Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ

Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ

Австралийн Мельбурн хотын Монашийн их сургуулийн Халдварт өвчин, дархлаа судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Леон Кайли тэргүүтэй эрдэмтдийн баг шинэ төрлийн коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмийг олсноо зарлажээ.

“Antiviral Research”  шинжлэх ухааны сэтгүүлд тэдний судалгааны ажил нийтлэгдсэн бөгөөд шимэгч хорхойн эсрэг эмчилгээнд ашигладаг “Ivermectin” гэх эм нь “covid-19” өвчний эсрэг үр дүнтэй байж болохыг баталсан байна.

Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” эмийг хийсэн байна. Ингээд 24 цаг ажиглахад дээж дээрх коронавирусийн тархалт ихээхэн багассан байсан ба 48 цагийн дараа гэхэд вирус бараг ул мөргүй устсан байжээ.

Иймээс тэд туршилтыг амьтан, цаашлаад хүн дээр явуулахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ лабораторийн орчинд хийсэн туршилтад найдаж болохгүй ба амьд организм дээр туршихад үр дүн өөр гарах тохиолдол байдгийг онцолжээ.

Дээрх эм нь дэлхий даяар олдоц ихтэй байдаг ба АНУ-ын Хүнс, эмийн холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм. Энэхүү эм нь мөн ХДХВ, Зика вирус, томуу, хумхаа өвчний эмчилгээнд өргөн ашигладаг байна.

Эх сурвалж: Tribune.com.pk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
170
ЗөвЗөв
57
ГайхмаарГайхмаар
20
ХахаХаха
19
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж