Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ | News.MN

Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирал “Battle” шатандаа үргэлжилж байгаа билээ. Ирэх ням гаригт /2020.04.12/ Д.Болд шүүгч, дасгалжуулагчийн багийнхан үзүүлбэрээ үзүүлснээр халз тулааны шат дуусч, хагас шигшээ шатны тоглолтууд эхлэх юм.

Тэгвэл олон улс оронд зохион байгуулагдаж буй уг шоуны өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг үзүүлбэрүүд буюу “Best of The Voice”-т Д.Отгонбаяр дасгалжулагчийн багийн Т. Бат-Од болон А. Чинсанаа нарын үзүүлбэр багтсан байна. Энэхүү сайхан мэдээг Д.Отгонбаяр шүүгч өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Т.Бат-Од, А.Чинсанаа нар “Imagine Dragons”  хамтлагийн  “Whatever it Takes” дууг өөрсдийн хувилбараар амилуулан дуулсан билээ.

Тэдний үзүүлбэрээс гадна Франц, АНУ, Африк, Швейцарь, Франц, Украинийн оролцогчдын дуулалт багтсан байна. "The Voice" шоу нь дэлхийн 145 оронд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-06 103.14.36.18

Чинсанаа нь илүү санагдсан,

Avatar

зочин 2020-04-06 66.181.181.92

Ковит 19 гээд хүмүүс гэртээ, ажилгүй, орлогогүй сэтгэл санааны дарамтад байхад Войс ов Монголия үнэн эм болж байна. 4 шүүгчийн алиа хошин үзэмж, сайхан сэхээтний яриа хошигнол үнэхээр их таалагдаж байна. Монголын ард түмэн энэ үзүүлбэрийг үзэх гэж бүтэн 7 хоног тэсч ядан хүлээх юм. Баярлалаа Та 4-т. Гадны дуу гэхээсээ монгол дууг дуулахаар сэтгэл огших мэдрэмж төрөх юм. Болд төрийн соёрхолтынхоо халз тэмцээний тэсэн ядан хүлээж байна. Амжилт, эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2020-04-06 202.21.109.44

ORILOO SHAR UKAA HUDLAA ORILGHOOO BAGASGALDAA BESDAA UMAA ORILOOD

Avatar

Зочин 2020-04-06 66.181.180.236

сайхан л эмэгтэй шүү дэээ өөрийнхөөрөө урлагийн хүнд төдий зэргийн мсэтгэлийн хөөрөл байна шүү дээ Харин ч хиймэл зан гаргахгүй байгаа шүү 4 шүүгч мундаг Оролцогч залуус хичээнгүй сайхан байна аа

Avatar

Зочин 2020-04-06 202.126.88.146

Chatsga

Avatar

Зочин 2020-04-06 202.126.88.146

Chatsga tsarailsan uka

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж