"Бүлгийн гишүүд сонгуулийг хойшлуулахгүй гэдэгт санал нэгдсэн" | News.MN

"Бүлгийн гишүүд сонгуулийг хойшлуулахгүй гэдэгт санал нэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

"Бүлгийн гишүүд сонгуулийг хойшлуулахгүй гэдэгт санал нэгдсэн"

"Бүлгийн гишүүд сонгуулийг хойшлуулахгүй гэдэгт санал нэгдсэн"

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор хаврын чуулганы нээлтийг  цахимаар зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганы үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ парламентын отгон чуулган маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган. Хаврын чуулган цаг үеийн амаргүй нөхцөл байдалд хуралдах нь. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд бид өндөр зохион байгуулалт, сахилгатай ажиллах шаардлага үүсч байгаа.  УИХ, ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөдөө өндөр шаардлага тавьж,  чуулгандаа идэвхтэй оролцож, цаг үеийн шаардлагатай асуудлуудыг хурдан, шуурхай шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Өчигдөр хаврын чуулганы нээлтийн дараа намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас гаргасан холбогдох шийдвэрүүдийг хууль эрхзүйн хувьд баталгаажуулж, энэ долоо хоногоос эхлээд хэлэлцэн батална.

-Парламент өмнө нь цахимаар хуралдаж байгаагүй, шинэ алхам хийгдэж байна. УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулах нь ажил хэрэгч байж чадах уу? 

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох дэгийг дээрх хуульд тодорхой тусгасан.

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы нээлтэд цахимаар оролцоод явна.  Тийм учраас  хаврын чуулган цахимаар хуралдахад ажил хэрэгч байдал алдагдана  гэж  харахгүй байна.

-Сонгуулийг хойшлуулах тухай саналаа Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлтийн үеэр дахин хэллээ. МАН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ын бүлгийн байр суурь маш суурь тодорхой байгаа. Өнөөдөр УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас УИХ-ын ээлжит сонгуулийг аль болох хугацаанд нь явуулах нь зөв гэж бүлгийн гишүүд үзсэн. Нөгөөтэйгүүр,  парламентын сонгуулийн хугацааг нэг бол хойшлуулдаг эсвэл дуртай үедээ тараадаг зэргээр төрөө тогтворгүй байдалд оруулдаг байх нь сайн зүйл биш. Өнөөдөр дэлхий дахинд нөхцөлд байдал хүндхэн байгаа ч гэлээ  бид аль болох цаг үеэ зөв мэдэрч ажиллах шаардлага үүсч байна.

 –Эдийн засаг хүндрээд Сангийн яамнаас цалин, тэтгэврээс өөр ямар ч зүйлд мөнгө гаргахгүй тэвчиж болохгүй зардлуудаа танасан байгаа гэсэн. Тэгэхээр төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү?

-Өнөөдөртөө төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүйг бүлгийн гишүүд ч хэлж байна. Магадгүй долоо эсвэл аравдугаар сард тодотгол хийхийг үгүйсгэхгүй юм. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эдийн засагт авах зохих арга  хэмжээнүүдийг ч гэсэн  аваад л явна гэсэн үг.   Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг 12-18 сар үргэлжилнэ гэж тооцож, энэ хугацаанд ямар ямар арга хэмжээг авах вэ гэдгээ сайтар тооцоолсон байна. Тийм учраас төсөвт тодотгол хийх цаг хугацаа нь өнөөдөр биш.

-Үндэсний аудитын газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг шалгаж дууссан талаар өчигдөр /2020.04.06/мэдээллээ. МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна?

-Энэ талаар албан ёсны мэдээлэл одоогоор алга.Үндэсний аудитын газраас сонгуульд оролцох тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүйг засаж сайжруул гэдэг чиглэлийг намуудад өгсөн гэж сураг сонслоо. Хэрэв намуудын мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй бол буцаах нь зөв. Эдийн засаг, санхүүгийн хувьд төсөв даахгүй, Сонгуулийн хууль зөрчсөн мөрийн хөтөлбөрийн заалтуудыг хасах нь зүйтэй гэсэн хувь гишүүнийхээ хувьд ч  саналтай байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас үйлчилж эхэлснээр Засгийн газар огцорно, огцрохгүй гэх маргаан улс төрийн хүрээнд гарах боллоо. Тухайн үед та  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт нь ажилласны хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон асуудлыг салбарын хууль нь шинэчлэгдсэний дараагаас эхэлж мөрдөнө" гэж заасан. Одоо хаврын чуулганаар хэлэлцэх 17 асуудлын дотор нэн тэргүүнд хэлэлцэх ёстой гурван асуудал бий.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Засгийн газрын тухай хуулийн төслөөр Ерөнхий сайд, танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг нарийвчлан тодорхой зааж өгөх юм. Энэ удаагийн Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын дөрөв хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм. Тэгэхээр үүнтэй холбоотой процессын асуудлуудыг Засгийн газрын хуулиар шийдэх ёстой. Тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийг батална. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинээр бүрдэх Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө дагуу байгуулагдана гэсэн үг.

Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь цаг хугацааны хувьд оройтохгүй юу?

-Оройтохгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаар явбал УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. Долдугаар сарын 1-нээс шинэ парламент бүрдэхэд наана нь эрхзүйн орчныг  бүрдүүлсэн байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-07 43.242.243.19

Элбэгдоржийг хүрээд ирсэн чинь Баттулга их зориг орчихсон сонин сонин мэдэгдэл хийгээд унахаар нь гайхсан шүү!
Сайн нягт нямбай зохион байгуулаад сонгуулийнхаа ард гарчихсан нь дээр байхаа!

Avatar

Б 2020-04-07 122.201.24.2

Би 2000 онд 18 хүрсэн. Нэг ч сонгууль өгч байгаагүй. Дандаа л******д байхаар чинь хэнд өгөх вэ дээ. Одоо бол сонгууль бүр хэрэггүй байна. Тэртээ тэргүй сонгууль өгчиж үзээгүй. Лаларуудын хэнийг нь сонгох юм бэ.

Avatar

Зочин 2020-04-07 192.82.68.99

Чи өөрөө жинхэнэ л*****н л*****н лаларжаб байнс

Avatar

Зочин 2020-04-07 192.82.70.188

Зөв зөв чам шиг л***р ухаангүй мал сонгуульд орохгүй байх нь зөв Чамд хүн шиг зөв сэтгэчих чадвар алга

Avatar

Зочин 2020-04-07 192.82.78.144

Сонгууль хойшлуулах нь титэм вирусаас аюултай. Үүнийг далимдуулж төрийн эрх авах гэсэн бүлэглэлийн хорон санаархал, улмаар үймээн самуун дэгдээх гэсэн харгис этгээдүүдийн бодлого нь тодорхой байна. Сонгуулиас бараг 3 сарын өмнө ийм санал дахин дахин гаргаж үймээн дэгдээж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ вирусийн оргил үе нь буурсан үед сонгууль таарах магадлал өндөр байна. Ийм асуулыг 6-р сард л авч үзэх боломжтой юм шүү дээ

Avatar

Зочин 2020-04-07 122.201.24.2

Сайхан шаана биз. Корона тусчихаад үхлээ хүлээгээд хэвтэж байх даа энэ сэтгэгдлээ бичээрэй. Тэнэг г***й вэ.

Avatar

АРД 2020-04-07 202.9.46.68

СОНГУУЛИЙГ ЯВУУЛХАД ҮҮС Ч БОЛОХ ЯМАР ЭРСДЭЛҮҮД БАЙНА БИЛГЭ, МӨНГӨ ТАРААХ, ОЛНООР ЦУГЛАРАХАД ТАХЛЫН ВИРУС ТАРААХ СОНГУУЛИЙН ТЭМДЭГЛЭЛГЭЭГ НЭГ ГАЗРААР ОРУУЛЖ ГАР ДЭЭР ТАВИХ ГЭЭД ВИРУС АВЧ БОЛОХ БҮХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ СОНГУУЛЬД ХЭРЭГЛЭХ ЗАРДАЛ СОНГУУЛИЙН ҮЕД ХЭРЭВ ЦАР ТАХАЛ ИХЭСВЭЛ ТӨРӨӨС ГАРГАХ ТӨСӨВИЙН БОЛОМЖ ГЭЭД НЭГ БҮРЧЛЭН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ БАЙЖ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛХООС ЗҮГЭЭР Л ЦЭЭЖНИЙ ПАНГААР ХИЙХГҮЙ ШҮҮ СОНГУУЛЬ АМЬ БИШ ЗАЯ БИШ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ БОЛНО.

Avatar

АРД 2020-04-07 202.9.46.68

ХҮЧЭЭР СОНГУУЛЬ ХИЙХИЙГ ТУЛГАЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙНА Л ДАА ЭХЛЭЭД АЖИЛГҮЙ ГЭРТЭЭ ХООСОН ХОРИГДОЖ БАЙГАА АРД ТҮМЭНЭЭ ДЭЛХИЙН БУСАД ОРНУУД ЯАЖ ТЭТГЭЖ БАЙНА ТЭДЭН ШИГ ХАЛАМЖИЛЧИХ ДАРАА НЬ ЭНЭ ЦАР ТАХАЛЫН ҮЕЭР ОЛОН ХҮМҮҮСТ ВИРУС ХАЛДААЛГҮЙГЭЭР СОНГУУЛИЙГ ХЯНАХ ХЯНАЛТЫН СИСТЕМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ ЧАДСАН ЭСЭХЭЭ НОТОЛЧИХ ХЭРВЭЭ СОНГУУЛЬ БУЛХАЙ БУДЛИАНТАЙ БОЛОХ ЮМ БОЛ ОЛОН ХҮН ЦУГЛАРАХГҮЙГЭЭР НАЙДВАРТАЙ ХЯНАЛТЫН СИСТЕМЭЭР БУЛХАЙГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭСЭН БАТАЛГАА БАЙНА УУ.

Avatar

Зочин 2020-04-07 192.82.70.188

Өвчнийг хяналтгүй алдчаагүй нөхцөлд сонгуулийг саяын Солонгосын жишгээр яагаад явуулж болохгүй гэж Дэлхийд тархсан өвчний байдал удаан үргэлжилбэл яах билээ Өөр бас нэг хувилбар байна аа Сонгуулиасаа бүрмөсөн татгалзаж ардчилалдаа цэг тавих Тэгвэл хэрэлдэж зодолдохгүй төрийн эрх булаацалдахгүй Төрийн эрхэнд гарсан болгон нь л хулгай луйварчин болчоод байна гээ биз дээ

Avatar

бц 2020-04-07 103.10.23.119

Өвчөн улам нэмэгдэж байхад сонууль явуулах нь ирсдэлтэй Харин эрх мэдэлтэй луйварчин нар энэ чөлөөг ашиглан сонгуулын мөнгөөн луйварын аргаар босгохоос сэргийлэх хэрэгтэй

Avatar

зочин 2020-04-07 119.40.100.66

сонгуулиа хойшлуулаач ээ

санал өгөх хүн олдох уу эсвэл бөөнөөр нь зөөж байгаад өвчин тусгах уу

Avatar

Зочин 2020-04-07 103.26.194.192

Өвчин үүсгэгч вирусийг айхтар ихээр тараачилгүй шиг өдий зэрэгтэй байгааа нь сүүлийн 3 сарын хугацаанд төр засаг, эрүүл мэнд , онц байдал гээд бүхий албан байгууллагуудын ажлын наашттай үр дүн биз дээ.
Сургууль хаасан, цагаан сар сарыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэсэн гээд зөв ажил их байна
Ссонгууль хийх гэж байгаад баларав даа. Тэгвэл ч ёёстой …..
эРТХЭН ШИГ НААДАМ ӨНЖИНӨ ГЭЭД ЗАРЛААСАЙ ДАА.

Avatar

Зочин 2020-04-07 202.21.108.245

Сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй юм бол энэ карантинаа болиулаач ээ. Хаагдсан ААН-үүд, сургууль, цэцэрлэгүүдийг нээгээч.

Avatar

Зочин 2020-04-07 103.229.120.9

Сонгуулийг хойшлуулж болохгүй. Зөв шийдвэр гаргасан байна

Avatar

иргэн 2020-04-07 202.179.24.110

МАН-ын Сонгууль явуулах шийдвэрийг Эсэргүүцэж байна Энэ Цар тахалын үед Онцгой байдлын Хууль дүрмийг зөрчихыг Эсэргүүцэж байна

Avatar

зочин 2020-04-07 202.21.116.13

сонгуулийг 10-р сард орон нутгийн сонгуультай хамт хийх нь зүйтэй. Ардын намын зэс нь цухуйх гээд байна. Их тэвдэж байна даа

Avatar

Зочин 2020-04-07 66.181.190.78

уулах эр зориг гаргах ёстой. Та нарыг энэ эх орон ард түмэн чинв гахай болтол чинь тэжээж бордож ирлээ. Одоо эх орноо бодоосой

Avatar

Зочин 2020-04-07 66.181.190.78

зарлаж бүх зүйлс, тэрдундаа сөрөг хүчин бусад намуудын акц хийх боломж, бүр тэрбайтугай мэдээллийг хүртэл цензурдаж байгаад зөвхөн эрх баригчдыг магтсан тэдний л тухай мэдээллээр бөмбөгдсөн тэгш бус нөхцөлд сонгууль явуулах нь наанадаж эрхзүй цаанадаж ёсзүйн эрхтэй бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сонгууль болж чадах уу. Сонгууль гагц МАН бус Монгол хэмээх туурга тусгаар улсад зориулсан амин чухал процесс шүү дээ. МАН-хан нэг ч гэсэн удаа эх орны язгуур эрх ашиг, ард түмний тусын тулд сонгуулийг хойшл

Avatar

Зочин 2020-04-07 66.181.190.78

Сонгууль хойшлуулах ерөнхийлөгчийн санал зөв гэж бодож байгаа. Харин МАН-хан нээрээ арай л юмаа. Ичихгүй гүрийж байна шүү. Эх орны улс орны ард түмний эрх ашиг гэж юм бийсэн түй ч хамаа алга уу. Эдийн засаг унаад хямрах нь тодорхой болчоод байхад, нийгэм эмх замбараагаа алдаж тахалд нэрвэгдээд байхад л тийм нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна гээд сонгууль хойшлуулахгүй төсөвт тодотгол хийхгүй гээд ичих ч үгүй гүрийгээд байхынмаа. арай ч дээ нээрээ. Одоо онц гамшгийн байдлын цаг үе

Avatar

Зочин 2020-04-07 66.181.160.22

Сонгууль явуулах эсэхийг эмч нар шийддэг цаг ирсэн байна. Мэргэжлийн эмч нар анхааруулсаар байтал арга хэмжээ аваагүйгээс Америк, Европод байдал асар хүнд байгаа. Ийм байдалд орохгүйн тулд сонгуулийг 1 жилийн дараа хийвэл зохино.

Avatar

Зочин 2020-04-07 202.21.108.253

наадуул чинь програмчдаа бэлдчихсэн байгаа биз. гараар саналын хуудсыг давхар тоолохгүй бол сонгууль хийх хэрэггүй

Avatar

МАН сөнөтүгэй 2020-04-07 103.68.107.22

Та нар мэддэг юм уу хаха. Дураараа юм болохнээ. Танай Хүрэлсүх чинь гаднаас вирустэй хүмүүс авчраад эх орон ч болж сонгуулийн шоу хийгээд биднийг маш аюултай байдалд оруулсан. Энэ вирус манайд хяналтаа алдвал юун та нарын сонгууль. Сонгуульд зориулсан төсөв баталсан тэр мөнгөө хусах гээл бүр чичирч байнаа эд нар. Дээр нь хөл хориогоор далимдуулаад шинэ хүмүүсийг сурталчилгаа хийлгэлгүйгээр ялчихна гээд сэрүүн зүүдлээд л явна уу өмхий луйварчид минь. Ард түмэн аль эрт сонголтоо хийсэн.

Avatar

Зочин 2020-04-07 103.14.38.132

Ард түмнээ яахыг МАН Бүлэг шууд одоо шийдэхээ болиоч. Ядаж байдлыг жоохон харъя гэлдээ.

Avatar

Зочин 2020-04-07 43.242.243.19

МАН-н бүлэгтээ бус, УИХ шийдэж байгаа биздээ!
Юу ч мэдлэггүй яачихсан амьтан вм!

Avatar

ккк 2020-04-07 203.91.115.56

КОРОНООГООС АЙГААД СОНГУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮН ЦӨөн байх байхоо

Avatar

Зочин 2020-04-07 192.82.78.197

Иим хэцүү үед сонгуулаар яах гээд баигаа юм болдоо. Ард бидниигээ жоохон. ч бодохгүи юм. Одоо бид хэцүү амьдарч баина шүү Хүрэлсүх минээ.

Avatar

Сонгууль хийгээд улам дордоно 2020-04-07 192.82.78.170

Энэ өвчнийг дуустал энэ засгаараа явах нь зөв. Эдийн засгийн уналт өвчнөөс дор уналт болно. Сонгууль хийж засаг төрөө сольж байх зав хаана байна аа ???????

Avatar

Zochin 2020-04-07 202.126.89.198

Ediin zasag maani. Daini baidald oroh n todorhoi ene ued namin bolon heseg bulgiin ashig gej Baij bolohgui shuu

Avatar

Зочин 2020-04-07 66.181.181.66

Энэ нохой төр засгийн эсрэг тэрсэлдэг хэн бэ. Эдгээр бүлэг нохойнууд Монголчуудын хувь заяа, хөгжил цэцэглэлтэнд ямар өгөөж, ач тустай үйл гүйцэлдүүлэв. Идэж ууж луйвардахаас өөр юуг ч хийгээгүй байж, эрүүл саруулаар нөхцөл байдлыг дүгнэх чадвар зангараг үгүй байж бас төрийн эсрэг, ард түмнийхээ эсрэг боргоод улиад байх юм. Шийдэл ерөнхийлөгчийнхөөр өрнөвөл, дээлээ нөмрөх байх гэсэн ганц л айдастай. Төр бол ард түмэн. Ард түмэний төлөөлөл бол ерөнхийлөгч. Харин энэ золбинг мэдэхгүй л юм байна.

Avatar

Зочин 2020-04-07 192.82.77.62

Цахимаар хуралдах юм бол тэд короновирусээс айж байна. Тэгвэл нэр дэвшигч МАН-ын нөхөд маскгүй сонгуулийн өдөр санал авах байранд өдөржин зогсож хүн бүртэй гар бариад зогсох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-07 64.119.27.94

Сонгогдсон гишүүдэд онц байдал, сонгогч борчуудад жирийн байдал болж байгаа юм уу даа, янз нь

Avatar

Зочин 2020-04-07 64.119.27.94

Энэ хүн сурвалжлагчийн эхний асуултад "онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж" байгаа гэж онц нөхцөл байдалд байгаагаа хэлчихээд дараагийн асуултад " УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй байна" гэж түрүүчийн үгээ үгүйсгэсэн юм ярьчих юм даа. Аль нь өөрт ашигтай байна, тэр бүрийг зөв гэх хүн шив дээ. Ядаж юу ярихаа бодож, харьцуулж ярилцлага өгч баймаарсан

Avatar

Amaa tat 2020-04-07 98.253.30.34

Irged songogchid ta nariin ovchin tusaad uhnuu hamaa alga bid hed l ergeed songogdoh heregtei bna.

Avatar

Зочин 2020-04-07 202.9.40.121

Ганц өдөр ч хойшлуулж болохгүй

Avatar

Зочин 2020-04-07 192.82.78.170

Иргэн 7 минутын өмнө 192.82.75.208

Хүрэлсүх тэргүүтэй ЖДүчин МАНГАРУУД удах тусмаа но нь илрэх учраас айж сонгуулийг ард түмэнээ хорьж байгаад сурталчилгаа хийлгүй санал авах башир арга олжээ.Ятгах тусам нь нягталж нэгэн дуугаар МАН-д үгүй гэж хэлцгээё МИНИЙ МОНГОЛЧУУДАА????

Avatar

зочин 2020-04-07 66.181.161.34

Үхсэн ацны чинь хойшлуулах, Харин ч бүр маргааш хийх хэрэгтэй байна .

Avatar

.Зочин 2020-04-07 202.126.88.176

Энхтүшин гэж знөсөн өвгөнөөр хөл хорио хийлгэж байгаад бусад намуудад ямар ч сурталчилгаа хийх боломж олгохгүйгээр өөрсдөдөө давуу бөйдхл олгож албан тушаалтайгаа үлдэх гэсэн Хүрэлсүхийн заль явж байнаа

Avatar

Зочин 2020-04-07 43.242.243.19

Хөл хорио тогтоолоо гээд сонгуульд оруулахгүй буцаав л гэж.
Тэнэгээ тунхаглах гэж ядах юмаа!

Avatar

Иргэн 2020-04-07 192.82.75.208

Хүрэлсүх тэргүүтэй ЖДүчин МАНГАРУУД удах тусмаа но нь илрэх учраас айж сонгуулийг ард түмэнээ хорьж байгаад сурталчилгаа хийлгүй санал авах башир арга олжээ.Ятгах тусам нь нягталж нэгэн дуугаар МАН-д үгүй гэж хэлцгээё МИНИЙ МОНГОЛЧУУДАА????

Avatar

Зочин 2020-04-07 192.82.73.114

чоно борооноор монголчуудын амь нас хэрэгтэй юу чиний үхэж байсан албан тушаал хэрэгтэй юу

Avatar

123456 2020-04-07 103.26.195.192

Baigaa hediig maani samarch duuslaa Honkongd buudluud haagaad ehelsen.ZG iinhaa gargasan 2.5 trillion dollar n haanaach hurehgyi bna gene.HSBC bank 35000 ajiltnaa stomhotgoloo.Beijingd ajil ehelsench humuus aigaad gereesee garahgyi baina.Ene MAN namd adgiin amia garuud garchiisan umuu

Avatar

Иргэн 2020-04-07 192.82.75.208

Зөв дөө Энэ ЖДҮчидээс бүрдс ..эн Их хурал, Засгийн газрын насыг уртасгах шаардлаагүй.Уртасгавал авилга.хулгай улам гаарна Нэг ч хоромын өмнө МАНГАРУУДААС салмаар байна шүү

Avatar

Иргэн 2020-04-07 103.212.118.78

Эртхэн тахимаа өгөх нь зөв байхаа. Буцаж ирээд хэрэггүй шүү.

Avatar

zochin 2020-04-07 119.40.98.177

CHAMAIG DEMJEED GARGCHUUL BUTEN ULSAAR TOGLOH BAIHDAA BAS CHADVAR CHIN DUTAH BIZ YMAND UCHIR SUMAND ZEV GEJ.

Avatar

STALIN 2020-04-07 182.160.36.130

MONGOLCHUUDAA ARDIIN NAMIIN ENE SANAACHLAGIIG b** XULEEJ AVAGTUN,BITGII SANALAA OG,ENE NAM OORSDIIN AMIN XUVIIN ASHGIIN TOLOO YU CH XIIXEES BUTSAXGUI BOLJEE,IIMD BID SANALA OGOX SHAARDLAGA BGUI.ODOO ED NARIIG SONGOX SHAARDLAGA CH ALGA,IIM BALIAR XUDALCH NAMTAI XEZEE CH EVLEREXGUI ARD TUMEN

Avatar

zochin 2020-04-07 119.40.98.177

UUR GARAGCHIH DEMJIHEER NAM ULS TORIIN HUNCHIN YU BAIGA YM. ARDCHILSAN NAMIIG SONGSON JILUUDED MONGOL ULSIG MAANI DANDAA HUND BAIDALD AVAACHDAG TSOOVOR CHON SHIG ULSAA SUITEGDEG, JIJIG NAMUUDIG SONGLOO GEHED ARDIN NAMIN DAIND AJILJ CHADAHGUI JINHEN BOLOVSON HUCHIN BAIHGUI ULS UDIRDAH TURSHLAGA BAIHGUI JINHNEESEE TOGLOH BAIX, ZASGIIN GAZRIN SAID TVVND HAMAARAH AGENTLAGAAR TOGLOJ GUITSAN BIZ. JIJIG NAMIN TOLOOLOL SALBAR YAAM AVHAARAA DANDAAL AH DUUS HAMAATAN SADAN NZ NUHDUUL DUUDDAG MERGEJLIN BISH

Avatar

123456 2020-04-07 103.26.195.192

Hiij chadahgyi umaa gehed gai bolmoorgyi baina.Tatvar huraaj avchihaad bustasgaad aytaihan taraachij chadahgyi humuus oldoh bailgyi dee.Harin MAN shig olbo dolbo hiihiig n guitsej chadahgui humuus baij magadgyi.Er n bol bieluuldeggyi huuli batlah yu baidgiin

Avatar

zochin 2020-04-07 119.40.98.177

HUMUUSIG TAVIJ SAMARDAG NI NUUTS BISH SHUU DEE ARDIN NAMAS UUR UUNEES DEER AVAD YAVAH YMR HUMUUS BAINA HELDEE? ERN BOL HENCH GARSAN BUR DORDONO.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж