Л.Мөнхтүшиг: 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан | News.MN

Л.Мөнхтүшиг: 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Л.Мөнхтүшиг: 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Л.Мөнхтүшиг: 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Улсын Онцгой комиссын /УОК/  шуурхай штабаас өнөөдөр /2020.04.06/ мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг  хүүхэд, Жаргалант сувилалд хоёр  иргэн тусгаарлагдсан, Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна. Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна.Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна.  Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа" гэв

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон гэр бүл, монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм. Токиогийн онгоцонд дөрвөн гадаад хүүхэд ирсэн. Тодруулбал,  Японы хоёр иргэн, Испани улсын иргэн нэг, АНУ-ын иргэн нэг байна. АНУ-ын иргэн гэдэг маань Монгол Улсын иргэний гадаад улсын иргэншилтэй нялх хүүхэд байгаа юм. Испани улсын иргэншилтэй иргэн 2007 онд төрсөн монгол ээж, аавтай бага насны хүүхэд байгаа. Япон нэг иргэний тухайд Монгол Улсад 20 гаруй жил амьдарсан Монгол Улсын иргэний албан ёсны гэр бүлийн гишүүн юм. Энэ нь монголд ирэх зөвшөөрөлтэй гэсэн үг. Харин үлдсэн нь Монгол Улсын иргэний албан ёсны хүүхэд юм. Ээжээс нь салгаж болохгүй нялх хүүхэд учраас бид эх орондоо ирэх зөвшөөрлийг өгсөн.

Сөүлээс дөрөвдүгээр сарын 8-нд ирэх нислэгтэй холбоотой зарим мэдээлэл өгье. Дөрөвдүгээр сарын 8-ны лхагва гаригт Сөүлээс тусгай үүргийн нислэг авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор шуурхай штабтай зөвлөсний үндсэн дээр ямар иргэдийг бүртгэлд хамрагдах вэ гэдгийг маш тодорхой чиглэлийг Сөүл дахь Элчин сайдын яаманд болон МИАТ компанид хүргүүлсэн. Үүнд эмчийн хяналтад байгаа хүн, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, бага насны хүүхэд зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийн хувьд коронавирусийн шинжилгээг урьдчилан зайлшгүй өгсөн байх шаардлагыг тавьж байгаатай холбоотойгоор иргэдэд аль болох шинжилгээ өгөх цаг хугацаа өгсөн. Элчин сайдын яаманд болон МИАТ компани энэ удаагийн онгоцонд суух бүртгэлийг албаны хүмүүс хамтдаа сууж байгаад хийсэн. Өмнөх хоёр онгоцоор Сөүлээс ирсэн 500 гаруй иргэний хувьд өмнө нь тайлбарлаж байсанчлан зөвхөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Элчин сайдын яамны гадаа дугаарлаж байгаад бүртгүүлсэн 500 хүнийг авчирсан. Энэ удаа Элчин сайдын яаманд дэлгэрэнгүй бүртгэл байхгүй учраас дээр дурдсан шаардлагуудыг үндэслээд МИАТ компанитай хамтраад дөрөвдүгээр сарын 4-ны 11.00-17.00 цагийн хооронд бүртгэл явуулахаар төлөвлөсөн. Гэвч иргэдийн зүгээс маш их хүлээлттэй байсан учраас 14.00 цагийн орчимд нийтдээ 260 орчим иргэн бүртгүүлсэн. Квот нь дууссан учраас бүртгэлээ зогсоосон. МИАТ компанийн төлөөлөгчийн газар бүртгэлээ хаасан. Иргэдийн зүгээс нислэгт багтаж чадахгүй байна гэдэг гомдлыг маш ихээр гаргаж байгаа. Бид маш сайн ойлгож байна. Гэсэн хэдий ч МИАТ компанийн төлөөлөгчийн газрын байрны үүдэнд очоод эмх замбараагүй байдал үүсгэж байна. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал давтагдаж байна. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тодорхой шалгуурын дагуу бүртгэлээ хийгээд хүмүүс дүүрсэн. БНСУ-д 48 мянга гаруй монгол улсын иргэд амьдардаг. Онгоц 250 хүний суудалтай. Бүх хүмүүс энэ удаагийн нислэгт багтахгүй гэдэг нь ойлгомжтой учраас ойлгохыг хүсч байна” гэв.

Б.УУГАНБАЯР: ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ХҮМҮҮСИЙН ЗАРДЛЫГ ТӨР ДААХГҮЙ

Цагдаагийн Ерөнхий газрын хурандаа Ж.Амгалан  “Монгол Улсын хэмжээд нийт 21 аймаг, 265 сум, 960 гаруй багт гаднаас орж ирж тусгаарлагдаж байгаад гэртээ харьсан 1769 хүн хянагдаж байна. тусгаарлах байрнаас иргэд ихээр гарч байгаа учраас тусгаарлах байрны хамгаалалтад байсан алба хаагчдыг 14 хоног гэр оронд нь тусгаарлаж дэглэмийг нь сахиулна.  Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд урин дулаан цаг ирж байна. Гэртээ дэглэм сахиад удсан болоод ч тэр үү агаар салхинд гарах иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Амны хаалтгүй явдаг, үр хүүхдээ хараа хяналтгүй үлдээхээр бөөнөөрөө нийлээд сагс тоглоод явчихдаг зэрэг асуудал их байна. Бид гурван сар гаруй дэглэм сайн сахиж ажилласан учраас үүнийгээ баталгаажуулахын тулд иргэн бүр сахилга баттай байх ёстой” гэв.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд  дарга Г.Сугарбат “ДЭМБ болон олон улсад коронавирусийн халдварыг  цэвэрлэх байгууламжийн ялгадсаар халдварлах боломжтой гэсэн учраас  Туул голын нийт найман  цэгээс авч шинжилгээнд оруулсан. Хариу нь хараахан гараагүй байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхдээ эзэнгүй амьтдыг устгах ажлыг 21 хоногийн өмнө бүх аймаг орон нутагт үүрэг чиглэл  өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар  нийслэлийн хэмжээнд 190 сая метр квадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Энэхүү ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага санаачилгатай ажилламаар байна. Амралтын өдөр Туул голын мөсөн дээгүүр болон энд тэндхийн уулын бэлд хүмүүсийн бөөгнөрөл маш ихээр үүсч байна. Эрүүл мэнддээ анхаарч агаар салхинд гарч байх шиг байна. Гэхдээ хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа.

Нэг цэгт бөөгнөрөл үүсгэхгүй тодорхой зайг барьж агаар салхинд гарахыг зөвшөөрсөн болохоос бөөгнөрөл үүсгэхийг зөвшөөрөөгүй. Иргэдийн салан задгай байдал даамжрах, хэнэггүй болж байгаа нь харагдаж байна. Хорио цээрийн дэглэмд сөргөөр нөлөөлж байгаа нэг зүйл нь 22.00 цагаас хойш архи согтууруулах ундааг зөвшөөрөлгүй зарж байгаа асуудал юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гуравдугаар сарын 27-ны өдөр жижиг дэлгүүр ямар ч зөвшөөрөл байхгүй, НОБГ-ын тушаал шийдвэрийг зөрчөөд архи зарж байх жишээтэй. Тус дэлгүүрт холбогдох арга хэмжээг авсан. Улс орны хүнсний хангамжийг  тасралтгүй  байдлыг хангах зорилгоор  дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хилээр нийт зургаан галт тэрэг, 287 тонн чингэлэг, 31 вагон нэвтэрсэн. Халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Нийтдээ 212.6 тон хүнсний бүтээгдэхүүн орж ирснийг хүнсний бөөний төв болон дэлгүүрүүдэд тараасан” гэв.

Дараа нь тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Энэ удаагийн тусгаарлалтаас гарсан хүмүүст тавих шаардлагыг хэн хянах юм бэ?

-Гэрийн хаягаар нь хяналт бүртгэлийг хийж байгаа. Үүн дээр цагдаагийн байгууллага, дүүрэг, хороо, баг, хэсгийн ахлагч нар хянаж байгаа. Сүүлийн үед харьцангуй гэртээ өөрийгөө тусгаарлах хүмүүсийн зөрчил буурч байна. Энэ нь иргэдийн ухамсар дээшилж байна. Өөрсдийнхөө хариуцлагыг ухамсарласан гэж харагдаж байна. Дэл, сул асуудал байгаа ч олон нийтэд ярих шаардлагагүй.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүлээс ирэх иргэдийн тусгаарлах байрны хангамж хэр байгаа вэ. Тусгаарлах хүмүүсийг хотын төвийн буудалд буулгалаа хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ

-Эдгээр хүмүүсийн тусгаарлах байрыг бид бэлтгэсэн байгаа. Маш олон хүмүүс тусгаарлах  байрнаас гарч байгаа учраас байр хангалттай бий. Хотын гаднах тусгаарлах байрыг сонгох гэхээр энг хүн нэг өрөөнд орно, дотроо ариун цэврийн өрөөтэй байна гэхчлэн дэглэмийнхээ шаардлагыг хангаж өгөхгүй байна. Тиймээс хотын төвийнхөө буудлуудыг сонгож байгаа. Нэмж нэг зүйлийг хэлэхэд тусгаарлах байранд байгаа хүмүүс өвчтэй хүмүүс биш. Тэдгээр хүмүүсээс айх зүйл байхгүй.

Өнөөдөр тусгаарлах байрнаас 455 хүн гарна гэсэн. Үүний хэд нь тусгаарлах байрны төлбөрөө бүрэн төлсөн бэ?

Баянхангай амралтын газрын эзэн иргэд төлбөрөө төлөхгүй байгаа учраас цаашид хоол, хүнсээр үйлчилж чадахгүй. Тиймээс дараа дараагийн удаа ирэх хүмүүсийг хүлээж авч чадахгүй нь  гэсэн албан ёсны хүсэлтийг манайд ирүүлсэн. Тэнд ОХУ-аас орж ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Тусгаарлах байрны төлбөр нь иргэдийн хоол, байрлах газрын л мөнгө. Түүнээс биш  ОБЕГ илүү дутуу мөнгө авч байгаа зүйл биш. Хоолныхоо мөнгийг төлөхгүй гээд цааргалж байгаа хүмүүсийн хоолны мөнгийг төрөөс даахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг өгөхгүй. Та идсэн бол хоолныхоо мөнгийг, байрласан бол байрныхаа мөнгийг өг өө. Тэгвэл ямар ч зөрчил гарахгүй бид урагшлах гээд байна.

-Гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас иргэдээ авахаар онгоц  нисгэсэн. Эдгээр хүмүүс дунд гурван Турк иргэн ирсэн. Энэ хүмүүстэй хамт хичнээн монгол иргэн ирсэн бэ?

БНСУ-ын тал  өөрийн улсын иргэдээ Монгол Улсаас эх орондоо авахаар ирүүлсэн онгоцонд Турк улсын гурван иргэн ирсэн. Өөр хүмүүс ирээгүй. Эдгээр гурван иргэн тусгаарлалтад хяналтад байгаа.

-Тайланд, Филиппин зэрэг зүүн Азийн улсуудад аялал жуулчлалаар яваад тэндээ гацсан хүмүүсийг авчрах тал дээр арга хэмжээ авч байгаа юу?

Дэлхийн 45 улсад Монгол Улсын 6313 иргэн  байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдийн асуудлыг бид маш сайн мэдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл бололцоонд нийцүүлээд шат дараалалтай арга хэмжээ авна. Гадаад харилцааны яам гадаадад байгаа иргэдийн гаргаж байгаа хүсэлт  бүрийг УОК болон  шуурхай штабт мэдээлж ирсэн.

-Сүүлийн хоёр тусгай нислэгээр ирсэн олны танил хүмүүсээс багагүй гомдол гаргасан шүү дээ.  Тусгай машинаар дарга, цэргийн хүүхдийг авсан гээд цахим хуудаснаа бичээд байсан.

Дарга, цэргийн хүүхдийг тусгай машинаар зөөсөн асуудал байхгүй.  Шуурхай штаб нисэх буудалд болж байгаа бүх үйл  явдлыг  дэлгэцээр хянадаг. Тэнд хоёр хар тэрэг байсан. Тэр нь цагдаа болон мэргэжлийн хяналтын газрын албаны хүмүүсийн машин байсан. Би нэг зүйлийг нэмээд хэлье.

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, April 5, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-06 125.63.30.243

Ер нь Америк, Австрали, Канад…… иргэдээ авна гэдэг бол энэ янзаараа үлгэр л болох юм байна дөө. Дамжих учраас ,

Avatar

Зочин 2020-04-06 202.126.88.146

Burtgej avahgui ajillahgui bna gene, luivarchdyn hamaatnuud n ehleed irj bgaan bna, engiin humuust suudal bhgui!

Avatar

Зочин 2020-04-06 139.5.216.96

Хятад улс ногоон паспорттой хүмүүсийг эх орноосоо урвасан гээд үзэхгүй байгаа шүү.манайх ч бас тэр хүмүүсийг авчрахгүй байх хэрэгтэй.Тэд нэгийг бодох естой

Avatar

Зочин 2020-04-06 64.119.20.113

Хятдад вирусын халдвар дэгдэнгүүт дарга, баячуудын маань Монголоос дүрвэн гарсан ар гэрийнхэн нь одоо тусгай үүргийн нислэгээр эргэн ирцгээж байгаа нь энэ.

Avatar

Зочин 2020-04-06 64.119.20.113

ГХЯ, ЗТХЯ хоёр вирус импортолж, санаатай хорлон сүйтгэх тусгай ажиллагаа явуулж байна.

Avatar

Zochin 2020-04-06 66.181.160.67

yunii chini juulchilj baigaad gatsah ve ? Ene virus chini uchigdur garch ehleegui, ali 1-r sariin dunduur garaa biz dee. Iim nuhtsul dund yaj gadagshaa zugaalaad yavj chadaj bainaa. Yavsan humuusiin uursdiin hariutslaga yum bish uu ? Juulchilna gedeg chini ikh mungu ordog biz dee. zugeer honogiin hooloo yaya gesen hun yavdaggui yum.

Avatar

Зочин 2020-04-06 122.201.19.99

mania tomchuudiin hamaatnuud bas l duusaagyi bololtoi. ehnii abchirsan humuusee 21 tusgaarlaad garsnii daraa ni avchiraa. Hudlaa medee heleed nisleg hiih geed baigaa yum bish uu

Avatar

иргэн 2020-04-06 202.179.24.110

УОК-ынхон болон ГХЯ- ханд Өөрсөдийн Ухаантай ажиллаж байна уу эсвэл Нутаг орондоо зориудаар Цар тахал нутагшуулах гэж Зөөвөрлөж оруулж ирээд байна уу Улс орнууд Гадны иргэдийг Эрүүл байсан ч Нутаг орноосоо хөөж гаргаад байхад манай ЗГ УОК ГХЯ Гадны улс орнуудын Тахалтай иргэдийг нутаг орондоо Зөөвөрлөж оруулж ирээд байгаа нь гайхмаар юмаа

Avatar

Зочин 2020-04-06 192.82.64.168

Хотоос зайдуу яаралтай 1000 хүний тусгаарлах байр 200 хүний эмнэлэг барих хэрэгтэй. Одоо дулаарч байна маш хурдан барь тэгээд тэр ирхийг хүсээд байгаа хүмүүсээ авч ир, Харин тэр хүмүүсийг 30 хоног тусгаарал.

Avatar

иргэн 2020-04-06 66.181.170.215

худлаа мэдээ байхаа,гадаадад байгаа элчингүүд иргэдээ бүртгэхгүй мөн буруу мэдээлэл өгч байсан одоо чухам юу болсын

Avatar

Зочин 2020-04-06 61.102.135.60

Энэ этгээд яаж худал хэлж чадаж байнаа!!! Сэтгуулчид ээ, 04.08-ны онгоцонд нэг ч хун буртгээгуй, бугд арын хаалганы нехдууд нь очиж байгаа сурвалжлаарай. утаснууд нь 11-16 хуртэл аваагуй! Бид 03.12 очиж буртгуулсэн хумуусийг мэдсээр байж оруулсангуй. Еглее нь АНУ -гаас ниссэн охиноор сольж байгаам!!! ГХЯ сайдыг энэ хэдэн консул нэртэй этгээдуудтэй яаралтай нь огцруул Еронхий сайд аа!!! Энд энгийн олон иргэд гудамжинд амьтад болж байнаа!

Avatar

Зочин 2020-04-06 202.126.88.146

Tiim gene, yamar zevuun yum be ene heden konsulud, uursdiinhuu hamaatnuudyg ehel avchraad bna, busdyg hayaad!!!!!!

Avatar

Zochin 2020-04-06 59.153.87.251

iim baihad usan orgiluur barina geed

Avatar

Зочин 2020-04-06 202.179.25.59

Одоо болноо. Наад ажлаа одоо даруй зогсоо. 3 сая хүнээ эхлээд бодмоор байна.

Avatar

зочин 2020-04-06 122.201.22.114

популизмыг тѳгс утгаар нь хийж байна.даа

Avatar

иргэн 2020-04-06 202.179.25.243

Хүрэлсүхийн ЗГ, УОК Та нар одоо болио, Дотоод доо ямарч Өвчин тахал гараагүй байхад Та нар Гаднаас Тахал өвчин Улс орондоо Зөөвөрлөж оруулж ирж Нутагшуулж байгаа манайхаас өөр Улс орон хаа ч байхгүй шүү, Бид нутагтаа хичнээн Дүрэм журам дагаж мөрдөөд Хохирохоос өөр Сайн зүйлд хүрэхгүй эцэстээ Эрүүл мэнд Амь насаараа хохироод л дуусах юм байна, Новшнууд юмаа , Та нар Муусайчуул,

Avatar

Зочин 2020-04-06 106.198.238.96

Delkhiin bukh ols ornuud irgedee tataj avaad ikhenkh ulsuud ni buren tataj duussan bgaa shuu.

Avatar

Зочин 2020-04-06 202.9.46.254

за боль боль монгол дотроо хамаг юм хаагаад ажил чгүй мөнгөчгүй баларч байна. би энд хичнээн томоотой маскаа зүүж ажилгүй гэрээсээ гарахгүй байгаад хэрэг алга. н**ш юмаа

Avatar

Зочин 2020-04-06 202.9.40.135

Гамшгийн үед хүссэн зоргоороо сэлгүүцээд байхгүй шүү гэдгээ цаад жуулчиддаа ойлгуул

Avatar

Зочин 2020-04-06 202.170.68.38

Наад хүмүүсээ СӨүл дээр төвлөрүүлж байгаад хурдан татаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж