Монголд коронавирусийн 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Монголд коронавирусийн 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Монголд коронавирусийн 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар АНУ, Герман, Турк, Их Британид өвчлөл эрчтэй тархаж байна. Азийн улс орнуудаас Япон улсад халдвар нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд зөөвөрлөгдсөн 15 тохиолдлоос 13-нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2075 хүн байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс 21 сартай хүүхэд халуурч эмнэлгийн ажиглалтад байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Дөрөвдүгээр сарын 5-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илрээгүй. Тусгаарлагдсан турк иргэнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 15 боллоо. Дээрх батлагдсан иргэн нь өмнөх хоёр тохиолдолтой ойролцоо байсан бөгөөд өдөр бүр шинжилгээ авч, хянаж байна. Коронавирусийн халдвар илэрсэн турк иргэний өчигдрийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Нийт хавьтлын 12 иргэнээс шинжилгээ авч коронавирус илрээгүй байна.

ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Sunday, April 5, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
25
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж