Пеп Гвардиолагийн ээж covid-19 өвчний улмаас таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Пеп Гвардиолагийн ээж covid-19 өвчний улмаас таалал төгслөө

Пеп Гвардиолагийн ээж covid-19 өвчний улмаас таалал төгслөө

Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн дасгалжуулагчдын нэг, Английн Манчестер Сити багийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиолагийн ээж Долорс Сала Гаррио 82 насандаа covid-19 өвчний улмаас өчигдөр/2020.04.06/ Испанийн Барселона хотод таалал төгсчээ.

Барселона хот нь Испанийн Каталон мужийн төв бөгөөд covid-19 өвчний хамгийн их тархалттай бүс нутгуудын нэг юм.

Манчестер Сити багийн зүгээс мэдэгдэл хийж “ Багт хамааралтай бүхий л хүний зүгээс Пеп болон түүний гэр бүлд энэ хүнд хэцүү цагт нь чин сэтгэлийн халуун дулаан хайр энэрэлээ илгээж байна” хэмээжээ. Харин Пеп Гвардиолагийн төрөлх баг болох Барселона баг “Энэ хүнд хэцүү цагт Долорс Салаг алдсан нь бидний хувьд үнэхээр харамсалтай. Пеп, түүний гэр бүл болон найзуудад нь хайраа энэрэлээ илгээмээр байна” гэсэн бол Манчестер Юнайтед багийн зүгээс “ Золгүй мэдээг сонсоод харамсаж байна. Пеп болон түүний гэр бүлд бид чин сэтгэлээсээ хайр энэрэлээ илгээж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Пеп Гвардиола шинэ коронавирусийн тархалттай тэмцэж 1 сая еврог хандивласан билээ. Энэхүү мөнгийг эмнэлгийн тоног төхөөрөмж болон халдвартай хүмүүстэй харьцаж буй эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хэрэгсэлд зарцуулах аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж