АН-ын бүлэг хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдсангүй

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж, шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Гэвч өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсангүй. Гишүүдийн ирц тааруугаас бүлэг хуралдаагүй гэдэг мэдээлэл эхэлж цацагдсан ч энэ долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг өмнө нь бүлэг хэлэлцэж байсан учраас тухайлан хэлэлцэх төсөл байгаагүй гэх тайлбарыг албан эх сурвалж өглөө.

Энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх хамгийн анхаарал татах асуудал нь Эрүүгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Уг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг үндсэнд нь дэмжиж байгаа бөгөөд МАН-ын бүлгээс тавьж байсан тодорхой саналуудыг хүлээн авч, зарим заалтуудад туссан торгуулийн өндөр төлбөрийг буулгасан юм байна. Тиймээс Эрүүгийн тухай хуулийн төслийг олонхи нь дэмжих байр суурь барих аж.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж