Амьтны хүрээлэнгийн бэрс коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн бэрс коронавирусийн халдвар авчээ

Амьтны хүрээлэнгийн бэрс коронавирусийн халдвар авчээ

Нью Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнгийн дөрвөн настай Надиа нэрт малайз бэрс коронавирусийн шинж тэмдэг илэрсэн учраас шинжилгээ авч үзэхэд хариу нь эерэг гарчээ.

Надиагаас гадна түүний эгч Азул, мөн Сибирийн хоёр бар, Африкийн гурван арслан хуурай ханиалгаж байгаа аж. Амьтны хүрээлэнгийн удирдлагууд тус амьтдыг амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан гэж үзэж байгаа бөгөөд өвчинг хүндрүүлэлгүй эдгээнэ хэмээн амлажээ.

"Бид Надиаг эмчлэх хугацаандаа Covid-19 өвчний талаар мэдсэн бүх шинэ мэдээллээ дэлхийн эрдэмтэдтэй нээлттэй хуваалцах болно" хэмээн амьтны хүрээлэнгийн удирдлагууд мэдэгджээ.

Халдвар авсан амьтад хоолны дуршил буурсныг эс тооцвол эмчийн хяналтад, биеийн байдал ноцтой биш  эдгэрэх өндөр найдвартай байгаа гэнэ. Covid-19 өмнө нь бар, арслан зэрэгт халдсан тохиолдол бүртгэгдээгүй тул вирус тус амьтдыг хэрхэн өвчлүүлж, яаж нөлөөлөх талаар мэдээлэл хомс байгаа ч мэргэжлийн эмч нар амьтдыг байнга хянаж ажиллаж байгаа аж.

Амьтны хүрээлэнгийн бусад муурнууд буюу өөр дөрвөн бар, цасны ирвэс, үчимбэр, ирвэс, Сибирийн ирвэс, хар ирвэс зэрэг амьтад өвчний шинж тэмдэггүй байна.

"Амьтад өөрсдийг нь асардаг байсан ажилтнаас халдвар авсан байж болзошгүй. Тухайн ажилтан маань өвчний шинж тэмдэггүй явсаар эмнэлэгт хэвтсэн юм. Халдвар авсан амьтдаа ыид тусгаарласан" хэмээн амьтны хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Нью Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнтэй нийлээд нийт дөрвөн амьтны хүрээлэнг хөл хориотой холбогдуулан гуравдугаар сарын 16-наас хойш хаасан байжээ. Амьтад халдвар авсан тул цаашид амьтдыг хэрхэн хамгаалах болон ажилчдад зориулсан шинэ журам батлах тухай ярьж эхэлжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж