Ингушетийн иргэд хоол хүнсэндээ хамгийн өндөр зардал гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Ингушетийн иргэд хоол хүнсэндээ хамгийн өндөр зардал гаргаж байна

Ингушетийн иргэд хоол хүнсэндээ хамгийн өндөр зардал гаргаж байна

Үнэлгээ, судалгааны АКРА агентлагийн судалгаагаар Оросын 14 бүс нутагт орлогынхоо 40 болон түүнээс дээш хувийг иргэд хүнсэнд зарцуулж байгаа ажээ.  Судалгааг 2018 оны статистикийн үзүүлэлтэд тулгуурлан өрхийн нэг хүний хэрэглээгээр тооцон гаргасан байна.

Хамгийн өндөр зардлыг Ингушет гаргаж байгаа бөгөөд тэнд орлогынхоо 59 хувийг хүнсэнд зарцуулсан байна. Дараа нь Дагестан 55 хувь, Чукотка болон Смоленск муж тус бүр 48 хувь, Кабардино-Балкар 45 хувьтайгаар жагсаалтыг тэргүүлжээ.

Харин хамгийн бага зардлыг Ханты-Мансийскийн автономит тойрог-24 хувь, Москва-25 хувь,  Татарстан болон Мурманск муж-26 хувьтай байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд оросуудын хүнсний хэрэглээ  буурсныг судалгааны дүн харууллаа. 2004 онд нийт зардлын  42,9 хувийг хүнсний хэрэглээ эзэлж байсан бол энэ тоо 2018 онд 33,1 хувь болж буурчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж