Шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар үүрэг гүйцэтгэв | News.MN

Шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  нийслэлийн хэмжээнд зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар очиход 0,7 га газар, 5х7 хэмжээтэй хоёр байшин, 4х5 хэмжээтэй амбаар шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ALBAKER 2020-04-06 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Зочин 2020-04-06 66.181.179.154

Хагд өвс гээч ээ монгол хэлээ хайрлая

Avatar

Малнууд 2020-04-06 103.229.121.12

Жилийн жилд л өнжмөл өвс шатаагаад л түймэр тавьж байх юм. Яаж хэлбэл ойлгодог эргүү малнууд вэ. Хатуу арга хэмжээ аваад сайн зарлаад өгөөчээ. Тэдэн төгрөгөөр торгоод, бусдад учруулсан тэдэн төгрөгийн хохирол төлүүлэхээр боллоо гээд сайн зарлаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж