Samsung Galaxy S20 – Гэрэл зургийн ертөнцийг шинэчлэх утас

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy S20 – Гэрэл зургийн ертөнцийг шинэчлэх утас

Орчин үеийн шилдэг технологитой үргэлж хөл нийлүүлэн алхдаг хэрэглэгчиддээ зориулан Samsung брэндийн Galaxy S20 загварын цоо шинэ утаснуудыг танилцуулж байна.

Дэлхий нийтэд 2020 оны 2 сарын 12-нд танилцуулагдсанаасаа хойш хамгийн дэвшилтэт технологийг шингээсэн гар утсанд тооцогдож буй Galaxy S20 загвар Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд болох Мобиком, Юнител, Техно Зон, Солар Стар, Сайн Электроникс компаниудаар худалдаалагдаж эхэлснийг дуулгахад таатай байна.

*Samsung S20 загварын танилцуулгын дэлхийн нээлтийг үзэж амжаагүй бол та дараах линкээр орж, Монгол хэлээр:

https://www.facebook.com/SamsungMongolia/videos/501495894078086/

Нээлтийн товч highlight-ыг үзэхийг хүсвэл доорх линкээр тус тус орж үзэхийг танд уриалъя:

https://www.facebook.com/SamsungMongolia/videos/1579136105579050/

*Дашрамд хэлэхэд нээлтийн эвентийн дүрсийг S20 загварын утсаар авсан аж.

Технологийн шинэчлэлийг түүчээлэгч, бидний өдөр тутмын амьдралыг улам хялбаршуулж, ухаалаг шийдлүүдийг тогтмол санал болгодог Samsung Galaxy-н шинэ гишүүн S20 загваруудыг танилцуулъя.

Ертөнцийг утсаараа тольдох шинэ эрин үе

Galaxy S20, S20+, S20 Ultra загварууд таныг зураг, дүрс ашиглан өөрийгөө төгс илэрхийлэх бүхий л боломжоор тоноглогдсон. Хамгийн өндөрт тооцогдох 108мп-ийн камертэй S20 Ultra нь дотроо өргөн, хэт өргөн, телефото гэсэн гурван төрлийн линзтэй бөгөөд тус камераар  дарсан зураг 33 сая пиксел агуулах учир өнгө бүр нь илүү ялгарч, улам тодорч харагдах болно.

Үүгээр ч зогсохгүй нүдэнд үл үзэгдэх алс тэртээх зүйлсийг чанарын ялгаагүйгээр 100X татах чадвартай болсон нь гайхалтай. Өөрөөр хэлбэл та авсан зурагнаасаа үзэх дуртай тоглолт, үзвэр, киноныхоо хамгийн эхний эгнээнд сууж буй мэт мэдрэмжийг авах болно.

Мэдээж өөрөг буюу сельфи ноёлж буй эринд урд камерын өнгө ялгах чадвар нэмэгдэж, чичиргээ тогтворжуулагч илүү тэнцвэртэй болсон байна. Тэр бүү хэл, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зураг сайжруулах, засварлах функцууд улам нарийсч, нэг даралтаас нэг дор 14 хүртэлх төрлийн зураг, бичлэг гаргаж авах боломжтой боллоо.

Агшин бүрийг мөнхөлж, шөнийн сайхныг шинээр мэдэрье

Galaxy S20 загвар нь 8K нягтаршилтай видео бичлэг хийх боломжтой анхны бөгөөд цор ганц утас болоод байна. Үүний ачаар видео бичлэгээсээ өөрийн хүссэн агшнаа чанарын алдагдалгүй 33MP нарийвчлалтай зураг гаргах боломж бүрджээ. Ингэснээр та нүд ирмэх зуур өнгөрөх дурсамжтай хором мөч бүрийг алдалгүйгээр мэргэжлийн өндөр түвшний зураг болгон буулгах юм.

Түүнчлэн, уг загварын хүчин чадлын матриц гурав дахин нэмэгдсэнээр шөнийн горимд авсан зурагний тань өнгөний ялгарал автоматаар зохицуулагдан өнгө, гэрлийн хувьд өмнө үзээгүй чанарын өндөр төвшинд гаргана. Нэг даралтаар олон дүрс буулган нэгтгэх ухаалаг систем нь шөнийн зургийн бүрзгэр цэгүүдийг арилгах болно. Ингэхийн тулд та камерыг нээж “More” цэсний “Night” хувилбарыг сонгосноор сайжруулсан мэдрэгч идэвхижиж, харанхуйг ч өдөр мэт тод харагдуулах боломжтой болно.

30-хан минут цэнэглэж, бүтэн өдөржингөө ашиглая

Та утсаа цэнэглэх талаар дахин санаагаа чилээж, илүү зүйлд сатаарах шаардлагагүй. Учир нь энэхүү загварууд 4500-5000mAh бүхий цэнэг хураагууртай тул бүх л өдрийн турш цэнэгтэй байх болно. Galaxy S20 нь хэрэглээний дадлыг тань тодорхойлон цэнэгээ ухаалгаар хэмнэх горимтой тул таныг урт хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллах боломжоор хангана.

Нөүтбүкийг орлох багтаамж + Үл хязгаарлагдах дэлгэц

Galaxy S20 загварт орсон томоохон өөрчлөлтийн нэг бол багтаамж. Нөүтбүүкийг орлохуйц дотоод санах ой нь 128GB, мөн miscroSD картаар 1TB хүртэл багтаамжаа нэмэх боломжтой. Өөрөөр хэлбэл танд 2МВ хэмжээтэй зураг 750,000 ширхэг, 8К видео 437 ширхэгийг хадгалах асар том боломжийг олгоно.

Үл анзаарагдах жижиг цэгэн хэлбэртэй урд камер нь ямар ч контентыг анхаарал сарниулахгүйгээр, кино театртай дүйцэх чанартайгаар үзэх боломжийг бүрдүүлжээ. Мэдээлэл хайх, тоглоом тоглох, мессеж бичих аль ч үед таны хурууны товшилт бүрийг агшин зуур мэдрэх Infinity-O дэлгэцийн ачаар та утсаа атгасан л бол гараасаа салгахыг  хүсэхгүй гэдгийг итгэлтэй хэлж чадна.

Зөвхөн дотоод функцууд гэлтгүй гаднах дизайны элементүүд ч энэ загварыг улам чимэх болно. Бат бөх метал хүрээ, Gorilla Glass 6 шилэн бүрхүүл, Dynamic AMOLED 2X дэлгэц нь чанар, чамин байдал, бат бөхийн баталгаа болно.

Системийн шинэчлэл, нууцлал, энтертейнмент…

OneUI2: Samsung компани хэрэглэгчдийнхээ хэрэглээг хялбаршуулах, сайжруулах зорилгоор One UI2 үйлдлийн системийг Galaxy S20 загвартаа суулгасан байна. Үүнд хүний хэрэглээг илүү боловсронгуй болгох энгийн хялбар үйлдлүүд, хэрэглээнд тань саад болохгүй олон өөрчлөлт, сайжруулалтууд багтсан байна.

Нууцлал: Хувийн мэдээлэлд тань нэвтрэх эрхийг зөвхөн танд байлгахын тулд Knox платформ бүхий л шат дамжлагад таны гар утсыг хамгаална. Өөрөөр хэлбэл таны пин код, нууц үг, түгжээ тайлах хурууны хээ, болон бусад хувийн мэдээллийн аюулгүй байдлыг өндөр хамгаалалттай процессор хариуцах юм.

Энтертейнмент: Тооцоод байвал дуусашгүй олон боломжуудаас заримыг дурдвал Netflix, Google Duo, Amazon, Spotify зэрэг дэлхийн алдартай компаниудтай Samsung брэнд хамтардаг тул эдгээр компанийн үйлчилгээг нэгэн зэрэг Galaxy S20 загварын утаснаас авах боломжтой боллоо.

Загвар, төрөл:

“Galaxy” буюу “огторгуй”, “хязгааргүй” гэсэн агуулгаа суурь болгосон S20 цуврал Galaxy S20, Galaxy S20+, Galaxy S20 Ultra гэх гурван төрлийн сонголттойгоор худалдаанд гараад байгаа билээ. Мэдээж өнгөний сонголтын хувьд ч хүч чадлыг илэрхийлэх онцгой өвөрмөц хувилбаруудтай байгаа.

Ухаалаг утасны түүхэн дэх шинэ бүлгийг хамтдаа нээе!

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг
www.samsung.com
https://www.facebook.com/SamsungMongolia/

https://www.instagram.com/samsungmongolia/

Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж