Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр орой бие нь муудаж, Лондон хотын Сэнт-Томасын нэрэмжит эмнэлэгт эрчимт эмчилгээнд оржээ. Тэрбээр одоогоос 11 хоногийн өмнө шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, гэрээр эмчилгээ хийлгэж байсан юм. Тэрбээр эрчимт эмчилгээнд орохоос хоёр цагийн өмнө амьсгалын хүндрэлд орж, хүчилтөрөгчийн аппаратад ороод байв.
Түүний оронд Шадар сайд Доминик Рааб өнөө өглөөний Засгийн газрын хуралдааныг тэргүүлжээ.
Их Британид өнөөдрийн байдлаар 51608 хүн коронавирусийн халдвар авч, 5373 хүн нас бараад байна.
Холбоотой мэдээ