Covid-19-ын эсрэг Ерөнхийлөгч, сайд нар цалингаа хасчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Covid-19-ын эсрэг Ерөнхийлөгч, сайд нар цалингаа хасчээ

Covid-19-ын эсрэг Ерөнхийлөгч, сайд нар цалингаа хасчээ

Дэлхийн буурай орнуудын нэг Малави улсад коронавирусийн халдварын эсрэг эдийн засгийн арга хэмжээнд санхүү бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч, Засгийн газрын бүх сайд нарынхаа цалинг хасчээ. Ерөнхийлөгч Петер Мутарикагийн мэдээлснээр ирэх гурван сарын хугацаанд цалинг 10 хувиар танаж, цугларах мөнгийг тусгай санд байршуулахаар болжээ.

Малави улсад өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, онц байдал зарлажээ. Улмаар Их Британи улсад аялаад ирсэн иргэнтэй харьцсан өөр гурван хүн халдвар авсан нь тогтоогдсон аж. Тус улсад хараахан хөл хорио тогтоогоогүй боловч сургууль, цэцэрлэгүүдийг хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байж, гэрээсээ ажиллахыг уриалжээ. Мөн хурим, сүмийн цуглаан, оршуулга зэрэгт 100-аас дээш тооны хүн цугларахыг хориглосон байна.

Малавийн Ерөнхийлөгч Петер Мутарикагийн сарын цалин 3600 ам.доллар байдаг бол сайд нарынх нь тодорхойгүй байна. Мөн цалинг гурван сарын хугацаанд 10 хувиар танаснаар хэр хэмжээний мөнгө цугларахыг мэдээлээгүй аж. 79 настай Петер Мутарика 2014 онд Малави улсын ерөнхийлөгч болж, өнгөрсөн онд улиран сонгогджээ.

Үүний зэрэгцээ Малавид бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлж, шатахууны үнийг буулгаж, эрүүл мэндийн ажилчдад эрсдэлийн тэтгэмж олгохоор болжээ. Шаардлагатай нөхцөлд Малавид 2000 эрүүл мэндийн ажилчдыг дайчлах боломжтой аж.

Малави улсын экспортын гол бүтээгдэхүүн нь тамхи учраас бүх тамхины зах, дэлгүүрүүд, тамхи тариалагчид хэвийн ажиллах гэнэ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж