Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

Т.Бат-Од, А.Чинсанаа нарын үзүүлбэр 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирал “Battle” шатандаа үргэлжилж байгаа билээ. Ирэх ням гаригт /2020.04.12/ Д.Болд шүүгч, дасгалжуулагчийн багийнхан үзүүлбэрээ үзүүлснээр халз тулааны шат дуусч, хагас шигшээ шатны тоглолтууд эхлэх юм.

Тэгвэл олон улс оронд зохион байгуулагдаж буй уг шоуны өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг үзүүлбэрүүд буюу “Best of The Voice”-т Д.Отгонбаяр дасгалжулагчийн багийн Т. Бат-Од болон А. Чинсанаа нарын үзүүлбэр багтсан байна. Энэхүү сайхан мэдээг Д.Отгонбаяр шүүгч өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Т.Бат-Од, А.Чинсанаа нар “Imagine Dragons”  хамтлагийн  “Whatever it Takes” дууг өөрсдийн хувилбараар амилуулан дуулсан билээ.

Тэдний үзүүлбэрээс гадна Франц, АНУ, Африк, Швейцарь, Франц, Украинийн оролцогчдын дуулалт багтсан байна. "The Voice" шоу нь дэлхийн 145 оронд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж