“Олимп руу хамтдаа” сугалаат аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

“Олимп руу хамтдаа” сугалаат аян эхэллээ

 

Үндэсний Хөрөнгө оруулалтын банк нь үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяраа угтан 2015 оны 11 дүгээр сарын 16-наас 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ”Олимп руу хамтдаа” хадгаламжийн сугалаат аяныг зохион байгуулж байна.

Харилцагч та жилийн 18 хувийн хүүтэйгээр мөнгөө хадгалуулж, арвижуулаад зогсохгүй “Rio 2016” Олимпийн их наадмыг нүдээр үзэж, сэтгэлээ баясган, баг тамирчдынхаа бахдам амжилтын гэрч болон агуу түүхийг хамтдаа бичих боломжийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк  танд олгож байна. Олимпын наадам үзэх супер хонжвороос гадна 1 азтан үзэсгэлэнт Чэжү арал руу аялах эрх, 8 азтан саятан болох боломжтой.

 Та зургаан сараас дээш Хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон орлого нэмсэн, хугацаа сунгасан 100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх авч, сугалаат аянд оролцох эрхтэй болно.

 “Rio 2016” Олимп үзэх азтан 2016 оны 06-р сарын 20-ний өдөр телевизийн шууд нэвтрүүлгээр тодорно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nibank.mn хуудаснаас болон 1800-1188 лавлах дугаараас лавлаарай.

“Олимп руу хамтдаа”…

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж