Дэлхийн эрчим хүчний салбарт хямрал айсуй | News.MN

Дэлхийн эрчим хүчний салбарт хямрал айсуй

Дэлхийн эрчим хүчний салбарт хямрал айсуй

Дэлхийн эрчим хүчний салбарт хямрал айсуй

Энэ  оны эхний санхүүгийн улиралд олон улсын эрчим хүчний зах зээлд шок боллоо. Дэлхийн 200 гаруй оронд тархсан коронавирусийн цар тахал, эдийн засгийн хямрал, үнийн дайн зэрэг нь эрчим хүчний зах зээлд нөлөөлжээ. Газрын тос, байгалийн хийн хэт нийлүүлэлт, газрын тос экспортлогч орнууд болон бие даасан улсуудын хоорондох өрсөлдөөн нь нефтийг үнэгүйдүүлсээр байна. Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн бирж дээр Брэнт нефтийн үнэ Даваа гаригт баррель нь 25.88 ам.доллароор зарагдав. Нефтийн эрэлт төсөөлж байгаагүйгээр буурснаас хэт нийлүүлэлт өдөрт 20 сая баррельд хүрэх төлөвийг ажиглагчид гаргажээ. Энэ нь АНУ-ын газрын тос олборлолт, Канадын байгалийн хий нефтийн салбарт дампуурлын давлагааг авчрах төлөвтэй байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, нефть экспортлогч орнуудын бүлгийн гишүүн бус орнуудад газрын тосны олборлолт унах эрсдэлтэй. Одоогоор энэ хямрал газрын тосны магнат “Shell”, “Exxon”, “ENI” зэрэг компаниудад хараахан аюул учруулаагүй байна. Өрийн хэмжээ, олборлолтын зардал, зах зээл дэх байр суурь зэргээс шалтгаалан компаниудын амсах хохирол шийдэгдэнэ. Түүнчлэн дэлхийн хөрөнгийн бирж дээр эрчим хүчний салбарын компаниудын хувьцаа “улаан” гэрэлтэй байна.

 

Газрын тосны үнийн уналт, олборлогч орнуудын зөрчлөөс нефть импортлогч орнуудад завшаан болжээ. Тухайлбал, газрын тосны хэрэглээний 80 хувийг импортоор авдаг Энэтхэг улс гэхэд олон тэрбум ам.долларыг хэмнэж байна. Энэтхэг, Хятад улсууд бол газрын тос, байгалийн хийн гол хэрэглэгч орнууд. Гэтэл коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан Хятадын бүс нутгийн тал, Энэтхэг даяар хөл хорио тогтоосноос нефтийн хэрэглээ буурч, эрэлт багасчээ. Энэ нь газрын тосны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Ялангуяа, аяллын хориг, нислэгүүд цуцлагдсанаар нефтийн эрэлтийн тодорхой хэмжээг эзэлдэг агаарын тээврийн компаниуд зогсолт хийгээд байна.

ҮНИЙН ДАЙН

Сүүлийн гурван жилийн турш нефтийн үнийг унагалгүй барьсаар ирсэн нефть олборлогч орнуудын ОПЕК+ гэдэг бүтэц Даваа гаригт задарсан. Үүнээс шалтгаалан нефтийн үнэ 50-31 ам.доллар болж огцом 30 хувиар унажээ. Энэ нь 1991 оны Персийн булангийн дайнаас хойш болоогүй гэнэтийн үзэгдэл аж. Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг гишүүн бус хэд хэдэн улс 2016 оны сүүлчээр газрын тосны үнийг унагахгүйн тулд олборлолтоо танахаар тохиролцсон билээ. Тухайн үед АНУ-д “занарын хувьсгал” ид өрнөж, занараас нефть гарган авах шинэ технологи нэвтэрснээс үүдэн дэлхийн зах зээлд газрын тосны илүүдэл бий болоод байсан юм. Харин ОПЕК+ гэдэг бүтэц бий болж, түүнд оролцогчид олборлолтоо танаж, зах зээл дэх нөөцийн илүүдлийг арилгаснаар 2016 оны эцэст 45 ам.доллар/баррель байсан нефтийн үнэ 2018 оны эхээр 80 ам.доллар давж байв. Коронавирусийн цар тахлаас шалтгаалан ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус улсуудын сайд нарын ээлжит бус хуралдааны үеэр Саудын Араб улсаас олборлолтыг хоногт 2,1 сая баррелиар танах тухай одоо үйлчилж буй хэлэлцээрийг сунгах, мөн олборлолтыг дахиад 1,5 сая баррелиар бууруулах санал дэвшүүлжээ. Гэвч ОХУ хэлэлцээрийг сунгахыг зөвшөөрсөн боловч олборлолтыг дахин бууруулах саналыг хүлээж аваагүйгээс зөрчил үүсчээ. Хариуд нь ОПЕК-ийн орнууд одоогийн хэлэлцээрийг сунгахаас татгалзсан төдийгүй Саудын Араб улс олборлолтоо хоногт 2 сая баррелиар нэмэгдүүлж, сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хөнгөлөлттэй үнээр нефтиэ зарж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 13 2020-04-07 202.9.46.60

тэнэг путинээс болоод газарын тосны салбар хямраад байгаа юм байна ,,опекийн орнуудын түншүүдэдээ хатуурхсан зан гарагжээ хэрүүлч авгай шиг хөгийн гар шүү

Avatar

Зочин 2020-04-07 103.229.122.226

Шийдвэрийг ганц Путин ч гаргадаггүй юм Чам шиг мал нь ч дүгнэдэггүй юм Өндөр мэрэгжлийн гол хүмүүс оролцож дүгнэлт гаргаад шийдээ биз Орос орон хөрөнгөтнүүдэд дарлуулдаг дээрлэхүүлдэг арчаагүй орон биш

Avatar

ALBAKER 2020-04-07 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-07 103.229.120.151

Ураны эрчим хүчээ өөрсдөө ашиглавал хямд тусна.

Avatar

зочин 2020-04-07 66.181.161.34

Нөгөө нефт боловсруулах үйлдвэр маань эхлээгүй байхдаа л дампуурчихвуу ? . Мунхаг шийдвэр ч асар их хохирол дагуулна даа ! .
Энэтхэгийн өрийг Ард түмэн л төлж таарншдэ .

Avatar

Зочин 2020-04-07 180.149.93.98

haha ymr geechiin comment ve. Bolildoo TSAR Tahaltai holbootoi asuudal uusej bhad dampuurchihvuu ch gh shig, ene medeeg unshaad er n oilgsn ymu. Bs Mongoldoo heregjij bui tusliinhuu taniltsuulgiig hezee ashiglaltad orh zergiig n unshilda.

Avatar

Зочин 2020-04-07 203.91.115.47

Эргүү юмаа эхлээд ойлго, дараа нь дэмий байлай юм аа донгос. Юм уншдаггүй байж мэдэмхийрдэг эргүүнүүдийн нэг байна

Avatar

Зочин 2020-04-07 64.119.21.202

Жаахан мулгуу юмуу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж