УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шүүх хурал хойшиллоо | News.MN

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 10:55 ЦАГ 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдсон. Гэвч шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг 2020.04.22-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.04.06/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт болно.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдан шалгагдсан билээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнтэй хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон юм.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улс төрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз ээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь уучлаарай” хэмээн бичсэн байв.

ЖДҮХСангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтууд:

  1. О.Батнасан /УИХ-ын гишүүн/ – 950 сая төгрөг
  2. Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ – 1.4 тэрбум+1.6 тэрбум
  3. Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ – 950 сая
  4. Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ – 800 сая
  5. Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ – 800 сая
  6. Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ – 700 сая+800 сая
  7. Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ – 1 тэрбум+1 тэрбум
  8. Г.Солтан /УИХ-ын гишүүн/ – 950 сая
  9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ – 800 сая
  10. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ – 800 сая
  11. Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ – 1 тэрбум+950 сая
  12. Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
  13. Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ – 750 сая
  14. Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
  15. Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал – 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
  16. Н.Учрал /УИХ-ын гишүүн/ – 950 сая
  17. Ерөнхий сайд У.Хүрэлсүх – 563.1 сая
  18. П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ – 500 сая
  19. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
  20. Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ – 680 сая
  21. Ш.Хонгорзул /МХЕГ/ – 630 сая
  22. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
  23. Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ – 1.3 тэрбум

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-06 103.14.36.6

Үе үеийн дарга нар биенээ дарамталж амьдардаг загвар хэвээрээ л байна. Нэг өдөр сэтгэлээ онгойтол ярих цаг ирнэ, тэр хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй. Юмны цаг болоогүй бол юу ч яриад ач холбогдолгүй, бараг өөрөө давхар ялд унадаг учиртайг та сайн мэдэх биз, санаж явахад илүүдэхгүй.

Avatar

Зочин 2020-04-06 43.228.131.151

Жирийн иргэдийн боломж, ажлын байрыг булаасан эдгээо ханаж цаддаггүй шуналтангуудад яг тохирсон ялыг нь үүрүүлж, дорвитойхон хариуцлага тооцож бусад авлагачдад мэдрүүлэх хэрэгтэй. Яг үнэндээ энэ Батзориг, Ундармаа, Содбаатар, Баярсайхан зэрэг хүмүүс арай дэндүү даварсан байна. Хулгайлсаныг нь яг тэр хэмжээгээр нь бүүр торгууль тавьж төлүүлэх ёстой. Цаашид ийм шуналтангуудыг төрд ажиллуулж хэрхэвч болохгүй. Гэхдээ ийм боломж сонгуулийн дараа л гарах байхдаа…

Avatar

Шуналтангууд 2020-04-06 103.26.195.115

Баячуулын шунал хязгааргүй. ГОК-ыг цөлмөсөн Ч.Ганзоригийн хүү Ханбүргэдэй Тэмүүлэн, банк Ундармаа, сургууль Учрал, шуналт Содбаатар, зам Дамба-Очир, үхэр Ж.Энхбаяр, гурил Болорчулуун, чихэрчин Батнасан, хүүхэмсэг Сүхбат, тэнэг боловсролгүй Наранхүү, шаазан Солтан гээд баячуудыг банхар Батзориг тэжээсэн байна. Шоронд хатааж хая

Avatar

Зочин 2020-04-06 66.181.187.185

ТЭР ДЭЭРХИ ЗУРАГАН ДЭЭРЭЭ БАЙГАА ХАРЦ ГОЁОО ГОЁ ЯГ Л НЭГ КАРТЕЛЫН ТОЛГОЙЛОГЧОО . ЭНЭ ЗУРГИЙГ НЬ ХАРААД Л СОНГОСОН БАЙХДАА ҮХЭРҮҮД .

Avatar

зочин 2020-04-06 150.129.140.27

10%-н даваасүрэн хаашаа алга болчив муу хулгайч

Avatar

зочин 2020-04-06 150.129.140.27

Дампуу орон. Шүүх хойшлогдвол хойшлуулж байгаа хүмсүүдийг нь өндөр торгууль цаашлаад өмгөөлөх эрхийг нь насан туршид нь хасч шийтгэх хэрэгтэй.

Avatar

/*-*/ 2020-04-06 49.0.212.165

Хүрэлсүхийн нэр яагаад алга байнаа? Намын даргаасаа гөл үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж