1.3 кг алт нуун, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

1.3 кг алт нуун, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

1.3 кг алт нуун, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр /2020.04.06/ Монгол Улсын иргэн П өмсч явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний  үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж