ЦЕГ: Гэмт этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж ул мөрөө баллажээ | News.MN

ЦЕГ: Гэмт этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж ул мөрөө баллажээ

ЦЕГ: Гэмт этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж ул мөрөө баллажээ

ЦЕГ: Гэмт этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж ул мөрөө баллажээ

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газар 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Э, Д, М нар нь бэлэн 11 сая төгрөг, 302 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг дээрэмджээ.

Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүнийг алах гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөн дээрх этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгаж, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг шатааж ул мөрөө нуун дарагдуулсан байсан аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-07 66.181.161.12

Тодорхой арга хэмжээ авахгүй бол ийм үед дээрэм тонуул ихсэх нь тодорхой

Avatar

zochin 2020-04-07 58.109.221.157

huniig ***h gemt hereg gj heleh uu Ih bolhi hellegtei medee bn

Avatar

ЗОЧИН 2020-04-07 202.9.46.60

иймэрхүү рецевидист хүн амины хэрэгтнүүд мөнгө төлөөд шоронгоос удахгүй гарадаг болцон юм байналээ ,,хуулын томчууд мөнгө олох даалгавар өгөөд гаргаад явуулаад байгаа юм шиг ,,,алтны нинжа нарыг рецедивистууд дээрэмдээд жип унаад ак барисан явдаг гэж соноссон хУУЛИ ЦААЗ ХААНА НЬ БАЙНА АА

Avatar

зоин 2020-04-07 202.9.46.60

мөнгөшатаана гэж юу байхавдээ ,,цагдаа нартай зохицсон л байх

Avatar

zochin 2020-04-07 64.119.25.113

Төрийн өршөөл даасангүй дээ.Харамсалтай.

Avatar

Зочин 2020-04-07 202.131.227.82

hvn alchihaad 30 nasandaa garch irj boldog hereg vv?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж