Б.Батзоригийн араас хэн хэн явах вэ? | News.MN

Б.Батзоригийн араас хэн хэн явах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийн араас хэн хэн явах вэ?

Б.Батзоригийн араас хэн хэн явах вэ?

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар хуралдаж буй хаврын чуулганы хамгийн эхний дуулиан нь Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхийн хаалга татсан. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д өгсөн юм.

ЖДҮХС-гаас МАН-ын 49 гишүүн өөрийн болон ах дүү нарынхаа хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан гэх асуудал хөндөгддөг.  Үүнээс дөрвөн гишүүнд холбогдох асуудлыг мөрдөн шалгах байгууллагаас гэмт хэрэг гэж үзээд  УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий прокурор УИХ-д оруулсан ч дэмжигдээгүй юм. Гэвч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах эрх нь хэвээр байгаа бөгөөд хаврын чуулганаар Улсын Ерөнхий прокуророос ЖДҮХС-гийн зээлийн хэрэгт холбогдсон дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин УИХ-д оруулж магадгүй байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр зээл авахуулж, энэ мөнгөөрөө  өрөө төлсөн нь тогтоогдсон аж.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн. Дүү нь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэгэж буруутгагддаг.

УИХ-ын гишүүн Г.Солтаны хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас  зээл авсан байна. Тухайн  зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд мөнгө хүүлсэн гэх асуудлаар буруутгагдсан.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийг зээлж, банк бусаар дамжуулан мөнгө угаасан гэх асуудлаар  түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП-оос тавьж байв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-06 66.181.170.215

Ждү.Энхбаяр, Учрал, Нямбаатар, Болорчулуун, Оюунчимэг, Саранчимэг нар явнаа.

Avatar

Гутамшиг 2020-04-06 103.26.195.116

Одоо татгалзана,түтгэлзүүлэнэ гэдэг зүгээр л олон түмэн сонгогчдыг доромжилж байгаа ил тод явдал!! Энэ лалруудыг одоо зайлууллаа ч яала,байлаа ч яалаа!! Бүр нэг нахал ,новшнууд!! Түй,дахиж битгий нүдэнд харагдаасай!!

Avatar

Зочин 2020-04-06 202.9.40.121

Жадамбаагийн Энхбаяр явна

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

БЦ 2020-04-06 103.10.23.119

Энэ ч ээлжэлт заль мэх сонгууль дөхөхлөөр шудраг нам харагдах гэсэн МАНийн арга мэх төдий

Avatar

Зочин 2020-04-06 83.20.245.122

Jonhuugiin hereguud bn

Avatar

Зочин 2020-04-06 202.9.47.23

бүгд явна битгий манантаад бай манангийн хулгайч нар аа та нар ч бас ждүчид

Avatar

ХН 2020-04-06 202.179.25.5

БҮГД ЯВНА.

Avatar

Zochin 2020-04-06 8.20.126.170

Bugdeeree yuwj uz.

Avatar

ЗОЧИН 2020-04-06 202.21.126.30

БИДНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДАХИЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ ГЭЭД ТОЙРОГ УСЛААД ЯВАА ХӨӨРХИЙСИЙГ МУУГ НЬ ҮЗЭЖ ЯАХНАВ.

Avatar

Зочин 2020-04-06 103.26.195.192

Otgon sumo ehellee bayrtai tenheetei n uldene dee zupari

Avatar

бодлын хулгайч 2020-04-06 66.181.167.53

ЯГ ЗӨВ. ХҮРЭЛСҮХЭЭ ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙЖ ЧАДАЖ ГЭМЭЭНЭ СОНГУУЛЬД ЯЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР ШҮҮ. ХЭРЭГГҮЙ ХОГНУУДААСАА ЭРТХЭН САЛ.:

Avatar

Зочин 2020-04-06 103.229.123.81

Битгий инээд хүргэ. Амарбаясгалан генсек нь ЖДҮчин, туслах нь байсан хар Энхбаатар нь МИАТаас мөнгө цохисон хэргээр шалгагдаж байгаа, өөрөө олон тэрбумын хадгаламжтай гээд асуудлууд бн шүү Хүрэлсүхээ

Avatar

м 2020-04-06 124.158.107.35

40 ждү г зайлуул

Avatar

Та нар бүгд зайлаа 2020-04-06 192.82.78.170

зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж