Охины дүр бүтээсэн хүү алдаршив

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Охины дүр бүтээсэн хүү алдаршив

Охины дүр бүтээсэн хүү алдаршив

“Диваажингийн шат”, “IRIS” киногоор нь та бидний сайн мэдэх жүжигчин Ким Тэ Хи таван жил завсарласны эцэст шинэ цувралаар эргэн ирсэн. Тэрбээр сүүлд 2015 онд “SBS” телевизийн Ён Паль гэх цувралд баян өв залгамжлагч бүсгүйн дүрийг бүтээжээ. Тэгвэл Ким Тэ Хи өнгөрсөн хоёрдугаар сарын 22-оос цацагдаж эхэлсэн “Сайн уу, баяртай ээжээ” гэх гэр бүлийн цувралд гол дүрийг бүтээж байна. “tvN” телевизийн шинэ цувралд Ким Тэ Хи автомашины ослоор нас бараад сүнс болсон ч 49 хоногийн турш дахин хүн болсон тухай өгүүлдэг.

Гэхдээ тус цувралд Ким Тэ Хигийн охины дүрийг бүтээсэн бяцхан жүжигчин олны анхаарлыг илүү татах болжээ. Учир нь тэрбээр Ким Тэ Хитэй дэндүү адилхан байснаас төрсөн охин нь гэх шум газар аваад байв. Үнэндээ Ким Тэ Хигийн охины дүрийг бүтээсэн бяцхан жүжигчин эрэгтэй хүүхэд гэдгийг зарласнаар дуулиан тариад байна. Эмэгтэй хүүхдийн дүрийг чадварлаг гаргаж буй бяцхан жүжигчин бол таван настай Со У Жин юм. Тэрбээр Ким Тэ Хигийн бага байхтай адилхан бас жүжиглэлт сайтай байснаар уг цувралд тоглох дүрд сонгогдсон аж. У Жин өмнө нь “Эргэж нийлсэн хосууд”, “Чиний нүдэн дэх гэрэл”, “Асуудалтай хайр” зэрэг цувралуудад туслах дүрийг бүтээжээ. Үүнээс гадна тэрбээр хүүхдийн хувцасны загвар өмсдөг.

Тэрбээр энэхүү цувралд эмэгтэй хүүхдийн дүрийг бүтээснээс болж Со У Жиний хүйсийн чиг баримжаанд санаа зовних хүмүүс олон байгаа аж. Үүний эсрэг Со У Жиний ээж нь инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Хүү маань эмэгтэй хүүхдийн дүр бүтээж байгаа ч бусад хөвгүүд шиг машинаар тоглодог,  том болоод Халк шиг баатар болно гэж ярьдаг" хэмээн тайлбарлажээ. Мөн У Жин өөрөө эмэгтэй хүүхдийн дүрд тоглож байгаагаа маш сайн ойлгож байгаа гэдгийг онцолсон байна. Түүний эцэг, эх нь хоёулаа сэтгэлзүйч мэргэжилтэй хүмүүс аж.

зүүн талд Ким Тэ Хи багадаа

Жүжигчин Ким Тэ Хи өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд 40 нас хүрчээ. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сард алдарт дуучин, жүжигчин “Rain”-тэй гэр бүл болж, хоёр охин төрүүлжээ.

Эх сурвалж: soompi

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж