Ноолуурын үнээ мэддэггүй сайд | News.MN

Ноолуурын үнээ мэддэггүй сайд

Ноолуурын үнээ мэддэггүй сайд

Ноолуурын үнээ мэддэггүй сайд

Монгол Улсын Засгийн газраас энэ онд ноолуурын түүний эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 орчим тонн ноолуурыг үйлдвэрлэгчдэд нийлүүлэх тооцоотой. Энэ ажлыг гардаж хийх хүн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан.

Тэгвэл хөдөө орон нутагт, иргэдийн зүгээс ноолуурын үнэ 100 мянган төгрөгт хүрэхгүй байна, 40-50 мянган төгрөг л байна хэмээн шүүмжлэх болов. Энэ талаар Ч.Улаан сайд “Ноолуурын бэлтгэл хүлээгдэж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах нь үнэн” гэсэн тайлбарыг өгсөн. Гэвч бодит байдал дээр зах зээл дээр  ноолуур 50 мянга орчим төгрөг байгаад малчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө баталсан Засгийн газрын тогтоол тань амьдрал дээр, хөрсөн дээр буухгүй байгаа учраас Ч.Улаан сайд өрөөнөөс гарч, хотын захаар, Эмээлт захаар нэг шагайчихад гэмгүй л болов уу.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн, малчдын орлого эрс буурсан энэ цаг үед ядаж Засгийн газраас гаргасан тогтоолоо хэрэгжүүлээд, ноолуураа 100 мянган төгрөгөөр нь авах ажилд анхаарлаа хандуулна уу, Ч.Улаан сайд аа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-06 122.201.24.30

….гарц өндөр ноолуур шүү дээ.Тэгээд төвийн ноолууд 30-40 болох нь тодорхой л байлаа.Үүнийг холүүнийг холбоодуудаасаа асуусан бол хэлээд л өгөх байлаа.Тэгээд Улаан сайд маань хэнтэй ярьсан юм мэдэхгүй 100 мянга яриад дээрээс нь ерөнхий сайдаа татан оруулж олны өмнө худлаа хэлүүлээд нүдний булай ч боллоо доо.

Avatar

Иргэн 2020-04-06 43.242.243.239

Ноолууран бүтээгдхүүний гол худалдан авагч нь гадаадын жуулчид, тэд ирэхээсээ өнгөрсөн, үйлдвэрүүд тэр тусмаа Говь үйлдвэр борлуулалт муу байна гээд ажилчдаа цомхотгоод эхэлсэн, ноолуурыг энэ жил үйлдвэрүүд авахгүй.
Ноолуурын ханш 10к-40к л байх болов уу,

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-06 122.201.24.30

Ххаахүя ямар нэгэн шийдвэр гаргахдаа үйлдвэрлэгчид ,хобоодуудаасаа санал авдаггүй хэлтэс албадын дарга нар нь сайддаа асуудлаа ул үндэстэй ,судалгаатай ,тооцоотой танилцуулддаггүйн гор нь гарч байгаа юм даа.Хэрэв холбоодуудаас асуусан бол 1 сар гараад л ноолуурын үнэ унах нь тодорхой болчихсон байсан .Хятадын зах дээр ноолуурын үнэ 65 мянган төгрөгтэй тэнцүү байсан үүнээс тээвэр,гааль гээд хасагдана шүү дээ тэгэхээр энд байгаа үнэ 50-60 мянга болох нь тодорхой байсан .Энэ үнэ зүүн аймгийн

Avatar

sereeter 2020-04-06 59.153.85.75

ноолуурын үнэ унах нь гарцаагүй.төр оролцвол бас нэг луйвар болж харагдана.малчид ч хөрсөн дээрээ бууцгаа 40.000 ч ихэднэ шүү бараг л.

Avatar

Зочин 2020-04-06 182.160.1.128

nooluur oiriin heden jildee uwchin zogsdogguil ym bol uned hurhgui bolson baihaa har uhaamaar harsan ch gesen tegjl haragdaad baih ym

Avatar

Ухна огцор. 2020-04-06 103.229.122.42

Харин ч хөөсөрсөн үнэ байна. Ноолуурын үнэ 10,000 болно. Ноолуур авах тэнэг улс битгий хэл, үйлдвэр ч байхгүй. Гол зах зээл болох Хятад, Итали 2 корона-д нэрвэгдээд ойрын 2-5 жилдээ босож ирж чадахгүй. УИХ-н сонгуулиар малчдаас санал авах гэсэн УХНА ВИРУСын тэнэглэл хэтэрч байна.

Avatar

зочин 2020-04-06 66.181.187.142

ХХХАА-н сайд нь ноолуурынхаа үнийг мэддэггүй,ерөнхий сайд нь аж ахуйн нэгж байгууллага иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг сард хэдэн хувиар төлөхөө мэддэггүй ийм л нэг төр байх юм.Юун 28.О хувь билээ.Өнгөрсөн онд 28 хувь нь ерөнхйилөгч хориг тавиад буцсаныг манай ерөнхий сайд мэддэггүй юм билээ

Avatar

Зочин 2020-04-06 66.181.185.163

Ченжүүд нь 40,000 өөр аваад дарчихна. Тэгээд ЗГ нь 100,000-аар ченжүүдээс авахыг үйлдвэрт даалгана. Ченжүүд нь тэгээд байх уу боддоо.

Avatar

Zochin 2020-04-06 192.82.76.203

Malchdiin orlogo yaagaad buursan gej Odookhondoo malchdad tiim khundrel garaagui Nooluuriin uniig 100 d barin gedeg tiim onovchtoi sanaa bish baikh Ter mungooroo bolovsruulakh uildverlelee demjsen ni deergui yuu

Avatar

Ичдэг болоосой, ичдэггүй сайд гуай 2020-04-06 172.90.243.62

Эрэлт байхгүй байхад яаж ноолуурын үнэ 100,000 хүрэхэв дээ. Улаан гуай амьдралтай юм яриасай

Avatar

123456 2020-04-06 103.26.195.192

Badamjunai shig baigaa hediig maani stolmood daraa n garaad zugtaachihval aynaa hulgaich nart money gaa bariulna gedeg chonond mah hadgaluulahtai adil bishuu

Avatar

Зочин 2020-04-06 64.119.25.78

teneg malchid mal lugaa adil

Avatar

zochin 2020-04-06 103.212.116.103

tuuhii ediin uniig zah zeel shudarga ursulduun togtoono gedegt itgedeg, turuus oroltsoj hatuu une togtooh ni alsdaa mash muu ur duntei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж