Нүхэн гарцыг камержуулахыг сайд санал болгов

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцыг камержуулахыг сайд санал болгов

Нийслэлийн Энхтайваны гүүрний зүүн талд шинээр нүхэн гарц саяхан ашиглалтад орсон. Энэ гарцыг ашиглаж эхэлснээр Энхтайваны гүүрний ачааллыг 40 хувиар бууруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.

Харин шинэ гарцны талаар иргэд, жолооч нар сүүлийн үед гомдол тавих нь ихэссэн байна. Учир нь, тус гарцны эргэх гэрлэн дохио, тэмдэглэгээг ойлгомжтой хийгээгүйгээс нэг түгжирвэл, гацаанаас мөд гардаггүй зам болон хувирчээ. Мөн зам товчилж, цаг хожин, нүхэн гарцаар гарах гэсэн жолооч нар дүрэм зөрчиж, осол ихээр гаргах болсон байна.  Иймээс нүхэн гарц чиглэх урсгал, уулзварт камер тавья гэсэн саналыг Зам тээврийн сайд М.Зоригт цахим хуудсаараа дамжуулан Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд хаягласан байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж