"1072 хувьцааны ногдол олгохдоо иргэдийг бөөгнөрүүлэхгүй" | News.MN

"1072 хувьцааны ногдол олгохдоо иргэдийг бөөгнөрүүлэхгүй"

"1072 хувьцааны ногдол олгохдоо иргэдийг бөөгнөрүүлэхгүй"

"1072 хувьцааны ногдол олгохдоо иргэдийг бөөгнөрүүлэхгүй"

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.06/ ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа цахимаар хийлээ.  Тус компани ногдол 1072 хувьцааны ногдол ашгаа тавдугаар сарын 1-ны өдрөөс олгож эхлэхээр болсон. Энэ удаагийн ногдол ашгийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед бэлэн мөнгөөр олгох юм байна. Иймд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх талаас ноогдол ашгийг олгох ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг компанийн ажилтнууд гүйцэтгэж байгаа аж.

Гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ныг хүртэл 1800- 1072 шууд утсаар 1840 хүн холбогдож, мэдээллийн төв дээр  280 иргэн ирж мэдээ, мэдээлэл авч үйлчлүүлжээ.

Иргэдийн зүгээс хувьцаагаа зарж, худалдаалах нээлттэй эрхийг нь нээгээч гэх хүсэлтийг 1072 хувьцааны мэдээллийн төвд  ирүүлдэг байна. Үүний тулд иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтоо дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг компанийн зүгээс  зөвлөв.

Судалгаагаар иргэдийн олонх нь хувьцаагаа зарвал хувьцааны үнэ буурах эрсдэлтэй гэдгийг тодотголоо. Харин ногдол ашиг олгохоор болсонтой холбоотойгоор 1072 хувьцааг зарна, худалдан авна гэх зар, мэдээлэл түгээмэл болсныг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Хяналт шалгалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нэрийг ашигласан хуурамч групп  фэйж хуудсууд худал мэдээлэл түгээж байсныг тогтоожээ.

ЗАСГИЙН ГАЗАР  826 ТЭРБУМЫН ӨГӨӨЖИЙГ ИРГЭДЭД ӨГЧЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой “ХК  ногдол ашиг олгохтой холбогдуулан  2011, 2012 онд хувьцаагаа сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд суутгаж байсан мэдээллийг нягтлах ажлыг хийж байгаа юм байна.

Эрүүл мэндийн даатгал, оюутны сургалтын төлбөрт  дараах иргэд хувьцаагаа суутгуулсан байна. Тухайлбал,

  • 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгахаар 615000 иргэн 4.8 тэрбум төгрөгийн өгөөж авчээ. 2011,2012 онд 278258 оюутан 500 мянга, нэг сая төгрөгийг сургалтын төлбөртөө суутгахад нийтдээ 137 тэрбум төгрөгийн зарцуулжээ.
  • 2011-2012 онд нийт 322 мянган ахмад настанд 321 мянган тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 1751 иргэн 1,7 тэрбум төгрөгийн   өгөөжийг авч Засгийн газарт хувьцаагаа зарсан байна.
  • 2016 онд 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарж 300 мянган төгрөгийг авсан. Нийтдээ Засгийн газар 360 тэрбум төгрөгийн хувьцаа худалдаж авсан байна. Үүнээс үзэхэд 2011-2016 оны хооронд 826 тэрбум төгрөгийн өгөөжийг ард иргэдэд олгожээ. 

Энэ оны ногдол ашиг бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК анхны цэвэр ашгаас олгох гэж байгаа ногдол ашиг байна. Ногдол ашгийн нийт хэмжээ 200 тэрбум төгрөг иргэдийн гарт очих нь. Энэ удаагийн ногдол ашиг өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн гар дээр очсон нь дотооддоо үлдэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг сайн талууд байгааг компанийнхан онцолж байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

zochin: 2020-04-06 5.78.65.59

dandaa ingej , shougoh , yum daa. AH, MAH,- ali ch namiin gehgui, Songuul , bolohoor, dandaa , ingej , shoydoj baidag. bolimoor , Ard tumnii , tarhiig ugaagaad l , ichmeer , odoo boli doo.

Avatar

ХУВЬЦАА ХУЛГАЙЛАХАА БОЛИНО УУ 2020-04-06 202.9.46.75

дансанд 1072 биш 1063 хувьцаа байна. ХЭН ХААНААС ХУДГАЙЛЧИХАВ АА????

Avatar

зочин 2020-04-06 139.5.219.74

2011 онд албан ёсны ажилгүй хүмүүсийн эрүүл мэндийн даатгалд 9 ш. хувьцааг суутгаж байсан

Avatar

1234 2020-04-06 103.10.23.119

Эрх мэдэлтэй хулгайч нар Монголыг энэ аюулт өвчнөөр өвчлүүлэн устгах аюулт үүлдэл хийж байна
Давагдорж авраг мэдээлэхдээн Эрх мэдэлтэн нар гадаадаас тусгай онгоцоор ирсан хүүхдүүдээн хорио цээрд оруулалгүй авч яваж байна гэж мэдээлсэн Хоёр Түрк иргэн энэ өвчнаар өвдсөн байсаны тусгайрлаа гэж Халдвартын эмлэгийн мэдээлээр албан ёсоор мэдээлэж байсан Хорио цээр зөрчсөн эрх мэдэлтийг олож тогтоон ард түмэнд мэдээлэж хуулийн дагуу арга хэмээ авах хэрэгтэй юм

Avatar

Zochin 2020-04-06 122.201.22.141

Eliirchikhsen um shig yigaa ysriad bgaa.um be dee. Baij bgd l ene neg oron garan nukhur garch ireed eliireed bdgiin.

Avatar

Зочин 2020-04-06 66.181.161.21

Гадныхан тэдний гар хөлүүд хувьцаа авна гэж лобби хийж байгаа…20 жил авах ноогдол ашигны чинь мөнгөөр 200 жилийн ашиг өгөх хувьцааг чинь авах гэж байгаа юм шүү дээ…

Avatar

Зочин 2020-04-06 66.181.176.126

Хувьцаагаа зарах эрх иргэдэд Хэзээ ч олгож болохгүй, тэгвэл гадаадын ххүмүүс зарж,нутаг байхгүй болно ш дээ.Газар нутгаа зарчихаад хаана амьдрах хүмүүс бэ ,

Avatar

zochin 2020-04-06 203.91.115.244

Хувьцааны ашгийн данс нээ гээд нээлгэсэн. Тэр дансаараа өгвөл ямар вэ. Бэлэн мөнгө өгдөг нь яаж байгаан бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж