ОХУ-аас 21 улс руу зорчих галт тэрэгний үйлчилгээг зогсоов

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

ОХУ-аас 21 улс руу зорчих галт тэрэгний үйлчилгээг зогсоов

ОХУ-аас 21 улс руу зорчих галт тэрэгний үйлчилгээг зогсоов

Олон улсад тархсан коронавирусийн цар тахал эхэлснээс хойш ОХУ нь 21 улс руу зорчдог галт тэрэгний үйлчилгээгээ зогсоожээ. Тухайлбал, Абхаз, Австри, Азербайжан, Герман, Итали, Казахстан, Хятад, Хойд Солонгос, Киргизстан, Латви, Литва, Молдав, Монгол, Польш, Тажикстан, Узбекистан, Украйн, Франц, Чех, Эстони зэрэг орнууд руу аялдаг галт тэрэгний үйлчилгээг зогсоогоод байна.

Үүний зэрэгцээ Оросын том хотуудыг Балтын тэнгис, алс баруун хязгаарыг холбодог Калининград хүрэх галт тэрэгний үйлчилгээг өчигдрөөс түр хугацаагаар зогсоожээ. Өмнөх өдөр нь Минск хотоос Москва, Санк-Петербург хооронд зорчих галт тэргийг зогсоосныг Беларусын талаас мэдээлсэн юм.

ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 5389 хүн халдварлаж, 355 хүн эдгэрсэн бол 45 хүн нас баржээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж