Сувилагч нар эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Сувилагч нар эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлж байна

Сувилагч нар эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлж байна

Covid-19 өвчинтэй тэргүүн шугамд тэмцэж буй Францын асрагч, сувилагч нар ачаалал хэт ихтэйн зэрэгцээ хамгаалах хэрэгсэл хомс байгаа учир  эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлцгээж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын эсрэг хэдэн арван сувилагч нүцгэлэн "Засгийн газар биднийг тахлын эсрэг нүцгэн илгээж байна" гэх бичиг барин чимээгүй жагсаал эхлүүлсэн билээ.

Чимээгүй жагсаалд нас, хүйс харгалзахгүй олон эмч, сувилагч нар нэгдэж #apoilcontrelecovid (Covid-ийн эсрэг нүцгэн) бичгээр нууц хэсгээ хаан барьж зургаа даржээ.

"Та бүгдийн мэдэж байгаачлан, өвчтөнүүдээ асарч хамгаалж байгаа хүн өөрийгөө, гэр бүлээ, эргээд өвчтөнөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Бидэнд шаардлагатай маш олон зүйлс байхгүй байна. Засгийн газар биднийг ч, эмнэлгийн удирдлагуудыг ч сонсохгүй байна. Манай улсын эрүүл мэндийн салбар сүүлийн 15-20 жил маш муу байна" хэмээн жагсаалд оролцогч, сувилагч Мелина ярьжээ. Түүний хэлснээр сувилагчдад тарааж буй ганц хэрэгсэл нь хоцрогдсон загварын амны хаалт гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж