Монголчууд сэрэмжээ алдав уу, мартав уу! | News.MN

Монголчууд сэрэмжээ алдав уу, мартав уу!

Монголчууд сэрэмжээ алдав уу, мартав уу!

Монголчууд сэрэмжээ алдав уу, мартав уу!

Анх Хятадад шинэ  коронавирусийн халдвар тархаж байх үед монголчууд айж сандарч, эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дуулгавартай дагаж, тогтмол гараа угааж, маск байнга зүүж, гадуур явах нь эрс багассан. Гэвч урин дулаан цаг ирсэнээс болсон уу, эсвэл шинэ коронавирусийн мэдээлэлд дассан уу хөл хорио тогтоосон хэдий ч гадуур хөл, хөдөлгөөн, түгжрэл ихэсчээ. Хүүхдээ дагуулан гадуур явах хүмүүс олширч, ахмадууд ч автобус унаанд олноороо явж харагдана.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон хүн салхинд гарах нэрийдлээр бөөгнөрөл үүсгэж, орон сууцны гадаа хүүхдүүд шуугилдаж, сагсан бөмбөгийн талбайд залуус тоглож байна гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Мөн хүүхдүүдээ дагуулан гадуур хооллох  хүмүүс ч цөөнгүй байсан юм. ЭМЯ-наас аль болох, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх,  ахмад настан, хүүхдүүдийг гадуур гаргахгүй байх, зайлшгүй хэрэг гарсан тохиолдолд хоёр метрийн зайтай зогсох зэрэг анхааруулгыг өгч буй. Тиймээс  хөл хориотой энэ үед гадуур хүүхдээ дагуулан явж буй эцэг эхчүүдээс ЭМЯ-наас өгч буй анхааруулгыг авч байгаа эсэх, гадуур хүүхдээ дагуулан явах зайлшгүй шалтгаан буйг тодруулахыг хүслээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдтэй харьцуулахад өчигдөр/2020.04.06/ цаг агаар тогтворгүй, хуйсгануур салхитай, үе, үе шороо шуурга тавьж байсан болоод  тэр үү, олноороо бөөгнөрч тоглож байгаа хүүхдүүд цөөн байлаа. Харин хүүхдээ тэвэрч, хөтлөөд гадуур яваа ээж, аавтай цөөнгүй таарлаа.  Скитер, дугуй унасан хүүхдүүдтэй таарсан ч тэд маск огт зүүгээгүй, зарим нь маскаа буулгаад, эрүүнийхээ дор зүүчихэж.  Хүүхдүүд  “Найз дээрээ очиж тоглох гээд явж байна. Олон хоног гэртээ байсан болохоор гарч тогломоор байна. Ээжээс шалсаар байгаад зөвшөөрөл авсан. Маскаа сайн зүүгээрэй гэж ээж захисан ч масктай тоглож болохгүй, амьсгалахад хүндрэлтэй байгаа болохоор маскаа буулгасан” гэж байлаа.

МАСК ЗҮҮХЭЭС ДУРГҮЙЦЭЭД БАЙНА

Б.Бадрал

-Ер нь бид хоёр гэрээс гарахгүй байгаа. Өнөөдөр гадуур гарах зайлшгүй шаардлага гараад, хамт явж байна. Хоёулханаа байгаа болохоор хүүхэд харах хүн байхгүй гэртээ үлдээх боломжгүй. Хүү  маань маск зүүхээс дургүйцээд, авч шидчихээд байгаа болохоор хүнээс зайдуу явуулж байна.

ГЯЛС АЖИЛ АМЖУУЛЧИХААД БУЦАЖ БАЙНА

Д.Нандинзолбоо

-Гэрт хүүхэд харах хүнгүй болохоор хүүхдээ гадуур авч явахгүй байх боломж алга. Гэхдээ өнөөдөр л хүүхдээ гадуур авч явж таарлаа. Энд гялс ажил амжуулчихаад гэр рүүгээ буцаж байна. Хүүхдийнхээ маскийг нь зүүлгээд, байн байн гарыг нь ариутгаад л яваад байна.

ДЭЛГҮҮР ХҮҮХДЭД ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА

-Эмнэлгээр явах зайлшгүй шаардлагатай байгаа болохоор хүүхдээ аваад гадуур явж байна. Замдаа “Бөмбөгөр” орох гэтэл дэлгүүрүүд хүүхдүүдэд үйлчлэхгүй байгаа юм байна. Гэр бүлийн хүнээ дотор оруулчихоод охидоо хараад хүлээж байна. Хүүхдээ эмнэлэгт үзүүлж байгаа болохоор гадуур авч явахгүй байх боломж үнэхээр алга. Маскийг нь сайн зүүлгээд л яваад байна. Хэрэв эмнэлэг орох шаардлагагүй байсан бол гадуур авч явахгүй л дээ. Эмнэлэг орчихоод шууд гэр рүүгээ явдаг. Бусад үед гэрээсээ гардаггүй.

20 ОРЧИМ МИНУТ Л БОЛЖ БАЙНА, ОДОО ГЭР РҮҮГЭЭ БУЦЛАА

-Хүүхдээ гэрээс нь гаргахгүй байгаа. Хүүхэд харах хүн олдохгүй өнөөдөр л авч явж таарлаа. Бид гэрээс гараад 20 орчим минут л болж байна. Одоо гэр рүүгээ буцлаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж