Хөл хорионы үед юу хийх талаар сансрын нисэгч зөвлөгөө өглөө | News.MN

Хөл хорионы үед юу хийх талаар сансрын нисэгч зөвлөгөө өглөө

Хөл хорионы үед юу хийх талаар сансрын нисэгч зөвлөгөө өглөө

Хөл хорионы үед юу хийх талаар сансрын нисэгч зөвлөгөө өглөө

Дэлхий дээрх хүмүүсийн хувьд бие биеэсээ зай барьж, гэрээсээ гарахгүй, хөл хорионд орж байгаа нь анх удаа гэхэд болно. Харин сансрын уудамд ажиллаж буй сансрын нисэгчдийн хувьд энэ нь энгийн л үзэгдэл гэнэ. ОХУ-ын хоёр сансрын нисэгч дэлхий дээрх хүмүүст хэрхэн гэртээ байх талаар зөвлөгөө өгчээ.

55 настай Андрей Борисенко давчуу орон зайд урт хугацаанд ганцаараа байх тал дээр арвин туршлагатай нэгэн. Тэрбээр хоёр удаагийн нислэгээр нийт 337 хоног сансрын хөлөгтөө ганцаараа байж үзсэн нэгэн. Түүний үзэж буйгаар ийм үед депрессээс сэргийлэх цор ганц ерөндөг бол завгүй байх гэнэ. "Өөртөө ямар нэг ажил өг. Дуртай номоо дахин дахин унш. Миний эцэг эх Санкт Петербургт амьдардаг. Азаар би тэдэнтэй дүрсээ харж ярих боломж олддог юм. Тэр үед нь би тэдэнтэй хамт цайлж, хууч хөөрөн цонхоор харагдах зүйлсийг сонирхуулдаг. Дэлхий дээр, гэртээ хөл хорионд орж, бусдаас зайгаа барих нь мэдээж сансарт цор ганцаараа тусгаарлагдахаас хамаагүй тухтай байх. Ганцаараа байхын хамгийн том сул тал бол биеийн дасгал хөдөлгөөн хийхээ больчихдог юм. Тэгсэн ч гэсэн яаж ийгээд хөдөлж байх хэрэгтэй. Жишээ нь хоёр өрөө байранд амьдардаг бол та өдөрт 5-7 км алхаад байхад хэцүү зүйл байхгүй" хэмээн Борисенко ярьжээ.

Түүний хамтрагч бол 54 настай Олег Котов. Олег сансарт гурван ч удаа нисч, 526 өдрийг ганцаар өнгөрүүлсэн туршлагатай. Тэрбээр ганцаараа байхдаа эрүүл ухаантай байхын тулд хэрхэх ёстой талаар "Бидний хувийн амьдралаа, дотоод мэдрэмжээ хэрхэн зохицуулж сурснаас бүх зүйл хамаардаг. Та өөрийгөө хязгаарлаж буй орон зайг юу гэж хүлээж авах вэ гэдгээс бүгд хамаарна. Хэрвээ үргэлж л хязгаарлагдсан зүйлсийн тухай бодоод байвал таны сэтгэцэд ноцтой муугаар нөлөөлж эхэлнэ. Өөртэйгөө цагийг өнгөрөөхөд муу зүйл юу ч үгүй шүү дээ. Сансарт багаараа нисэхэд ч бусдаасаа харилцаагаа тасалж, ганцаараа байх үе олон бий. Хүн ганцаараа байх хэрэгтэй. Энэ бол бидний байгалиас заяасан зөн. Хувийн орон зай гэдэг бол өөрийн амьдралыг тогтвортой байлгахад хамгийн чухал зүйлсийн нэг. Үргэлж завгүй, өөдрөг байх хэрэгтэй"  хэмээн зөвлөжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж