UFC 249: Жастин Гаетже-Тони Фергусон гэсэн тулаан болно

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

UFC 249: Жастин Гаетже-Тони Фергусон гэсэн тулаан болно

UFC 249: Жастин Гаетже-Тони Фергусон гэсэн тулаан болно

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 249 өдөрлөг дөрөвдүгээр сарын 18-нд зохион байгуулагдах билээ. Энэхүү өдөрлөгийн гол тулааны эзэн Хабиб Нурмагомедов тулаанд оролцох боломжгүй болсон учир UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт шинэ тулаанчийн эрэлд гарах хэрэгтэй болсон. Тэгвэл тэрбээр Тони Фергусонтой тулалдах тулаанчаар Жастин Гаетжег сонгожээ.

Өдгөө 31 настай Америк тулаанч Жастин Гаетже нь UFC холбооны хөнгөн жингийн чансаанд дөрөвт эрэмбэтэй. Тэрбээр мэргэжлийн тулаанчийн замналдаа 21 ялж хоёр ялагдсан. Харин түүний өрсөлдөгч Тони Фергусон замналдаа 26 ялж гурав ялагдсан амжилттай. Тони Фергусон, Жастин Гаетже нарын тулаанаас гадна нэмэлт 10 тулаан болно. Одоогийн байдлаар UFC 249 өдөрлөг хаана зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж