Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын санаачлагаар дотоод нөөц боломжийг ашиглан гал унтраах үндсэн албаны автомашинд сүүлийн үеийн өндөр нягтаршил бүхий 360 градус эргэж хөдөлгөөн мэдэрдэг, шөнийн тохируулгатай, галын авто машин ажиллаж байгаа үед хаанаас ч шууд холбогдох боломжтой камерыг суурилууллаа.
Тус камер нь гал түймрийн дуудлагын үед үүссэн нөхцөл байдал, алба хаагчдын ажиллах тактик, цаг хугацааг бүрэн хянах боломжтойгоос гадна Шуурхай удирдлагын төвтэй байнгын холбогдож, төв штабаас удирдлага, зохион байгуулалтаар шуурхай хангагдах боломж бүрдэж байна.
Мөн гал унтраах үйл ажиллагаанд ажилласан бүрэлдэхүүн дуудлагын туршлага, тактикийг танилцуулж, цаашид анхаарах зүйлсийн талаар ярицлага зохион байгуулж, ажлын үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ