Яргайтын богинын аманд гарсан галыг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Яргайтын богинын аманд гарсан галыг унтраалаа

Яргайтын богинын аманд гарсан галыг унтраалаа

Нэмэлт: 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа.

Галд 8 айлын зуны байшин өртөж, 2 байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Яргайтын богинын аманд 10 орчим байшин шатлаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын аманд өнөө өглөө /2020.04.07/ түймэр гарч, 10 орчим айлын байшин шатаад байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Одоогоор галын шалтгаан нөхцөл тодорхойгүй байна. Оршин суугчийн мэдээлж байгаагаар өглөөний 08.00 цагт түймэр гарч, 5-6 байшин шатсан гэсэн юм. Одоогийн байдлаар нийт 10 гаруй айлын эзэнгүй байшин түймэрт өртөөд байгаа ажээ.

Өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн зургаан дуудлага ирснээс тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага ирж, 14 алба хаагч унтраахаар ажилласан байна.

Мөн Богдхан уулын хязгаарлалтын бүс, Тайны аманд автомашинтай иргэн тамхи татаж хаясны улмаас 1000 м, Хүүшийн аманд хоёр  хүүхэд шүдэнзээр тоглосны улмаас нэг га талбай түймэрт өртсөн.  Түүнчлэн "Далан давхар"-т өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан бол Зайсангийн аманд согтуу хүн гал түлсний улмаас нэг га газар тус тус шатаасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын хэлтсээс унтраажээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж