«Р-Фарм» коронавирусийн эсрэг хоёр эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

«Р-Фарм» коронавирусийн эсрэг хоёр эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүллээ

«Р-Фарм» коронавирусийн эсрэг хоёр эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүллээ

МОСКВА, 4-р сарын 6 – РИА Новости. Оросын «Р-Фарм» эмийн үйлдвэр нь коронавирусийн хүнд хэлбэрийн халдварыг эмчлэх хоёр биологийн эмийн бэлдмэлийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн тухай «РИА Новости» агентлагт тус компанийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн хүнд халдвартай өвчтөнүүдийг эмчлэхэд «Олокизумаб» (интерлейкин-6 дарангуйлагч ингибитор) ба «RPH-104» (интерлейкин-1 дарангуйлагч ингибитор) эмийн бэлдмэлүүдийн үр нөлөө, аюулгүй байдлын клиник судалгааг эхлүүлэхийг дэмжив. Эдгээр эмийг ихэвчлэн үрэвслийн өвчин, цитокины идэвхжил, ревматоид артрит зэргийг эмчлэхэд ашигладаг аж.

Судалгааг Москва дахь Н.В.Склифосовскийн нэрэмжит түргэн тусламжийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд, 52 дугаар хотын клиник эмнэлэгт, Коммунарка дахь 40 дүгээр хотын клиник эмнэлэгт, түүнчлэн Санкт-Петербург дахь С.П.Боткины нэрэмжит халдвар судлалын клиник эмнэлэгт явуулахаар болжээ. Цаашдаа уг судалгааны ажилд Оросын бусад шинжлэх ухаан, судалгааны төвүүд нэгдэх болно.

«Р-Фарм» групп нь «Олокизумаб» болон «RPH-104»-ийн клиникийн туршилтуудыг олон улсын түвшинд үргэлжлүүлэхээр, мөн эдгээр эмүүдийг Ярославль дахь өөрийн үйлдвэр дээр үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

«Р-Фарм» групп нь өндөр технологийн эмийн бэлдмэл, лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, арилжаалах чиглэлээр мэргэшсэн ба ОХУ, ТУХН-ийн гишүүн орнууд, АНУ, Герман, Япон зэрэг улс орнуудын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг.

ОХУ-д болон дэлхий дахинд COVID-19-ийн байдалтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг стопкоронавирус.рф сайтаас авна уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж