Монголчууд санхүүгийн мэдлэгээр 43-р байрт оржээ

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Монголчууд санхүүгийн мэдлэгээр 43-р байрт оржээ

Олон улсын “Standart and Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орны ард иргэдийн санхүүгийн мэдлэг ямар түвшинд байгааг тогтоожээ. Энэ жагсаалтанд 140 орны 150 мянган иргэн хамрагдсан байна. Чансааг тогтоохдоо инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар бодлого бодуулсан аж.

Монгол Улс иргэдийн санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн байна. Манай улсын иргэдийн 41 хувь нь санхүүгийн өргөн мэдлэгтэй гэсэн дүн гарсан бол ОХУ-ын иргэдийн 38 хувь нь асуултанд зөв хариулж, 55 дугаар байрт оржээ.

Жагсаалтыг Дани, Норвеги, Швед улсууд тэргүүлсэн бөгөөд эдгээр улсын иргэдийн 71 хувь нь санхүүгийн мэдлэгтэйд тооцогджээ. Санхүү, эдийн засгийн мэдлэг хамгийн муу улс орнуудад Өмнөд Азийн орнууд, мөн Афганистан, Ангол орсон байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж