COVID-19-ийн шинжилгээг гэртээ өгөх боломжийг Орос бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

COVID-19-ийн шинжилгээг гэртээ өгөх боломжийг Орос бүрдүүллээ

COVID-19-ийн шинжилгээг гэртээ өгөх боломжийг Орос бүрдүүллээ

COVID-19-ийн шинжилгээг энэ долоо хоногоос гэрээр хийх боломжтой боллоо хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны Молекулын оношилгооны төв мэдээллээ. Шинжилгээг хүссэн хүн нь хийлгэж болох бөгөөд эмчийн оролцоогүйгээр хийх боломжтой ажээ.

Оросын Халдвар судлалын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн өндөр мэдрэмж бүхий, түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийнэ.

Хүсэлтээ өгсөн иргэний гэрт Хэрэглэгчийн хяналтын албаны мэргэжилтнүүд оношлуураа авч очин үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинжилгээний материалаа аваад явах юм. Ингэж шинжлэх нь шинж тэмдэггүй халдварыг эрт илрүүлэх боломж олгоно хэмээн найдаж байна.

Шинжилгээ тодорхой төлбөртэй, одоогийн байдлаар Москва хот болон Москва орчмын оршин суугчид хамрагдах боломжтой. Ойрын хугацаанд бусад бүс нутгийн иргэдэд ийм боломж олгохоор Оросын Засгийн газар ажиллаж байна.

Оношилгооны "Гемотест" болон "Хеликс" төв мөн "Медси" эмнэлэг өнгөрсөн гуравдугаар сараас Оросын зарим хотуудад COVID-19-ийн шинжилгээг хийж эхэлсэн.

Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Орост COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 5389 бүртгэгдсэнээс 45 хүн нас барсан. Харин 355 хүн эдгэрчээ. Нийтдээ 697 мянган хүн коронавирусийн шинжилгээнд хамрагджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж