Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна | News.MN

Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, April 6, 2020

 

Covid-19-ийн халдвартай холбоотой ээлжит мэдээллээ Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.07/ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийд нэг сая 346 мянган хүн халдвар авч, 74687 хүн нас барж 276 мянга гаруй хүн эдгэсэн байна. Мөн АНУ, Иран, Испани, Турк, Их британи зэрэг 10 оронд өвчлөл хурдацтай тархаж байна. Монголд 15 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэж эмнэлгээс гарсан бол 13 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр эмнэлгийн ажилчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлаж байгаа.

Уг вирусээр 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч 100 нь нас барсан.

Монголчууд нэгдүгээр сарын 3-наас эхлэн халдвараас сэргийлэх арга хэмжээг сайн авсан. Үүний үр дүнд Франц иргэн 300 гаруй хүнтэй хавьтал болсон ч нэг ч Монгол хүн өвчлөөгүй нь маск тогтмол зүүсэнтэй холбоотой.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Испани улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан нас баралт буурч байна. Италид шинээр халдвар авах нь буурсан.  Германд шинээр халдвар авсан тохиолдол сүүлийн дөрвөн өдөр дараалан мөн буурч байна. Нас баралтын түвшин 1.5 хувьтай байна. Японы Ерөнхий сайд долоон мужид нэг сарын туршид онц байдал зарлахаар болсноо  мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, дэлгүүр, соёл урлагийн арга хэжээг хязгаарлахаар болж байгаа. Польшид тав, зургадугаар сард халдвар эрчимтэй тархана гэж үзэж байгаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн дарга Д.Нямхүү:

-Халдвар авсан хүмүүсээр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Энэ хүмүүсийн таван төрлийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Цаашид сувилалд хэвтэж, хяналтыг үргэлжлүүлнэ. Covid-19-ийн лабораторийн шугам нэгээр нэмэгдлээ. Франц иргэний биеийн байдал сайн байгаа.  “Бадрах энержи” компани ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивласан. Энэ мөнгийг эмч, ажилчдадаа жигд хуваарилна.

Дөрөвдүгээр сарын 6-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн 182 шинжилгээ, мөн хяналтын 25 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Ингээд өчигдөр нийт 222 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 183 хүн ажиглалтад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

б 2020-04-07 192.82.64.216

100 хувь эдгэрсэн гэж үзэж болохгүй юм шиг байна лээ шүү. Наад эдгэрсэн гээд байгаа хүмүүсийн чинь вирус идэвхижих аюултай. Солонгост эдгэрээд гарсан хүмүүсээс дахиад корона илэрч байгаа. Тэгэхээр Монголдоо авчраад эмчилж байгаа нь өөрсдийгөө аюулд оруулж байна гэсэн үг

Avatar

Баяр хүргэе, гэвч...... 2020-04-07 103.212.116.9

Энэ цагийн цагаан нөмрөгт баатрууддаа Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийн мэнд хүргэе. Та нар короно гэдэг дайсныг дарчихвал удахгүй МУ-ын баатрууд болно шүү. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, өөрсдийн эрүүл мэндээ сайн хамгаалаарай. Хэлэх зүйл байна: УОК-ийн шуурхай алба байгуулагдан ажиллаж байна гээд ТВ-р гарлаа. Нэг өрөөнд маш олон хүн тохой нийлж суугаад ажиллаж байнаа…. Иймд тэдний ажиллах орчныг сайжруулж, оффисет 1-2м зайтай ажилла гсн ДЭМБ-ын зөвлөмжийг дамжуулж хэлж өгнө үү

Avatar

Зочин 2020-04-07 150.129.141.107

Монголын эмч нар , Д.Нямхүү захиралын мэрэгжлийн ур чадвар үнэхээр сайн байна Монголчууд бүгдээрээ л итгэл дагуулсан харцаар Та нарыгаа ширтэж байгаа шүү

Avatar

Зочин 2020-04-07 202.5.194.28

Өвдсөн хүнийг эмчилж чадаж байгаа манай эмнэлгийнхэн мундаг сайн байна. Та нар энэ цагийн бахархал.

Avatar

Зочин 2020-04-07 202.126.88.146

Gadnaas gadny irged bitgii oruulaach ee, horig togtooson gechiheed!!!!!

Avatar

Зочин 2020-04-07 103.229.120.151

Туркийн элчин үгээ хэлээч ээ

Avatar

Зочин 2020-04-07 192.82.72.208

Баруун гарсан зарим нэг хүн Монгол хэзээ сайхан болсон тэр үед буцана гэж хэллэг хүн байдаг гэсэн тийм хүмүүст энд байгаа бид гомдаж л байдаг эх орноос сайхан юм гэж хаа байхав дээ,

Avatar

Зочин 2020-04-07 202.126.88.146

Amerik bol bur hog, surguuli tugssun yumnuud n hurtel naimaa hiihees uur yum surdaggui yum bna lee

Avatar

Зочин 2020-04-07 202.179.24.110

Та нар Гадны орны Тахалтай иргэд Зөөвөрлөж оруулж ирж Эмчилдэг Тэнэг сэтгэхүйгээ орхиоч ээ Та нар л Өөрсөд өө Галаар наадаж Өвчин Тахал гараагүй Нутаг орондоо Аюул дагуулж Иргэдийнхээ Эрүүл мэнд Амь насанд Эрсдэл бий болгоод байна шүү

Avatar

Зочин 2020-04-07 202.126.89.247

Сайхан мэдээ дуулгадаг Нямхүүд баярлалаа.
Эмч нар, онцгойгийнхонд баярлаж бна. Энэ эрч хүчээ л битгий алдаарай. Та нар жинхэнэ Баатарууд шүү

Avatar

Монгол хүн 2020-04-07 122.201.24.102

Нямхүү захиралд баяр хүргэе. Урьд өмнө гарч байгаагүй коронавирусын 15 халдвар авсан хүний 4-ийг эрүүлжүүллээ. Манай улсын эмч нар дэлхийд ямар чадвартайгаа харууллаа. Одоо Монгол улсын эрүүлийг хамгаалах салбарынхан дэлхийд манлайд явж байна.

Avatar

зочин 2020-04-07 202.126.89.43

сайн муу ч монгол хүн, сандарч ядарснаа түрүүлж авчраасай

Avatar

Зочин 2020-04-07 100.15.93.159

Хилээ хаагаачээ .Одоо Америкаас баахан халдвар тээсэн баячуудын хүүхэд ,хүүхэнүүд ирнээ.100% хог шаарнууд

Avatar

Зочин 2020-04-07 121.168.50.25

Чи өөрөөсөө бусдыг баячууд гээд байвал энэ насандаа баяжихгүй, чи ч гэсэн баян байж болно. Хэрэв чи хүсвэл!

Avatar

Зочин 2020-04-07 202.126.88.146

Gol n yamar argaar bayajdag humuus yavdag bilee, ene tuhai bodoj uzsen uu, muruuruu Mongold bayajih n huruu daram

Avatar

Зочин 2020-04-07 121.168.50.25

Чи хүсвэл баян байж болно. Бусдыг баян гэхээ болиод өөрийгөө ч гэсэн баян гэж бодох хэрэгтэй. Наад мөнгө идээд байгаа хулгайчууд чинь баян бишээ. Түр зуур амьдралаа аргацааж байгаа ядуугийн ядуу хүмүүс. Удахгүй зоригтой шинэ залуу үе гарч ирэхээрээ бүгдийг нь шоронд нь хатаана. Баян олон янз бий, эд хөрөнгө шүтэж болохгүй.
Сэтгэлээр баян, эрүүл мэндээр баян, буяанаар баян, жаргалаар баян, гэх мэт. Ганц эд хөрөнгөөр баяныг тодорхойлж байвал чи хэзээч баян байж мэдэхгүй.

Avatar

Зочин 2020-04-07 103.57.95.211

👍

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж