Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ

Есүсийг хөл хорио зөрчсөн, цагдаа нартай тэрсэлдсэн хэмээн баривчилжээ

Бухимдсан үедээ цагдаа нартай муухай харьцах нь олон хүний хувьд бараг л энгийн үзэгдэл болсон зүйл. Гэхдээ хэрвээ та Есүс гэдэг нэртэй бол тийм биш бололтой. Москвад баривчлагдсан нэгэн залуугийн түүх цахим орчныг донсолгож байна. Хотын төвд нэгэн залуу нохойгоо салхилуулан хөл хорио зөрчилгүй, өдрийн цагаар, гэрээсээ 100 метр дотор алхаж яваад баривчлагджээ. Цагдаа нар түүнийг машиндаа хийн, нохойг нь гудамжинд ганцааранг нь үлдээгээд авч одсон байна. Дээр нь энэ үйл явдал Москвагийн нэр хүндтэй Патриархын цөөрмийн ойролцоо дээд зэрэглэлийнхний амьдардаг газарт болсон нь шуугиан дэгдэхэд улам нөлөөлжээ.

Бүх зүйл дээрх үйл явдлыг бичиж аваад цахим ертөнцөд тараахаас эхэлсэн байна.

Есүс Воробев гэгч эр нохойгоо салхилуулж яваад цагдаа нарт баригдаад, тэдэнтэй ам муруйжээ. Цагдаа нар түүнд цэцэрлэгт хүрээлэн хаалттай байгааг сануулж, гэртээ харихыг зөвлөсөн ч Есүс эсэргүүцэн, муухай үгсээр цагдаа нарыг хараажээ. Үр дүнд нь цагдаа нар Есүсийг цагдааг үл хүндэтгэсэн хэргээр 15 хоногийн хугацаатай баривчилсан байна. Харин ганцаар үлдсэн нохойг нь Есүсийн эхнэр олж аваад гэртээ харьжээ. Есүсийг хэдхэн цагийн дараа сулласан ч дараа долоо хоногт шүүх хуралд оролцуулахаар болжээ.

Есүс болсон үйл явдлын талаар "Цагдаа нар фашист шиг л аашилж, намайг нохойноос минь салгаад авч явсан" хэмээн ярьсан гэнэ. Гэвч хамгийн харамсалтай нь хэн ч болсон үйл явдалд жинхэнээсээ хандахын оронд тоглоом, шоглоом болгож орхижээ.

Хүмүүс бүгд хөл хорионд орж, уйдахын хажуугаар коронавирусийн талаар мэдээллүүдээс залхаад байгаа цаг үед уг үйл явдал хүмүүсийн анхаарлын төвд "гэрлийн хурдаар" орсон юм. Уйдсан хүмүүс дээрх үйл явдлыг Михайл Булгаковын "Мастер Маргарита хоёр" романы эхлэлд гардаг Патриархын цөөрмийн дэргэд болсныг ихээр анхаарч "Патриархын цөөрмийн дэргэд Есүс нохойгоо салхилуулж явахдаа цагдаа нартай тэрсэлдэж, шийтгэл хүлээлээ. Юу л болоод байна даа" хэмээн шоглоцгоох аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж