"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй" | News.MN

"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй"

"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй"

"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй"

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байсныг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын дарга  С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь  цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон билээ. Түүнчлэн цэцэрлэгч хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд 3.2  тэрбум төгрөг зарцуулах юм. Үүнтэй холбогдуулан “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг нийтэлсэн юм. Тус мэдэгдэлд дурдсанаарБид өнөөдөр талбайн өмнөх садны тохижилтыг 3,2 тэрбумаар хийж яасан ч болохгүй. Энэ мөнгөөр яаралтай эмнэлэг барих хэрэгтэй.Хотын дарга С.Амарсайхан та хотын иргэдийн үгийг сонсоо.  Би даагаад тэр садны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье” гэжээ. 

АЖИЛ ХЭРЭГЧ САНАЛ ГАРГАСАН ИРГЭН Т.ГАНБОЛДОД ТАЛАРХАЖ БАЙГАА

Тэгвэл Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.04.06/  дараах мэдээллийг  хийлээ. Тэрбээр “Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд талбайн тохижилтын ажлын зардлыг хувиасаа гаргаж санхүүжүүлэх талаар цахим хуудаснаа нийтэлснийг нь харсан. Энэ цаг үед ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байгаа. Одоохондоо Т.Ганболдоос албан ёсны санал ирээгүй байгаа ч бид  санал солилцоход бэлэн байна. Уул уурхайн олон компаниуд дундаас анх удаа нийслэл хотод тохижилтыг өөрөө хариуцан  хийх санал гаргасан тохиолдол боллоо. Цаашид хуулийн хүрээнд санал солилцоно. Аль ч талаараа төсвийн хөрөнгийг хэмнэх олон түмний оролцоог хангах  нь бидний ажлын нэг хэсэг юм. 

Үүнээс гадна 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв Хан-Уул дүүрэгт  баригдаж байгаа. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард  би газар дээр нь очиж үзсэн. Дараа нь Улсын Онцгой комисс, Засгийн газарт санал оруулсан. Холбогдох шийдвэрийг гаргасан. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд дээрх эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар холбогдох газрууд ажиллаж байна. Энэхүү эмнэлэг нь ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал буурах юм.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулаад иргэд уулын аманд алхах нь нэмэгдэж байна. Үүний хажуугаар хаврын хуурайшилт үүссэн энэ цаг үед гал түймрийн дуудлагууд ихсэж байна. Өвчин зовлонгийн хажуугаар болзошгүй аюул осолд анхаарал хандуулахын тулд уулын амаар явж байгаа хөдөлгөөнийг хаврын хуурайшилтын үед хаах зэрэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-06 202.126.89.145

Эмнэлэгийн тоног төхөөрөмж ав Бүүр илүүдээд байьал цэцэрлэг барь юун наадам цагаан сар болоод байхал наад талбай дээр чинь хэн очих вэ Цаг тавихаар хойтон жил хийж болно

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-06 192.82.77.130

Наад ганболд чинь сонгууль өнгөрөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс хулгай хийсэн хэрэг нь илрэхгээд шорон шаахаа мэдээд гишүүн болохгоод ингээд попроод яваа юм

Avatar

Зочин 2020-04-06 100.15.93.159

Заавал одоо тохижуулах хэрэг байгаа юм уу.Зорилго нь арай л өөр харагдаад байна даа. 1-рт сонгууль.2-рт мөнгө идэх арга 3-ртдахиад хотыын даргаар үлдэх гэх мэт олон шалтгаан байгаа байх.Гэхдээ энэ хүнд хэцүү үед эмнэлэг, нийслэлийнхний эрүүл мэндийг бодвол илүү их оноо цуглуулна даа мал минь

Avatar

Ы 2020-04-06 192.82.73.188

"Хамар" Ганболд бол шал худлаа гар ш дээ. Хүнд зүгээр юм хэзээ ч өгөхгүй, найгүй харамч гар гэдгийг нь таньдаг хүмүүс нь ярьдаг юм байна лээ. Худлаа "шоу"-даж байгаад УИХ-ын гишүүн болно гээд сэрүүн зүүдлээд байгаа юм шиг байна лээб.

Avatar

Зочин 2020-04-06 122.201.31.96

Гол учир нь эндээс хэдэн төг унагана гээд тооцоолсон, тэрнийхээ төлөө ингэж улайрч байгаам.

Avatar

Зочин 2020-04-06 66.181.188.10

Наад үрж ядсан их мөнгөө төмөр зам, нефтийн үйлдвэртээ, дуусдаггүй эмнэлэгийн барилгууддаа оруулбал яасан юм бэ? Зүгээр байсан юмаа буулгахаас өөр ажил харагдахгүй, хийх ажил нь монголд дуусчихсан мөн хэцүү байна уу?

Avatar

ХН 2020-04-06 202.179.25.5

сайхан дооёоолж байгаам шүү …

Avatar

Зочин 2020-04-06 221.163.81.203

Наад мөнгөөрөө цэцэрлэг сургууль бариачээ?!?!! Тэр эх хүүхдийн эрүүл мэндийн төв чинь чиний ажил биш!!! 2013 оноос хойш санхүүжилт нь шийдэгдэж хийгдэж ирсэн ажил. Чи цагаа олоогүй мөнгө зарлагадах гээд байна!!! Чам шиг хулчгар дарга Улаанбаатрын түүхэнд дурсагдах ч үгүй! Сургууль цэцэрлэг нэмэж бариад Амарсайханы 1, 2, 3, …. 10-р нэрэмжит сургууль цэцэрлэг гэсэн ч хамаа алга! Хүүхдүүдээ бодмоор байна!!!

Avatar

иргэн 2020-04-06 202.179.27.101

зураг төслийн дагуу ганболдоор хийлгээд хэмнэсэн мөнгөөрөө нисэхийн эмнэлгээ тоног төхөөрөмжтэй нь бэлэн болгочих шаанс юм биш үү?

Avatar

Зочин 2020-04-06 176.63.23.116

Мөнгө төгрөгөө хадгалаа. Энэ өвчин их удаан үргэлжилбэл эцсийн эцэст эмнэлгийн хэрэгсэл л нэн тэргүүнд хэрэгтэй болно

Avatar

Зочин 2020-04-06 66.181.161.114

Энэ Ганболд гэдэг нөхрийг АТГ шалгаж чаддаггүй л юм байхдаа. Монгол Улсыг бүр доромжлоод ерөнхийлөгч, сайд, дарга нарыг тэжээж хооллож ундлаад орон байраар хангаж байснаа гайхуулаад л яриад байх юм. Яасан их мөнгөтэй нөхөр вэ энэ. Татвар, Тагнуул, Авлига нь шалгаач ээ.

Avatar

medehgui 2020-04-06 150.129.141.178

odoo mongogui baihaa,ardchilaliin hed sursnaaraa daramtlaj bgaad hamag mongiig ni avchihsan gesen

Avatar

иргэн 2020-04-06 59.153.112.253

Хотын даргад өөр юм хийх гэхээр унац нь бага болохоор зүтгээд байгаа бус уу

Avatar

Зочин 2020-04-06 66.181.191.70

хүн мөнгөгүй хийгээд өгье гэж байгаа бол зөвшөөрч болно шүү дээ
зураг, шаардлагаа өгөөд

Avatar

zochin 2020-04-06 202.179.24.187

TUGJRELIIG ZAM BARIJ BAIJ L BAGASGANA SHUU DEE.DUND GOLIIN DAGUU ZAM TAVICHIJ BOLDOGGUI UMU?

Avatar

Irgen 2020-04-06 66.181.161.49

Herew Ganbold hiine geeel buh l ymiig ni tsogtsoor ni hiilgeh heregtei hoyr jorlon bariad bolchih ym bol ogt hereggui guih nohoid guihgui nohoi saad gej hund bair awch ogohoos arai iluu ajil bhaa

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-04-06 66.181.191.238

За даа энэ сонгуулийн шоу даа.энэ нөхрийг мэднэ дээ зүгээр.

Avatar

Зочин 2020-04-06 202.21.108.240

Tulenhiin tuv, Yarmag dahi turuh emneleg, Havdariin emneleg geed duusalgui hayagdsan, gatssan, mungu heregtei emnelguudiin barilguud bna, emnelguuded amisgaliin apparat, tonog tuhuurumjuud hureltsehgui baisaar l. Ger horoolliin jorlonguudaas virus tarhval yah ve, ariutgal hiigdsen yum alga. Niisleliin untsug bulan burt bairlah tseverleh baiguulagiin tsoonoguudaas umhii unertseer l. Ene gazruudaas uvchin degdvel yahuu? Ene durakad er ni songuulias uur yum haragdahgui bolson bshd.

Avatar

зочин 2020-04-06 66.181.164.171

Цар тахалын үед бэлэн мөнгө хэрэгтэй дээ. Усан оргилуур лав биш

Avatar

зочин 2020-04-06 66.181.164.171

Цар тахалын үед бэлэн мөнгө л хэрэгтэй дээ усан оргилуур лав биш

Avatar

Зочин 2020-04-06 202.21.108.240

Amarsaihan ch yostoi baaasnii huudii hugiin nooovsh yum bna daa. Erguu l alariig Huuktei ni tsug ogtsruulaach.

Avatar

Зочин 2020-04-06 182.160.32.135

hamag hamaatnaa ajild oruulaa biz hadamuud ter cigeeree lam durakaas ehleed

Avatar

z 2020-04-06 66.181.176.128

za ene ch songuuliin show l bna sh dee yag ooriinhoo money r hiij haragdaach

Avatar

ХҮН 2020-04-06 66.181.161.104

МОНГОЛ МАЛНУУД ХҮНИЙ САНААЧИЛСАН БҮТЭЭСЭН БҮХНИЙШ ҮГҮЙСГЭНЭ

БҮТЭЭСНИЙ ДАРАА ГАЙХАН ШАГШИНА МАЛНУУД

Avatar

Зочин 2020-04-06 202.21.111.170

Хотын удирдлагуудад хийх ажил их, заримаас хийж байгаа. Гэхдээ л урьд өмнө барьсан, ашиг
лалт муутай усан ориглуудыг бүрэн гүйцэт ашигламаар байна. 3 тэрбум төргөр зарж усан оргилуур барих нь арай цаг үеэ, хэрэгцээ, шаардлагаа оноогүй шийдэл шүү

Avatar

зочин 2020-04-06 203.91.115.244

Хотын зүгээс хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хийлгэвэл яасын бэ. Манай хотын удирдлагууд утаа униар бохир заваанаасаа салах гэж түүртсээр олон жилийг үдлээ. Цэвэр байлгахын төлөө хийх ажил мөнүү гэвэл мөн. Гэвч үе үеийн хотын даргыг хотоо яаж гоё болгосон бэ гэдгээр нь үнэлж таараа. Шөнийн гудамж л лав таалагдахгүй. Олон жилийн өмнөх даргын тохижуулсан цэлийсэн төв талбайгаар хэдий болтол сэтгэлээ зогоох юм?

Avatar

Зочин 2020-04-06 59.153.114.49

ХОТЫН ДАРГА МИНЬ ЭЭ!
Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ердийн үед хүүхдүүд хэвтэх ор хүрэлцэхгүй байдгийг мэдэх үү? Усан оргилуураа болиод дүүрэг бүрд эмнэлэг, цэцэрлэг бариачээ. Ганц нэг юм хийхчээ болоод түүнийг юун их ярих юм бэ? Судалгаатай байгаачээ, дарга хийх хугацаандаа … Идэж уух чинь багадаагүй байх шүү, ард түмэн харж байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж