Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалаатай боллоо | News.MN

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалаатай боллоо

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалаатай боллоо

Нийтийн тээврийн U money карт e-barimt системд холбогджээ. Тодруулбал, иргэн та U money картаа нийтийн тээврийн карт уншигч төхөөрөмжид уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаар олгох юм байна.

Үүнээс гадна, иргэн та U money картаа e-barimt-д холбохоо бүү мартаарай. Хэрвээ та e-barimt аппликейшнийг гар утаснаасаа орж, ашигладаг бол үндсэн цэс рүү нь орж, хялбар бүртгэл гэсэн дэд цэсийг сонгож, картын төрөл болон дугаараа оруулна. Бүртгэл амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээлэл таны утсанд ирнэ. Харин та суурин компьютерээс e-barimt системийг ашигладаг бол карт холбох цэс рүү орж U money картаа холбоно.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-07 192.82.73.72

Suglaa 20 zuund uldsen harin manai orond itevhjseer

Avatar

Зочин 2020-04-07 103.57.93.9

Туйлшрахаараа тэнэгтэх юм аа. Смарт картанд сугалаа өгье, бэлэн мөнгөөр зорчихыг хязгаарлая гэж сэтгэсэн хүний санааг хөндлөнгийн нэг дурак сайн хүн болох гээд бусниулаад хаячихлаа. Сугалаа нь тусдаа явах ёстой. НӨТ-ын сугалаа бол татвар төлсөн, худалдан авалтаараа эдийн засгаа дэмжсэн хүнд ногдох ёстой юм. Одоо ингээд нийлүүлчихээр автобусанд суусан хүмүүс тооны олноор сугалааг нь хамах нь. НӨТ төлөгч нар хохирох нь.

Avatar

Зочин 2020-04-07 202.126.88.146

Sugalaany dugaar l oroh yum bna, ashiggui ed bna, neg yosondoo zugeer l huniig systemd oruulj hyanah ed bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж