Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардлаа

Парламентад суудалгүй таван нам, үүнд, Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам хамтран хэвлэлийн бага хуралд хийж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Засгийн газрын гаргаж буй буруу шийдвэр болгоныг парламентад суудалгүй намууд эсэргүүцсээр ирсэн боловч, бодит байдлыг харах, ойлгох чадваргүй болсон хэмээн Засгийн газрын буруутгалаа. Сүүлийн үед шуугиан болоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэрэгт эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэж байгаагаа илэрхийллээ. “С.Эрдэнэ нь арваннэгдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр шийдлийн Засгийн газрын харалган бодлого, С.Баярцогтын хорт найруулга, М.Энхсайханы гэмт явуулгаар монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд хөсөрдөж, алдагдсан эрхээ хамгаалуулалахд хүчин мөхөсдөж буйгаа мэдэгдээд сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, амиа золиослох аймшигт оролдлого хийсэн нь эрх баригчдын урвагч бодлогын уршиг” гэж парламентад суудалгүй намууд үзэж байгаа аж.

А.ТУЛГА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-23 182.160.35.121

амаа тат. тарган гахай МАНАН-аа наманцар биш намууд

зочин 2015-11-23 202.21.106.161

Иймэрхүү наманцарууд УИХ-н сонгуульд луйвардан орж ирэхээр урьдаас бэлтэгсэн тоглолтоо "ард түмэний"-хаягаар гарч ирэх гэж байгааг хэнч мэднэ? та нараар дутаагүй харин ч илүүдээд бэлүүдсэн амыг чинь хамхих хэрэгьэй бна? Салаавч өгдөг гахай мөн толгойлоод сууж бна шүү дээ? Та нар ЗГ-ыг огцоруул чахдах ч үгүй харин амьд байгаагаа түмэнд зарлах гэсэ шоу чинь тэр тэнэг "Шатаагч" л байх шүү?? Та нар хахуулдаа биз дээ??

Зочин 2015-11-23 202.72.245.252

үнэн

Зочин 2015-11-23 43.242.243.133

Жонкуу, Жонкуу

нийтлэлч 2015-11-23 80.123.22.193

Уг нь парламентад суудал авч чадаагүй намууд тарж байгаа тухайгаа албан ёсоор зарлаад дараагийн сонгуулийн ѳмнѳ дахин платформ үүсгэж шинээр бүртгүүлдэг зарчимд шилжих нь Монгол улсын улс тѳрийн амьдралд нийцэх учиртай. Ард түмэн энэ намууд, наманцаруудын хэрүүлийн хѳлд чирэгдэж туйлдаа хүртэл ядарцгааж байна, ядаж энийг бодолцооч ээ намчид аа! ЗГ одоо огцроод ард түмэн л лав ѳнчин ишиг ч хожихгүй!

Монголчууд аа! 2015-11-23 80.123.22.193

ГЭРЭЭ НУРААЖ тоглодог соѳл иргэншилгүй нийгмийн бурангуй сэтгэлгээнээсээ салж барьсан гэрээ гоёж чимэж, болохгүй бол унь ханы нь бүр заримдаа баганы нь сольж сайжруулсаар ирсэн МОХГОЛ УХААНАА сэргээцгээе! Одоо ЗГыг огцруулаад ард түмний амьдрал сайжирчих юмуу! Монгол улс хѳгжчих юмуу! Сонгууль ойртохоор л юуг ч хамаагүй огцруулна гээд далдагнаад байдаг ѳвчнѳѳсѳѳ салцгаая! Албан тушаал ярих талцах гэхээс ард түмэн залхаж гүйцлээ шүү дээ!

Зочин 2015-11-23 202.55.180.155

Тэнэгт. Пардаментад суудалгүй байгаадаа ичээч. Та нарт ард түмэн итгээгүй учраас та нар тэнд суур эрхгүй байгаа юм. Зүй нь та нар тэнд суудалгүй учраас танай нам тарах ёстой.

Улсаа хорлохоо зогсоо тэнэгүүд. Сонгуулийн шоу 2015-11-23 49.173.8.35

Сонгууль болоход 7-хон сар үлдлээ. Энэ засгийг огцрулах гэсээр байтал шинэ жил болно, магадгүй цагаан сар ч хүрч болно. Шинэ засгийн газраа байгуулах гэсээр байтал хавар дуусна. Тэгсээр байтал сонгууль, дараагийн парламент... Шинэ засаг гарлаа гээд юу ч хийж амжихгүй сонгуультай тулна. Улсаа хорлохоо зогсоо тэнэгүүд. Сонгуулийн шоугаа зогсоо. С.Эрдэнэ гэж тэнэг юмыг шийтгэх хэрэгтэй.