Энэтхэг төмөр замаа хааж, галт тэргүүдээ эмнэлэг болгож байна

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Энэтхэг төмөр замаа хааж, галт тэргүүдээ эмнэлэг болгож байна

Энэтхэг төмөр замаа хааж, галт тэргүүдээ эмнэлэг болгож байна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гуравдугаар сарын 25-наас хойш улс даяар дэлхийн хамгийн олон хүнийг хамарсан хөл хорио зарлаж, галт тэргүүд дөрөвдүгээр сарын 14 хүртэл хөдөлгөөнгүй болсон билээ. Азийн хамгийн анхны төмөр замын системүүдийн нэг 167 жилийн дараа анх удаа хөдөлгөөнөө зогсоосон нь энэ юм. Харин хөдөлгөөнгүй болсон галт тэргүүдийг 20 мянган ортой тусгаарлах эмнэлэг болгон тохижуулж байгаа гэнэ. Энэтхэгийн төмөр зам бол дэлхийд дөрөвт орох том төмөр замын систем бөгөөд улсдаа хамгийн олон ажлын байр бүрдүүлэгч юм. Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн хэд хэдэн нутагт нийт 125 галт тэргийг эмнэлэг болгон тохижуулсан байна.

Одоогийн байдлаар Энэтхэгт 4314 хүн халдвар авснаас 118 хүн нас барж, 328 хүн эдгэснээр халдвартай хүн 3868 үлдсэн байна. 1.3 тэрбум хүн амтай тус улсад дээрх тоо халдварын голомт болсон бусад улсынхаас харьцангуй бага бөгөөд эмнэлгүүд нь ачааллаа даахаа болиогүй байгаа билээ. Галт тэргүүдийг эмнэлэг болгон тохижуулж буй нь хэрвээ шинэ халдварын тоо нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ боливол байдлыг хяналтад авах нөөц төлөвлөгөө аж.

Энгийн үед Энэтхэгт өдөр тутам 20 мянган зорчигч тээврийн галт тэрэг 7349 буудлын хооронд тээвэр хийдэг бөгөөд нийт төмөр замын урт нь 1349 км буюу дэлхийг нэг, хагас тойрох хэмжээтэй аж. Төмөр замын компаниудын боссууд нийт 16 бүсэд агааржуулах системгүйн улмаас ашиглалтаас гарсан галт тэргүүдийг шаардлага хангасан эмнэлэг болгон тохижуулсан нь яаралтай үед хэрэглэхэд бэлэн болжээ. Цаашид хоёр долоо хоногийн дотор 5000 ор бүхий эмнэлэг ийнхүү тохижуулж дуусах бөгөөд хэрэв шаардлагатай бол 48 цагийн дотор дахин өөр галт тэргүүдийг эмнэлэг болгон тохижуулах боломжтой хэмээн төмөр замын мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ражеш Дутт Бажпай мэдэгджээ. Ариутган тохижуулсан галт тэрэг бүр сувилагчийн хэсэг, эмч нарын өрөө, нөөц хэрэгслийн өрөөнөөс гадна 16 өвчтөн хэвтэн эмчлүүлэх зайтай аж. Түүнээс гадна галт тэргэн эмнэлгийн бас нэг ашигтай тал нь ор хүрэлцэхгүй байгаа нутгийн аль ч хэсэгт хэд л бол хэдэн ортой эмнэлгийг зөөн хүргэх боломжтойд оршиж байна.

Энэхүү галт тэргэн эмнэлгүүд шинэ зүйл биш бөгөөд анх 1991 онд эмнэлгийн зориулалттай галт тэрэг Энэтхэгт үйлчилгээнд нэвтэрчээ. Тус эмнэлэг өнөөг хүртэл 29 жилийн турш Энэтхэгийн 19 мужаар аялаж, сая гаруй хүнд хүрч үйлчилжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж