АН-ын бүлэг хуралдсангүй | News.MN

АН-ын бүлэг хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж, шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Гэвч өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсангүй. Гишүүдийн ирц тааруугаас бүлэг хуралдаагүй гэдэг мэдээлэл эхэлж цацагдсан ч энэ долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг өмнө нь бүлэг хэлэлцэж байсан учраас тухайлан хэлэлцэх төсөл байгаагүй гэх тайлбарыг албан эх сурвалж өглөө.

Энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх хамгийн анхаарал татах асуудал нь Эрүүгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Уг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг үндсэнд нь дэмжиж байгаа бөгөөд МАН-ын бүлгээс тавьж байсан тодорхой саналуудыг хүлээн авч, зарим заалтуудад туссан торгуулийн өндөр төлбөрийг буулгасан юм байна. Тиймээс Эрүүгийн тухай хуулийн төслийг олонхи нь дэмжих байр суурь барих аж.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-23 119.40.98.162

AN GEJ HEDEN BULEG BOLSON HOORONDOO ALALTSSAN ULS TORIIN NAMIIN EREMBE EV NEGDELGUI ITGEL UNEMSHILGUI HEDEN TSOOVRUUD NEGNIIHEE ARAAS HUTGA SHAAGAAD L DOTOODIIN ZORCHILDOO IDEGDEED L BAIH YUM ULS TOROOS UURD ARCHIGDAASAI ED

Зочин 2015-11-23 202.179.28.109

Ийм ч байх гэж.Арай ч дээ. Гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хөсөр хаялаа.Эргүү болоод шунал тачаал нь дэндсэн улайнуудыг яая даа байз.Ачигдахаасаа өмнө үнэнээ дэлгээд өршөөл гуйдаггүй л юм байх даа

АН-ын гишүүн 2015-11-23 103.9.90.130

Манай нам ч арай бишээ.Тарвал таарна.хурал хийхээр хоорондоо хэрэлдчих гээд байдаг болохоор хурлаа ч хийж чадахгүй болжээ.Хайран сайхан нам минь.ингээд улс төрөөс арчигдах нь э.харамсалтай юм

Зочин 2015-11-23 180.149.103.50

AN ch dee. Hetsuuhen heseg buleg humuus bainaa. Ene uls orniig olonhi bolj avj yavaa nam geed baigaa yana daa. Ard tumnii amidral ulam dordsoor. Deedsuud hiih ajilgui bolchihson baidag Ogtsruulah n bolchihson yum bish uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж