnin daragdlaa. Ingej yavsaat neg medsen gemt hergiin tom obiekt tsagdaagiin baiguulaga bolchihson baih yum.

Avatar

Зочин 2020-04-07 202.179.25.59

Энгийн иргэн байсан бол аль хэдийнээ шоронд. Даварсан Ц. хурандаа нарыг дардаг газар Монголд байнга уу.

Avatar

зочин 2020-04-07 139.5.216.186

ТИЙМ ГАЗАР БАЙХГҮЙШ ТЭЙ

Avatar

зочин 2020-04-07 66.181.161.34

Дээрэм хийх л гэж цагдаа, тагнуулд очдог юм биш үү .

Avatar

бодлын хулгайч 2020-04-07 66.181.167.53

ЭНЭ ЦАГДААГ ЯАЯ ДАА. НЯМДОРЖ ӨГӨР БУШУУХАН АРИЛААД ӨГӨӨСЭЙ. ТЭГВЭЛ ЯНЗ БҮРИЙН ЧӨДӨР АРИЛНА. ҮНЭН ЗӨВ БУШУУХАН ШИЙДЭХ ЮМСАН. МОНГОЛД ҮНЭН ГЭЖ БАЙНА УУ

Avatar

Зочин 2020-04-07 182.160.39.215

Цагда хуурандаа

Avatar

Зочин 2020-04-07 66.181.171.34

Цагдаагийн өгөр хурандаанууд бүгд адил

Avatar

Зочин 2020-04-07 202.21.100.210

1 тэрбум төгрөгийг чемодантай өгсөн юм уу эсвэл дансаар шилжүүлсэн юм уу эсвэл банкнаас замаас нь булааж авсан юм уу

Avatar

Зочин 2020-04-07 221.163.81.203

Чи тэрийг мэдэж яах гээв?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж