Пентагон цэргүүддээ юугаар ч хамаагүй маск хийж зүүхийг тушаалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Пентагон цэргүүддээ юугаар ч хамаагүй маск хийж зүүхийг тушаалаа

Пентагон цэргүүддээ юугаар ч хамаагүй маск хийж зүүхийг тушаалаа

Бие биеэсээ зай барих боломжгүй нөхцөлд ажиллаж буй АНУ-ын армийн бүх бие бүрэлдэхүүн боломжоороо өөрсдийн ам, хамрыг халхлах ёстой хэмээн Пентагон зарлажээ. Шинэ коронавирусийн эсрэг протокол цэргүүд болон гэр бүл, албан хаагчид, цэргийн баазын зочид зэрэг иргэний бие бүрэлдэхүүнд хамаатай бөгөөд бүгд хоёр метрийн зай барих боломжгүй үед ам, хамраа халхлах ёстой аж.

N95 маск зэрэг зориулалтын хамгаалах хэрэгслүүд тодорхой албан тушаалтнуудад тараагдах бөгөөд үлдсэн нь өөрсдийгөө "аргалахаас" өөр аргагүй талаар батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер тэмдэглэлдээ "Зориулалтын хамгаалах хэрэгсэл хүрэлцээгүй цэргүүд цэвэрхэн футболк зэрэг өөр боломжит гарын доорх материалаар хамар, амаа халхлах хэрэгтэй" хэмээн бичжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж