Пакистаны Сват голын хөндийд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэх үеэр наад зах нь 10 хүн амиа алдсан байна. Орон нутгийн засаг захиргааны төв Сайду Шариф хотод тэр террорист тэсрэх төхөөрөмжөө ажиллуулжээ. Аллага гуравдугаар сарын 13-ны өглөө гарсан ба амь үрэгдэгсэдээс гадна 37 хүн шархадсан байна. Үүнээс нэг хоногийн өмнө Лахор хотод амиа золислогч хоёр алуурчин армийн цавааны дэргэд дэлбэрэн 40 хүнийг хөнөөж, 80 гаруй хүнийг шархдуулсан байна.