Дэлхийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан цөмийн цахилгаан станц Украины Чернобыльд болсон билээ. Тэгвэл Чернобылийн хориотой бүсийн ойролцоо ойн түймэр гарснаас болж тус бүс нутагт цацраг идэвхт бодисын хэмжээ энгийн үеийнхээс 16 дахин ихэссэн талаар Украины улсын экологийн хяналтын албаны дарга Егор Фирсов мэдээлжээ.
Нийт 100 га талбайг хамран шатаж буй түймрийг унтраахаар хоёр нисэх онгоц, нисдэг тэрэг, 100 гал сөнөөгч ажиллаж байгаа ба одоогоор түймрийг цурманд оруулаад байгаа гэнэ.
Чернобылийн цөмийн цахилгаан станц нь 1986 онд дэлбэрч, энэхүү бүс нутаг нь дэлхийн хамгийн аюултай газар болон хувирсан бөгөөд ойр орчмын 30 км-ын радиуст хүн амьдрахыг хориглодог юм.
Эх сурвалж: The Guardian