Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ | News.MN

Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ

Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ

Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ

Бухимдсан үедээ цагдаа нартай муухай харьцах нь олон хүний хувьд бараг л энгийн үзэгдэл болсон зүйл. Гэхдээ хэрвээ та Есүс гэдэг нэртэй бол тийм биш бололтой. Москвад баривчлагдсан нэгэн залуугийн түүх цахим орчныг донсолгож байна. Хотын төвд нэгэн залуу нохойгоо салхилуулан хөл хорио зөрчилгүй, өдрийн цагаар, гэрээсээ 100 метр дотор алхаж яваад баривчлагджээ. Цагдаа нар түүнийг машиндаа хийн, нохойг нь гудамжинд ганцааранг нь үлдээгээд авч одсон байна. Дээр нь энэ үйл явдал Москвагийн нэр хүндтэй Патриархын цөөрмийн ойролцоо дээд зэрэглэлийнхний амьдардаг газарт болсон нь шуугиан дэгдэхэд улам нөлөөлжээ.

Бүх зүйл дээрх үйл явдлыг бичиж аваад цахим ертөнцөд тараахаас эхэлсэн байна.

Есүс Воробев гэгч эр нохойгоо салхилуулж яваад цагдаа нарт баригдаад, тэдэнтэй ам муруйжээ. Цагдаа нар түүнд цэцэрлэгт хүрээлэн хаалттай байгааг сануулж, гэртээ харихыг зөвлөсөн ч Есүс эсэргүүцэн, муухай үгсээр цагдаа нарыг хараажээ. Үр дүнд нь цагдаа нар Есүсийг цагдааг үл хүндэтгэсэн хэргээр 15 хоногийн хугацаатай баривчилсан байна. Харин ганцаар үлдсэн нохойг нь Есүсийн эхнэр олж аваад гэртээ харьжээ. Есүсийг хэдхэн цагийн дараа сулласан ч дараа долоо хоногт шүүх хуралд оролцуулахаар болжээ.

Есүс болсон үйл явдлын талаар "Цагдаа нар фашист шиг л аашилж, намайг нохойноос минь салгаад авч явсан" хэмээн ярьсан гэнэ. Гэвч хамгийн харамсалтай нь хэн ч болсон үйл явдалд жинхэнээсээ хандахын оронд тоглоом, шоглоом болгож орхижээ.

Хүмүүс бүгд хөл хорионд орж, уйдахын хажуугаар коронавирусийн талаар мэдээллүүдээс залхаад байгаа цаг үед уг үйл явдал хүмүүсийн анхаарлын төвд "гэрлийн хурдаар" орсон юм. Уйдсан хүмүүс дээрх үйл явдлыг Михайл Булгаковын "Мастер Маргарита хоёр" романы эхлэлд гардаг Патриархын цөөрмийн дэргэд болсныг ихээр анхаарч "Патриархын цөөрмийн дэргэд Есүс нохойгоо салхилуулж явахдаа цагдаа нартай тэрсэлдэж, шийтгэл хүлээлээ. Юу л болоод байна даа" хэмээн шоглоцгоох аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-06 103.111.68.3

Хол хориотой энэ үед төр засгаа хүндэтгэх хэрэгтэй. Долоо хохгийн 2, .6 өдөр БУРХАНЫ СҮМ – цуглаан хийж байна. Энийг зогсоох хэрэгтэй. Энэ цуглаанд явж байгаа хүмүүсд ухамсар гэж байна уу. Сүмийн цуглаанаас тархалт үүсч байна. Олон жишээ байна.

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хү

Avatar

Зочин 2020-04-06 66.181.191.130

хамба лам гэсэн үг

Avatar

Зочин 2020-04-06 103.10.23.119

Манайханч гэсэн Монголд анх энэ өвчөнг тээж ирсэн гадаад иргэнд Анхэнхэ нэр хайралсан шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж