"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй"

"Т.Ганболдоос талбайг тохижуулах албан ёсны санал ирээгүй"

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байсныг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын дарга  С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь  цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон билээ. Түүнчлэн цэцэрлэгч хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд 3.2  тэрбум төгрөг зарцуулах юм. Үүнтэй холбогдуулан “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг нийтэлсэн юм. Тус мэдэгдэлд дурдсанаарБид өнөөдөр талбайн өмнөх садны тохижилтыг 3,2 тэрбумаар хийж яасан ч болохгүй. Энэ мөнгөөр яаралтай эмнэлэг барих хэрэгтэй.Хотын дарга С.Амарсайхан та хотын иргэдийн үгийг сонсоо.  Би даагаад тэр садны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье” гэжээ. 

АЖИЛ ХЭРЭГЧ САНАЛ ГАРГАСАН ИРГЭН Т.ГАНБОЛДОД ТАЛАРХАЖ БАЙГАА

Тэгвэл Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.04.06/  дараах мэдээллийг  хийлээ. Тэрбээр “Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд талбайн тохижилтын ажлын зардлыг хувиасаа гаргаж санхүүжүүлэх талаар цахим хуудаснаа нийтэлснийг нь харсан. Энэ цаг үед ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байгаа. Одоохондоо Т.Ганболдоос албан ёсны санал ирээгүй байгаа ч бид  санал солилцоход бэлэн байна. Уул уурхайн олон компаниуд дундаас анх удаа нийслэл хотод тохижилтыг өөрөө хариуцан  хийх санал гаргасан тохиолдол боллоо. Цаашид хуулийн хүрээнд санал солилцоно. Аль ч талаараа төсвийн хөрөнгийг хэмнэх олон түмний оролцоог хангах  нь бидний ажлын нэг хэсэг юм. 

Үүнээс гадна 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв Хан-Уул дүүрэгт  баригдаж байгаа. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард  би газар дээр нь очиж үзсэн. Дараа нь Улсын Онцгой комисс, Засгийн газарт санал оруулсан. Холбогдох шийдвэрийг гаргасан. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд дээрх эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар холбогдох газрууд ажиллаж байна. Энэхүү эмнэлэг нь ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал буурах юм.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулаад иргэд уулын аманд алхах нь нэмэгдэж байна. Үүний хажуугаар хаврын хуурайшилт үүссэн энэ цаг үед гал түймрийн дуудлагууд ихсэж байна. Өвчин зовлонгийн хажуугаар болзошгүй аюул осолд анхаарал хандуулахын тулд уулын амаар явж байгаа хөдөлгөөнийг хаврын хуурайшилтын үед хаах зэрэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж