Ухань хотын муурнуудын 15 хувь нь халдвартай

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Ухань хотын муурнуудын 15 хувь нь халдвартай

Ухань хотын муурнуудын 15 хувь нь халдвартай

Хятадын малын эмч нарын судалгаагаар Ухань хот дахь муурнуудын 15 хувь нь коронавирусийн халдвар тээж байгааг тогтоожээ. Шинэ төрлийн коронавирус нь хүнээс гадна хөхтөн амьтад, муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад, нүхэнд амьдардаг амьтдад халдаж байна.

Хятадын малын эмч нар Ухань хот дахь гэрийн тэжээвэр болон тэнэмэл 100 муурыг судалж үзэхэд 15 хувьд нь коронавирус илэрсэн талаарх судалгааг “bioRxiv” сайтад нийтэлжээ.

Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан коронавирусийн халдварт өвчин дэлхийн 200 гаруй оронд тархсанаар 1,2 сая гаруй хүн халдварлаж, 53 мянга гаруй хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гуравдугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүсгэгддэг “covid-19” өвчнийг цар тахал хэмээн зарласан.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж